С амин дэм нь хүний бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг хангаж, хугарсан яс, шархны эдгэрэлтийг түргэсгэх, биеийн дархлааг сайжруулдаг амин дэм. С амин дэм нь төрөл бүрийн жимс ногоонд элбэг. Насанд хүрсэн хүнд хоногт 70-100мг С амин дэм шаардлагатай. С амин дэм нь амтат ба халуун чинжүү, нохой хошуу, лууван, байцаа, бууцай, яншуй, үхрийн нүд, чацаргана, сонгино зэрэг ургамалд их хэмжээгээр агуулагддаг. Нохойн хошуу жимсэнд С амин дэм нь хамгийн их хадгалагддаг учир зун түүж зөв хатааж хандлан хэрэглэх хэрэгтэй.
Хүний бие ядарч сульдахад С амин дэмийн хоногийн хэрэгцээ 5000 мг хүртэл ихэсдэг. С амин дэм дутагдвал буйл үрэвсэх, хамраас цус гарах, ханиад томуу хүрэх, дархлаа сулран ядрах шинж тэмдэг илэрнэ. Мөн С амин дэм нь олон төрлийн нянг устгах бөгөөд харшлын эмчилгээнд чухал нөлөөтэй. С амин дэм нь уур бухимдлыг багасгаж, хүний биеийг хоргүйжүүлэх онцгой үйлчилгээтэй ба нэг янжуурын хорт нэгдлийг 25 мг С амин дэм задалдаг. Мөн С амин дэмийг их тунгаар хэрэглэхэд зарим үед антибиотикоос илүү нөлөөтэй. С амин дэм нь элэгний үрэвсэл, хавангийн үед маш сайн нөлөөтэй аж.
www.e-health.mn Эрүүл мэндийн портал