gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.08
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Боловсруулаагүй ноолуурт татвар ноогдуулах хугацааг сунгав

Эдийн засаг
2007-08-22
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2007-08-22

Үйлдвэр, худалдааны сайд Ц.Даваадоржтой ноолуурын экспорт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн талаар ярилцлаа.

-Боловсруулаагүй ноолуурт 2012 он хүртэл экспортын татвар ногдуулахаар Дэлхийн худалдааны байгууллага өнгөрсөн сарын 27-ны өдөр шийдвэрлэсэн тухай мэдээ байна. Энэ талаар тодруулъя.
-Манай улс ДХБ-д 1997 онд элсэхдээ боловсруулаагүй ноолуурын экспортын татварыг 2007 онд халах амлалт авсан. Ноолуур нь манай аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 4,5 хувь, экспортын 10 шахам хувийг эзэлдэг тул экспортын гурав дахь чухал бүтээгдэхүүн юм.
Энэ байдлыг харгалзан манай Засгийн газраас дээрх үүрэг амлалтыг хэрэгжүүлэх хугацааг дахин таван жилээр буюу 2012 он хүртэл сунгуулах талаар ДХБ-д хүсэлт гаргасан. Яам шаргуу ажиллаж, ДХБ-ын гишүүн орнууд, ялангуяа манай худалдааны түнш орнуудтай хэлэлцээ хийсний дүнд ДХБ-аар өөрийн хүсэлтээ дэмжүүлж чадлаа. Энд Монгол Улсад суугаа болон гадаад орнуудад суугаа манай Элчин сайдын яамныхан ихээхэн үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэе.

-Манайх боловсруулаагүй ноолуураа Хятад руу гаргадаг. Тус улс манай хүсэлтэд хэрхэн хандсан бэ?
-Манай хэлэлцээ хийсэн гол улс орнууд бол Европын Холбоо, АНУ, БНХАУ, Япон, БНСУ, Канад, Энэтхэг юм.
АНУ болон Хятадын талаас манай ноолуурын үйлдвэрлэл, экспорт, үнэ, салбарын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, статистик болон экспортын бодлого, ноолуур боловсруулах салбарын хөгжлийн үзэл баримтлал, экспортын татварыг хадгалж үлдсэнээр гарах өөрчлөлт зэрэг асуудлаар нэмэлт мэдээлэл хүссэний дагуу хүргүүлсэн. Эдгээр мэдээлэлд үндэслэн эцсийн дүнд энэ хоёр улс хүсэлтийг маань дэмжсэн.

-Монголын ноолуур боловсруулах салбарын байдал ямар байна вэ?
-Дэлхийн ноолуурын зах зээлийг үнийн дүнгээр авч үзвэл 0.7-1.05 тэрбум гаруй ам.доллар гэсэн судалгаа бий. Өнөөдөр бид энэхүү зах зээлийн нэг гаруй хувийг эзэлж байна.
Монголын экспортын 28 хувь нь бэлэн хувцас байгаа нь эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар экспортыг өсгөх боломж байгааг харуулж байна. Ноолууран бүтээгдэхүүний гол хэрэглэгч нь АНУ, Япон болон Европын Холбооны орнууд юм. Манай улс Европын холбооны хөнгөлөлтийн ерөнхий системд хамрагдах болсон нь бидний хувьд бүрэн ашиглах ёстой боломж.

Аж ахуйн нэгжүүд ээрмэлийн үйлдвэрлэлээ өргөтгөж байгаа хэдий ч түүхий ноолуурын экспортын талаар дурдахгүй өнгөрч болохгүй юм. Ямааны бохир ноолуурын экспорт сүүлийн жилүүдэд буурч 2005 онд 11.3 тн, 2006 онд 4.5 тн бохир ноолуур экспортолсон статистик мэдээтэй. Эндээс харахад угаасан нэрийн дор ноолуурын экспорт ихээхэн нэмэгдэж байна. 2005 онд ямааны угаасан ноолуурын экспорт 13143.1 мянган ам.доллар, угаагаагүй ноолуурын экспорт 302.8 мянган ам.доллар болж, нийт экспортын 1.26 хувийг эзэлж байв. 2006 онд угаасан ноолуурын экспорт 1671.2 тоннд хүрч, өмнөх оныхоос 1301.2 тонноор нэмэгдэж, үнийн дүнгээр нийт экспортын 4.1 хувийг эзэлж байна. Энэ нь дотоодын үйлдвэрлэгчид түүхий эдээ гадаадын худалдаачидтай өрсөлдөж бэлтгэж чадаагүйтэй холбоотой.

Дээрх байдалтай уялдан дотоодын үйлдвэрүүдийн түүхий эдийн бэлтгэл багасч, эцсийн бүтээгдэхүүний экспорт буурч байна.
Дэлхийн зах зээлийн өнөөгийн байдлыг авч үзэхэд бид сайтар зохион байгуулсан борлуулалтын тогтолцоо бүрдүүлснээр дэлхийн зах зээл дээр байр сууриа олж авах бүрэн бололцоотой. Өнгөрсөн хугацаанд дэлхийн ноолуурын зах зээл үнийн хэлбэлзэл өөрчлөлттэй тулгарч ирсэн. Монгол Улс нь дэлхийн зах зээлд тодорхой хэмжээний ноолуур нийлүүлдэг тул аливаа өөрчлөлтийг харгалзсан арга хэмжээг бусад нийлүүлэгчээс түрүүлж авах чадвартай байх шаардлагатай.

-Манай Ноос, ноолуурын холбоо, үйлдвэрлэгч нар экспортын татварыг нэлээн дэмждэг. Бохир ноолуурын экспортыг хориглох хэрэгтэй гэж үздэг. Энэ талаар яам ямар бодлого барьж байна вэ?
-Экспортын татварыг улс орнууд хэрэглэдэг, гол төлөв түүхий эдэд ногдуулдаг. Энэ нь боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, улмаар нэмүү өртөг нэмэгдэж, ажлын байр бий болгох зэрэг ач холбогдолтой. Гэхдээ үүнийг зохистой бодлогоор хэрэгжүүлэхгүй бол эргээд үйлдвэрлэгчдэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Жишээ нь, урт хугацаанд үйлдвэрлэгчдийн дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг бууруулж болно.
Үйлдвэр, худалдааны яамнаас мал аж ахуйн гаралтай түүхий эдэд экспортын татвар ногдуулах зорилгоор Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн бариад байна.

-2012 он хүртэл ямар арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна вэ?
-ДХБ-аар боловсруулаагүй ноолуурт ногдуулах экспортын татварын хугацааг таван жилээр сунгууллаа. Энэ хугацаанд ноолуур боловсруулах салбарын бүтэц, өрсөлдөх чадварыг сайжруулах, үндэсний үйлдвэрүүдэд санхүүгийн төрөл бүрийн дэмжлэг үзүүлэх, жишээлбэл, хөнгөлөлттэй урт хугацааны зээл олгох зэрэг арга хэмжээ авч болно.
Нөгөө талаас тарифын бус зохицуулалт хийх нь зүйтэй. Ийм зохицуулалтаар чанарын үзүүлэлтийг нарийвчлан стандарт тогтоох асуудлыг шийдвэрлэх боломжтой.

Хийгдэж байгаа ажлын хүрээнд 1 нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Ноос, ноолуур боловсруулах цогцолбор байгуулах төслийг боловсруулаад байна.
Ямааны ноолуур, тэмээний ноос, хонины нарийн ноос боловсруулах цогцолборыг зөв бүтэцтэй зохион байгуулснаар манайд мал аж ахуй дээр суурилсан үйлдвэрлэл сэргэн хөгжиж, улс орны хөгжил дэвшил, олон улсын зах зээлд тодорхой байр суурь эзлэхэд маш их нөлөөтэй. Нөгөө талаас цогцолбор байгуулагдсанаар тус салбарт 10 гаруй мянган хүний ажлын байр бий болж, шууд болон шууд бусаар 50 мянган хүний амьдралын эх үүсвэрийг хангаж, ажилгүйдэл ядуурлыг бууруулах ач холбогдолтой юм.

Ямааны ноолуур, тэмээний ноос, хонины нарийн ноос боловсруулах цогцолборын үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажилласан тохиолдолд жилд 300 сая ам. долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоо бүрдэнэ.
Түүнчлэн түүхий эд бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгох, зах зээлийн зарчимд нийцсэн түүхий эдийн бирж байгуулах эрх зүйн үндэс боловсруулах, ямаан сүргийн бүтэц, ноолуурын чанарыг сайжруулах талаар тодорхой арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан