Монголын рок попын ертөнцөд нэгэн өвөрмөц дуугаар цахиур хагалан гарч ирсэн DZ man буюу ОУ-ын сэтгүүлч, улс төрийн тоймч Дашзэвэг саяхан гавъяат цол хүртлээ. Түүнийг гавъяат цол хүртсэнийг сонссон олон хүн одоо л намбатай өвөө болох нь хэмээн битүүхэн горьдож байсан ч алдарт DZ man төрийн ордонд ерөнхийлөгчөөс шагнал хүртэхдээ "Би илүү их зүйл хийнэ" хэмээн амласан сурагтай. Олны жишгийг дагаж тун удахгүй найраа хийхээр зэхсэн шинэхэн гавьяат маань цолоо CD-ээрээ мялаан рок поп бүх оддыг нэгтгэсэн нүсэр шоугаар “угаах”-аар шийджээ. Үүнээс харахад лав л ойрын хэдэн жил түүнийг намбажина гэж хүлээтгүй болон нь.