gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.11
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.11
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.11
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Энэ зун эрээн өнгө давамгайлна

Соёл урлаг
2009-05-20
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2009-05-20
Энэ зун эрээн өнгө давамгайлна

Дэлхийн 40 гаруй орноос шалгаруулдаг "шилдэг үйлчилгээ, шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах олон улсын 17 дахь наадам"-ын шагналыг "Шилмэл загвар"-ын хамт олон хүртжээ. Москва хотноо 10 дахь жилдээ зохиогдсон олон улсын үндэсний хувцасны наадамд тус компанийн дизайнер Д.Өнөрболор, н.Батжаргал нар алтан цомын эзэн болсон. Мөн Бээжин хотод 27 дахь жилдээ зохиогдож байгаа 35 орон оролцсон "Хэмпел авард" олон улсын залуу дизайнеруудын наадмаас "Сити" дээд сургуулийн оюутан Г.Сонор тусгай байрын шагнал хүртсэн гээд Монголын дизайнерууд энэ он гарсаар чамгүй амжилттай явааг дурьдах нь зүйтэй.

Мөн манай ард түмэн "Моод монголоор дуусдаг" хэмээн хошигнон ярьдаг ч энэ нь нэгэн үе үнэний хувьтай байсан гэдгийг бас үгүйсгэж болохгүй. Ингэхээр өнөөдөр бид дэлхийн загварын чиг хандлагатай зэрэгцэж чадаж байна уу гэсэн асуулт урган гарах нь зайлшгүй. Харин өнөөдөр бид дэлхийн загварын чиг хандлагын хаана нь яваагаа энэ зуны гоёлоос харж болох аж.

Урин дулаан цаг ирэхэд дэгжин, сайхан хувцаслахыг хэн бүхэн хүсдэг. Ялангуяа охид бүсгүйчүүд хувцаслалтдаа илүү анхаардаг. Тэгвэл энэ зун эрээн өнгө давамгайлж нил ягаан, шар, элсэн шаргал, хар цагаан хосолсон өнгүүд зонхилох аж. Үүний дотроос эрээн өнгийг илүүд үзэж буй гэнэ. Дэгжин, этгээд, чамин байхыг хүсдэг эмэгтэйчүүд эрээн хувцсаар гоёвол илүү тансаг, чамин харагддаг байна. Эрээн гэдгийг зөвхөн 1-2 өнгө орсноор ойлгож болохгүй. Аль болох олон өнгө орсон, цэцэг навч, хээ хуартай байвал илүү дэгжин харагдах аж. Гэхдээ тэр өнгүүдэд ногоон, цайвар ногоон өнгө илт давамгайлсан байвал энэ зуны жинхэнэ гангараа болно.
 
Өндөр өсгийт халаагаа өгчээ
Загварынхан энэ зун намхан, шулуун ултай шаахай ноёрхоно хэмээн тодорхойлжээ. Өнгөний хувьд цайвар, мөнгөлөг, боронзон шаргал, лакан хар зэрэг хурц, тод, өнгө зонхилно. Харин бидний өмсөх дуртай өндөр өсгийт энэ зуны хувьд моодноос шахагджээ.

Гэхдээ өсгийтэй гутлаар гоёх шаардлагатай хүмүүс 1960-1970-аад оны үеийн платформоор гоёхыг зөвлөж байна. Яагаад гэвэл энэ загварын гутал, ботинк эргээд моодонд орж ирэхэд тун ойрхон байгаа гэнэ.

Өгзөг барьсан ч өргөн шуумагтай өмдөөр гангараарай

1960-1970-аад онд ноёрхож байсан өргөн шуумагтай өмд буцаж ирлээ. Гэхдээ нимгэн материалтай, өгзөг барьсан, өнгөний хувьд тод байх аж. Мөн бидний хэлдгээр трапец өмд, жинс ч халаагаа өгөхгүй нь.

Нүдний шил танд хэрэгтэй юу
Охид, бүсгүйчүүд төдийгүй эрэгтэйчүүдийн зайлшгүй гоёлын нэг нь нүдний шил байдаг. Энэ зуны хувьд бүсгүйчүүд цагаан хүрээтэй хар шил, эрэгтэйчүүд нарийн хүрээтэй хүрэн туяатай шил зүүвэл энэ жилийн загварт зохицох аж.

Нүдний шил нь нарны гэрлээс хамгаалахаас гадна нөгөө талаар үзэмж нэмдэг. Хэрэв бүсгүй та шил авах гэж байгаа бол аль болох том шилтэй өргөн хүрээтэйг нь сонгоорой
 
Эрэгтэй загвартай пиджак ч энэ зуны моод

Гайхах хэрэггүй. Энэ загвар бас л эргэн ирж байна. Янз бүрийн элдэв чимэггүй ч этгээд чамин загвартай пиджак таныг өөртөө итгэлтэй, эршүүд, жавхаалаг, сэргэлэн цовоо харагдуулж чадна хэмээн загвар зохион бүтээгчид үзжээ. Мөн урин дулааны улирлын хамгийн чухалд тооцогддог гоёл нь даашинз байдаг. Эрээн өнгөтэй, гэрэлтсэн, нимгэн материалтай даашинзаар гоёх нь таныг улам ч үзэсгэлэнтэй, хээнцэр чамин харагдуулдаг байна. Эрээн өнгөндөө цайвар ногоон өнгийг оруулахаа мартуузай.

Эсрэг өнгийн зүүлт, цүнх сонгоорой

Зуны улирал хэдийгээр налгар, сайхан ч бас адармаатай байдаг. Хурц нарнаас хүзүү хоолой, цээж, нүүрээ халхлахгүй бол амархан борлодог. Иймд сийрсэн, даавуун, том, далбагар, унжсан хүрээтэй, малгай сонгоорой. Гэхдээ хувцаснаасаа эсрэг өнгийг сонгох нь зүйтэй. Бүсгүйчүүд ихэвчлэн хэтэвч, цүнх, малгай, бээлийнийхээ өнгийг хослуулдаг. Харин энэ жилийн хувьд эсрэг өнгөний хослол зонхилж байгаа. Хувцасны тань өнгө өөр өөр байх тусам эрс шийдэмгий харагдуулах аж. Мөн зөвхөн хувцас ч биш ээмэг, зүүлт, бугуйвч зэрэг гоёл чимэглэлийн зүйлүүд чинь ч эсрэг тэсрэг өнгөтэй байх ёстой.

С.Туул

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан