Хаврын урь орж, байгаль дэлхий сэргэж байна. Нар дээр гарч, өдөр уртсан хүн бүхний сэтгэл санаа өөдрөг болдог хэдий ч нөгөөтэйгүүр нойр хүрч нозоорон, ядарч сульдан бие тавгүйрхэх нь элбэг.
Урин дулаан улиралтай золгож буй хэрнээ хүмүүсийн дунд яагаад хаврын ядаргаа, хаврын синдром гэх хэллэг бий болчихов? Хавар яагаад бидэнд тэгтлээ нөлөөлдөг вэ?
Хүмүүс хавар сэтгэл гутралд орох нь элбэг. Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар манай гаригийн амьд ертөнц бүхэн биоритмтэй холбоотой учраас улирал бүр бидэнд янз бүрээр нөлөөлж, түүний үр дүнд сэтгэл санаа өөрчлөгддөг байна.
Тухайлбал, бодисын солилцоо түргэсч, бүхий л бие махбодид өөрчлөлт орсноор сэтгэл санаа тогтворгүй болж, улирлын чанартай гэж нэрлэгддэг өвчлөлүүд үүсдэг ажээ.
Хаврын цагт хоол боловсруулах үйл явц түргэсэхийн зэрэгцээ хамгаалалтын ферментүүд хангалттай хэмжээгээр ялгарч амждаггүйгээс ходоодны өвчлөл нэмэгддэг байна. Улмаар биеийн байдал тааруу байснаар сэтгэл санаанд шууд нөлөөлдөг ажээ.
Харин зарим мэргэжилтнүүд биоритм нь хүний сэтгэл санаанд нөлөөлөх хэмжээний хүчтэй ойлголт гэж үзэхгүй байна.
СЭТГЭЛ САНААНЫ ХЯМРАЛ ҮҮСЭХ ШАЛТГААН
Сэтгэлзүйчид хавар цагт сэтгэл санаа тавгүй байдаг шалтгааныг тун энгийнээр тайлбарлажээ.
Хүний биеийн хэвийн ажиллах үйл явцыг хангадаг шаардлагатай эрдэс бодис өвлийн цагт барагдаж, улмаар дархлаа суларч, ядарч сульдан сэтгэл гутралд ордог байна. Түүнчлэн бид бүх л өвөлжин битүү байгууламжинд сууснаар хөдөлгөөний дутагдалд ордог аж. Тиймээс хүн унтаарсан, идэвхгүй, удаан хөдөлгөөнтэй болж, хөдөлж ярих ч хүсэлгүй болдог гэнэ.
Гэвч одоогоор ямар ч сэтгэлзүйч, ямар ч мэргэжилтэн хаврын сэтгэл санааны хямрал, сэтгэл гутрал ямар шалтгаанаар бий болдгийг нарийн тайлбарлаж чадаагүй байна. Зарим сэтгэлзүйчид бие махбодид болж буй өөрчлөлт сэтгэл санаанд нөлөөлөхгүй байхын аргагүй гэжээ.
Өвлийн улиралд тархины мэдээлэл хүлээн авах хэсэг илүүтэй ажилладаг бол хавар цагт бидний шийдвэр гаргахад нөлөөлдөг эд эсүүд идэвхтэй ажилладаг гэнэ. Улмаар бид нозоорч нойрмоглох, аливааг хүлээн авах чадвар буурдаг ажээ.
Харин зарим сэтэлзүйчид хавар цагийн сэтгэл гутралыг зүгээр л хэн нэгний санаанаас зохиосон зүйл гэж үздэг.
Өөдрөг үзэлтэй хүнд ямар ч улиралд нар хурц манддаг, харин гутранги хүмүүст сэтгэл дотор нь үргэлж бүрхэг байдаг гэж сэтгэлзүйчид үздэг. Ялангуяа эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад сэтгэл гутралд орохдоо хурдан гэж үздэг бөгөөд тэд аливаа зүйлд сэтгэл хөдлөл ихтэй ханддаг байна.
Магадгүй энэ нь эрчүүд сэтгэл санааны байдлаа төдийлөн ил гаргадаггүйтэй холбоотой байж магад юм. Эмэгтэйчүүд үргэлж аливаад санаа зовниж байгаагаа хэн нэгэнд ярих дуртай байдаг аж.
Тиймээс одоогоор хаврын сэтгэл гутралын талаарх албан ёсны тайлбар олдоогүй байна. Тэгвэл бид яах вэ? Хавар бидэнд нөлөөлдөг нь гарцаагүй боллоо. Эв эрүүл хүн ч хавар цагт сэтгэл санааны хувьд тайван бус байгаагаа мэдэрдэг гэнэ.
ХАВРЫН ХЯМРАЛЫГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ?
Энэ чиглэлээр судалгаа хийдэг мэргэжилтнүүд хаврын хямралыг хэрхэн даван туулах талаар зөвлөгөө өгдөг ч энэ тухай хүмүүсийн ихэнх нь мэддэг. Тодруулбал, амьдралын идэвхтэй хэв маяг, эрүүл хооллолт, биеийн тамир, шинэ хүмүүстэй танилцах, зугаацаж цэнгэх. Мөн шинэ зүйл мэдэрч, туршиж үзэх нь сэтгэл санааг эмчилдэг байна.
Та өдөр гэрэл гэгээтэй үед гадуур зугаалж, явган алхах хэрэгтэй. Хэрвээ та ажил дээр эсвэл гэртээ байгаа бол аль болох гэрэл гэгээ оруулж байхыг зөвлөж байна.
Түүнчлэн өдөр бүр шүршүүрт орохыг зөвлөе. Мөн тод өнгийн хувцас өмсөх нь сэтгэл санааг өөдрөг болгодог. Тод өнгөтэй цамц даашинз өмсөж, бороо орвол тод улаан, шар өнгийн шүхэр барьж алхах нь таны болоод бусдын сэтгэлийг сэргээнэ.
ХООЛЛОЛТ
Хавар цагт амин дэмийн дутагдалд орох хандлагатай байдаг учир жимс ногоо, загас, хатаасан жимс самар идэхийг зөвлөж байна. Мөн сүү сүүн бүтээгдэхүүн сайтар хэрэглэснээр бидний дархлаа сайжирдаг юм. Хамгийн гол нь шинэ чанартай бүтээгдэхүүн сонгож хэрэглэх нь чухал.
Хэрвээ дээр дурдсан аргууд танд тус болохгүй бол таны эрүүл мэнд бүхэлдээ тааруу байгаагийн илрэл. Зүрх судас, хоол боловсруулах эрхтэн зэрэг төрөл бүрийн өвчин хүндэрч магадгүй юм. Танд ямар нэг өвчний шинж тэмдэг илэрвэл даруй эмчид хандаарай.
Сэтгэл санааны хямралд өртөмтгий байдал нь тухайн хүний аливаа зүйлд хандах хандлагатай холбоотой гэж сэтгэлзүйчид үздэг. Тиймээс өөрийн хандлагаа өөрчилж, амьдралыг сайн сайхан талаас нь харж сурснаар хавар цагийн сэтгэл гутрал таны шийдэж чадахгүй байгаа асуудлын нэг биш болно.