Монголын Авлигатай тэмцэх газрын анхны дарга Б.Дангаасүрэнгийн амь насаа алдсан хэргийн зангилаа одоо хүртэл тайлагдаагүй л байна. Талийгаачийн дүү Б.Дансал дахиад л хэвлэлийн хурал зарлалаа. Тэрээр мөн л учир начрыг олохоор одоо хүртэл зүтгэсээр, хичээсээр байгаагаа ярьлаа. Гэвч хэн ч түүнийг тоосонгүй.
Хэцүү ч юм аа даа. Цөөхөн Монголчууд нэг нэгээрээ хорвоог орхиод л байх юм. Гэвч тэднийг амиа алдсаных нь хариуцлагыг хэн ч үүрэхгүй, бас хэн ч хэргийг тоохгүй байдаг нь гайхалтай. Юу ч болоогүй мэт.
Тэр бүү хэл өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр төрсөн дүүд нь мэдэгдэхгүйгээр Нийслэлийн прокурорын газрын ажилтан Хишигжаргал гэгч “нас барсан шалтгаан нь тогтоогдохгүй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болголоо” хэмээн хавтаст хэргийг хааж байжээ. Харин түүний дүү Б.Дансал өргөдөл гаргаж, хэргийг мөрдөн байцаалтанд дахин шилжүүлсэн байна.
Чихрийн шижин өвчтэй хүнийг чихрийн шижингүй хэмээн дүгнэж, “зарим хариуцлагагүй эмч нарын гайгаар хүний нүд уначихдаг юм ш дээ” гэсэн хэн ч итгэхээргүй хачин зүйл ярьж, урд нь огт мэдэгдээгүй долоон төрлийн хүнд өвчтэй байсан хэмээн талийгаачийн задлан шинжилгээний дүгнэлтийг тойрсон яриа мундахгүй.
Б.Дансал гуай хөөцөлдсөөр, түүнээс эрх мэдэлтнүүд зугатсаар. Хэзээ энэ бүхэн нэг тийшээ шийдэгдэхийг хэн ч үл мэднэ. Элдэв тайлбар, албаны чухал царайнууд...
О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn/