Японы Осака хотод 2007 оны зургадугаар сард Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх манайхны ярьдгаар галзуу хулгана эвдэрч нэг гэр бүл, жирэмсэн эх амиа алдсан гэх эмгэнэлтэй мэдээлэл дэлхийд цацагдсан. Энэ ослоос болж тус паркийн үйл ажиллагааг бүтэн сараар хааж, бүх тоглоомд техникийн үзлэг дахин хийжээ. Осакагийн парк техникийн аюулгүй ажиллагаанд онцгой хяналт тавьдаг аж. Өдөр бүр ажил эхлэхийн өмнө тоглоомын бүрэн бүтэн байдлыг шалгадаг ч энэ удаа нөхөж баршгүй алдаа гаргалаа. Төмөр замд цувруулан байрлуулсан галзуу хулганы нэг суудлынх нь шураг суларснаас осол болсон гэж тусгай шинжээчид дүгнэсэн байна.
Паркад тоглох нь хүүхэд бүрийн мөрөөдөл ч энэ ослоос болж эцэг, эхчүүд парк мөрөөдсөн бяцхан үрсийнхээ хүслийг нэг хэсэгтээ л хязгаарласан байх. Шведийн Готенберг хотын үндэсний соёл амралтын хүрээлэнд өнгөрсөн долоо хоногт бас нэг том осол гарлаа. Хоёр тийш савладаг тоглоом эвдэрч, түүнд тоглож байсан 20 орчим хүн бэртжээ. Тоглогчид гурван метрийн өндрөөс унасан гэж дэлхийн хэвлэлүүд мэдээлж байв.
Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг орнуудад аюулгүй ажиллагааны дүрэм алдагдаж олон хүн эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байгааг анхаарахгүй өнгөрүүлж болохгүй.
Манай улс Үндэсний соёл амралтын ганц хүрээлэнтэй байсан. Харин энэ зунаас Төв, Хөвсгөл, Увс, Говь-Алтай, Хэнтий гээд хэд хэдэн аймаг хүүхдүүдээ "хуурах" парктай болов. Үндэсний соёл амралтын хүрээлэн 1966 онд хаалгаа нээсэн. Паркийн ихэнх тоглоом байгууллагатайгаа нас чацуу. Манайд шинээр суурилуулсан тоглоом тоотойхон, засаж сэлбэсэн нь дийлэнх. "Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаанд байгаа барилга байгууламж, хуучин тоглоомоос нэгийг ч үлдээхгүй шинэчилнэ.
Орчин үеийн тоглоомууд урд хөршид захиалсан. Тоглоомуудаа амжвал энэ зундаа багтаан суурилуулна. Паркийнхаа нэг хэсгийг эхний ээлжинд ашиглалтад оруулна" гэж тус хүрээлэнг шинэчлэх төслийн удирдагч Б.Батнягт ярьсан. Гэсэн ч энэ зун паркад хүүхэд тоглох нь өнгөрөв бололтой. Паркийн хашааг өнгөрсөн дөрөвдүгээр сараас чөлөөлсөн. Хуучин тоглоомуудыг Улаан чулуутын хогийн цэг рүү нүүлгэж арай танагтайг нь аймгуудын удирдлага булаацалдах нь холгүй авч, ачаалаад алга болсон.
"Парк том оврын 27 хөдөлгөөнт тоглоомтой" гэж ерөнхий инженер нь сонирхуулсан. Ашиглалтын хугацаа нь өнгөрсөн ч "монголчилж" ажиллах хугацааг нь сайн дураараа сунгасан тоглоомуудаа манайхан хаяж тэвчээгүй. Төв аймгийнхан сансрын аялал, сансрын гараа, эргэдэг сандал, уран жолоодлого тоглоомуудыг авсан. Хэнтийнхэн алсыг харагчийг авсан юм билээ. Гэсэн ч паркийн хамгийн том тоглоом өнөө хэр нь хашаандаа дүнсийж, бороонд угаагдан зэвэнд идэгдсээр зогсоо харагддаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард эзэнтэй болсон энэ тоглоомыг зөөж, ашиглалтад оруулна гэдэг хэдэн жил зогсч зэвэнд идэгдсэн машин засахаас хүнд ажил. Тийм болохоор л зүрхшээж байгаа бололтой, хэнтийнхэн. "Засаж сэлбэчихвэл алсыг харагч 10-15 жил саадгүй ажиллана" тус хүрээлэнгийн ерөнхий инженер А.Болд ярив. Увсынхан найман төрлийн тоглоом авч, хүүхдийн парк байгуулна гээд гарч өгсөн. Хүүхдийн паркийн хишгээс 10-аад аймаг хүртсэн. Манай Үндэсний соёл амралтын хүрээлэнд осол гарч байгаагүй юм билээ. Хэдийгээр хуучин тоглоомуудтай ч түүнээ арчилж тордоод аюулгүй ажиллуулаад байгаа паркийнхандаа баярлах ёстой. Харин осол гарч мэдэх хуучин тоглоомуудаа аймгуудад шилжүүлэв.
Ашиглалтын хугацаа дууссан эдгээр тоглоомоос эмээж байх нь аминд өлзийтэй шүү, хүүхдүүд ээ. Хөдөөгийн хүүхдүүдийн амь хотынхноос хямдхан гэж үү.
Нийслэлийн багачууд хүүхдийн паркгүй анхныхаа зуныг үдэж байна. Паркад тоглох хүсэлдээ хөтлөгдсөн багачуудыг "хуурах" мини тоглоомууд хотод харин олон болжээ.
Суудалд нь бэхэлж байгаад үсэргэдэг тоглоом Ялалтын болон циркийн өмнөх талбайд байрлуулсан харагдав. Энэ тоглоом "Мах jump" буюу оргилд хүрэх гэсэн утга бүхий нэртэй. Үсэрч харайх нь угаас хүүхэд бүрийн хообий. Хийлсэн гудсан дээр тэнхээ мэдэн үсэрч дүүлэх энэ тоглоом аюулгүй гэх баталгаа алга. Бэхэлгээний утас нь тасарвал хандсан зүгт нь авч шидэж мэдэх "Мах jump" найдвартай эсэхийг яаж мэдэх вэ. Үсэрч дүүлдэг тоглоомыг ядаж уужуухан талбайд суурилуулж болно доо. Замын хашлага, гудамжны сандал тулчихсан талбайд өнөөх тоглоомоо байрлуулсан харагддаг.
Тоглоомон машин унуулж мөнгө "цохидог" бизнес энэ зун цэцэглэжээ. Тойрог үүсгэн татсан олсон дотуур хүүхдүүд явж, хэр уран жолооч болохоо харуулах учиртай. Хэдийгээр тоглоом ч гэлээ өнөөх машин нь мотортой, хүүхдэдээ бол чамлахааргүй хүчтэй эд. Барьж сураагүй хүүхдүүд татсан олс дээгүүр гарч гудамжаар яваа жаалуудыг мөргөж байхыг олонтаа харав. Хүүхдийг хөл, гарыг гэмтээж дөнгөх энэ мэтийн аюултай тоглоом Улаанбаатарт олон байна. Хүүхдийн тоглоом ажиллуулах зөвшөөрөл хаанаас олгодог юм бол. Мөнгөний үнэр авсан хэн дуртай хүн эрсдэл дагуулсан тоглоомд хүүхдүүдийг уруу татаж байна. Осол аваар гарвал хариуцлагыг хэн хүлээх вэ.
Үндэсний соёл амралтын хүрээлэн шинэ тоглоомоо урд хөршөөс нийлүүлнэ. Хятадын бүтээгдэхүүн нэр муутай ч паркийн тоглоом үйлдвэрлэлээр сайн гэдэг юм билээ. Тэд хүүхдүүдээ тоглуулах соёл амралтын хүрээлэнг ч сайн хийсэн байдаг. Хятадад Үндэсний соёл амралтын хоёр том хүрээлэн бий. "Дисней лэнд", "Нарру" паркад өглөөнөөс орой болтол тоглоод ч хүссэн тоглоомууддаа сууж амжихгүй. Хадан хясааг сүлжүүлэн тавьсан төмөр замаар галзуу хулгана огцом хурдтай явах нь "аюултай тоглоом" гэмээр. Гэсэн ч аюултай тоглоомоор наадах гэж хүмүүс хэд цагаар ч дугаарлахад бэлэн байдаг. Хүүхдийн паркийг энэ зун нээж хараахан амжсангүй. Манайхан ирэх жил эх, үрсийн баяраар паркийн нэг хэсгийг нээчих байлгүй. Орчин үеийн тоглоомоор Монголын үрс удахгүй наадна гэж найдъя. "Хүүхдийн шинэ парк нээнэ" гэж яарахын хажуугаар аюулгүй ажиллагаандаа л анхаарал хандуулаасай.
Э.Энхмаа