gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.22
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Иргэд усны тоолуур тавихад санаачилгатай байхыг уриаллаа

Нийгэм
2009-05-20
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-05-20
-2011он гэхэд бүх айлыг усны тоолууртай болгоно-

Ус чандмань эрдэнэ гэдэгтэй маргах хүн үгүй биз. Дэлхий дээр цэвэр усны нөөц хомсдож байгаа талаар эрдэмтэд анхааруулж, хэвлэлүүд гол сэдвээ болгон бичиж байгаа. Дусал ус ч гэсэн хүний амьдралд үнэтэй учир цэвэр усыг гамнах шаардлагатай байна. Иймээс Стандартчилал хэмжил зүйн газар дэлхийн хэмжил зүйн өдрийг "Усны хэрэглээ ба хэмжүүрлүүлэлт" сэдвийн дор тэмдэглэх гэж байна.

Аливаа зүйлийг зөв зохистой хэрэглэх нь чухал. Хэдийгээр ус элбэг дэлбэг мэт байдаг ч гамнаж хэрэглэхгүй бол нэг л мэдэхэд дуусах аюултай. Тиймээс Стандартчилал хэмжилзүйн газраас энэ жил усны асуудалд илүүтэй анхаарч, айл өрх бүрийг тоолууржуулах аж. Сүүлийн жилүүдэд орон сууцны айл өрхүүдэд усны тоолуур тавих ажил эрчимтэй явагдсан ч бүгдийг нь хамарч чадаагүй. Иймд тоолууржуулах ажилд төр засаг анхаарал хандуулахаас гадна иргэд санаачилгатай байх хэрэгтэй аж. Айл өрхүүд тоолуур тавиулснаар ямар их ус, мөнгө хэмнэж болохыг ухамсарлах нь зүйтэй гэнэ.

Усны тоолууртай айл тоолуургүй айлаас гурав дахин бага төлбөр төлж, тэр хэмжээгээр цэвэр усны алдагдлыг зогсоодог гэх судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хэм-нэлт эдлээд зогсохгүй цэвэр усаа гамнаж байгаа юм. Айл өрхийг тоолууржуулахдаа тоолуурын чанар, баталгааг анхаарах хэрэгтэй аж. Манай улсад одоогоор 55 аж ахуйн нэгж айл өрхийг тоолууржуулах ажилд нэгдсэн байна. Тэд20 орчим орны 40 гаруй төрөл, загварын тоолуурыг улсын бүртгэлд бүртгүүлж манай оронд ашиглах зөвшөөрөл авчээ. Гэвч зарим тоолуурыг чанаржуулах шаардлагатай гэнэ. Усны тоолуурыг угсрах, үйлдвэрлэх, худалдах, суурилуулах, засварлах тусгай ажлыг 60 гаруй байгууллага, аж ахуйн нэгж зөвшөөрлийн дагуу гүйцэтгэж байна.

Нийслэл хотод оршин сууж буй айл өрхийн 35, албан байгууллагын 80 хувьд тоолуур тавигджээ. Стандартчилал хэмжил зүйн газраас 2010-аас 2011 онд орон сууцны бүх айл өрхийг усны тоолуурт хамруулахаар төлөвлөсөн байна. Зөвхөн айл өрх, албан байгууллага гэлтгүй газар тариалан эрхлэгчид, уул уурхайн салбарт ажиллаж буй байгууллагууд усны тоолуурт хамрагдах хэрэгтэй аж.

Өнөөдөр дэлхийн хэмжил зүйн өдөр тохиож байна. Тэргүүн шадар сайдын ажлын алба, Стандартчилал хэмжилзүйн газар, Усны газраас санаачлан "MCS international" ХХК, ТЭЦ-IV төрийн өмчийн хувьцаат компанийн дэмжлэгтэй семинар зохион байгуулах аж. Семинарт байгалийн үнэт баялаг болох усыг зохистой хэрэглэх, байгаль орчныг хамгаалах талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, улсын хэмжээнд усны нөөцийг хэмнэх, усыг арвич үр ашигтай зарцуулах горимыг ус ашиглагч бүх төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, усны хэрэглээг бодитой тооцох үндэс болсон тоолууржуулалтыг дэмжих зэрэг сэдвээр ярилцах юм.

О.Урантогос

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан