gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     6.01
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 17
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Туул гол урсгалынхаа чимээгээр амь гуйж байна

Нийгэм
2009-05-16
0
Twitter logo

-Голын усанд 40 гаруй төрлийн хорт бодис хаядаг-

Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл агсны дуулсан
...Туулын урсгал шөнөдөө сайхан
Торгон долгио хаялан мяралздаг сан
Хоёр ангир дандаа хөвдөг сөн
Холын ангир авангаа дугардаг сан...
Энэ сайхан дуу өнөөдөр түүх болон үлдэх гэж үү.
Улаанбаатарчуудын ундны усны хэрэгцээг хангадаг Туул гол бохирдсоор олон жилийг ардаа үдлээ. Туул голын ус бохирдолтой байна гэж ярихаас биш, яаж цэвэршүүлэх вэ гэж ам нээх хүн цөөхөн. Хүмүүн бидний амьдрал техник, технологийн хөгжил дэвшил рүү тэмүүлэх бүрт байгаль орчинд сөргөөр нөлөөлж, экологийн сүйрлийг дагуулах боллоо. Бага байхад өвөө, эмээ маань Туул голын тухай ярихдаа сүрдмээр бас гайхмаар зүйл өгүүлдэгсэн. Гэтэл одоо Туул гол хүн гэдэг араатнаас айн чичирч, амь гуйн сөгдөж байна. Урсах урсгал нь өөрчлөгдөөгүй атлаа ундрах ус нь булингар, химийн хорт бодис, ахуйн хог хаягдлаар бялхаж, хүмүүн биднээс амь нэхэх мэт намуухан урсана. Тэр ч байтугай голын загас жараахай нь хордож үхсээр байгаа. Туул гол хүний хэлээр ярьдаг байсан бол бидний мэдэхгүй олон зүйлийн амьд гэрч болох байсан. Гэсэн ч урсгалынхаа чимээгээр зовлон шаналалаа илэрхийлж байгааг харсаар суух уу. Бид бодит байдлыг уншигчиддаа хүргэхийн тулд Туул голын эрэгт очсон юм. Зуны улирал эхэлсэн болохоор голын ойр хавьд хөл хөдөлгөөн ихтэй болжээ. Энд тэндгүй машин эгнэж, эрэг дагуу хэдэн хүн цуглан суух нь зуны зугаатай өдрийг санагдуулж байсан ч голын урсгал цэвэр тунгалаг биш, хог новшоор урсаж байх юм.

Энд цугласан хүмүүс идэж, уусан зүйлийнхээ хогийг гол руу шидэх нь энүүхэнд харагдсан. Тэр хавийн оршин суугчдаас ундны усны бохирдол, тэр тусмаа Туул голын талаар асуухад "Эрх мэдэлтнүүд Туул голын бохирдлыг арилгах боломжтой л гэдэг. Үнэндээ бол яаж ч тэмцээд нэмэргүй болжээ. Хороодын Засаг дарга, цагдаа нартай хамтраад Туул голын эрэг дагууд хяналт, шалгалт хийдэг байсан. Гэтэл одоо хэн ч тоохгүй байна. Зуны цагт голын эрэг орчмоор архичид л цугладаг. Тэдэнд авирлахгүй зан гэж байхгүй. Усанд бааж, шээнэ, эрэг дагууд нь хогоо хаяж, мод хугална. Өдрийн цагаар иргэд нь голд ялгадасаа хаяна. Харин шөнийн цагаар цэвэрлэх байгууламжууд бохир усаа асгадаг. Оршин суугчдын ярьж байгаагаар голын усанд сэлсэн багачуудын биеэр тууралт гардаг гэсэн. Үүнийг мэдсэн эцэг, эхчүүд хүүхдээ голын усанд оруулах нь багассан" хэмээн ярьж байна.

Голын усны бохирдлыг мэргэжилтнүүд янз бүрээр тайлбарладаг. Ундны усны бохирдлоор хамгийн ихтэйд тооцогддог газар бол Хан-Уул дүүргийн XII,XIII хорооны иргэд байдаг аж.
Энд Биокомбинат, Шувуун фабрикийн оршин суугчид багтдаг. Тэд өдөр тутам цэвэрлэх байгууламжаас асгарсан лагийн үнэрээр амьсгалж, химийн хорт бодисоор бохирдсон өмхий үнэртэй усыг хэрэглээндээ ашигладаг болсон нь нууц биш. Голын эрэг дагууд "Харгиа", "Булигаар", "Монгол Шевро", "Чикаго", Түмэн cop", Армоно", "Белон", "Их эргэлкс-зэрэг байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг ажээ": Судалгаагаар Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байх цэвэрлэх байгуулагиж болон арьс ширний 170 гаруй үйлдвэр 40 гаруй нэр төрлийн химийн хорт бодистой усаа Туул голд урсгадаг аж. Мэргэжлийн байгууллагын гаргасан тооцоогоор манай улс жилд дунджаар найман сая орчим бог, бод малын арьс шир бэлтгэдэг гэнэ. Үйлдвэрүүд арьс ширээ боловсруулахдаа хүхрийн хүчил, давсны хүчил, идэмхий натри, валенттай хромын давс, сульфид аммони, будгийн бодис хэрэглэдэг байна. Эдгээр химийн хорт бодис нь хүний биед онцгой аюултайгаас гадна хорт хавдар үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг. Иргэдийн дийлэнх хувь нь ямар нэг төрлийн хорт хавдраар өвчилж байгаа нэг жишээ энэ юм. Цэвэрлэх байгууламж хэрэглээний усыг цэвэршүүлэх нь байтугай улам бохирдуулсаар байдаг аж. Арьс ширний үйлдвэрүүдийн хаягдал усыг цэвэршүүлдэг "Харгиа" компанийнханд хотын мээр сануулга өгч байсныг эргэн саная. Тус компанийн урьдчилан цэвэршүүлэх байгууламжид 30-аад арьс ширний үйлдвэр хаягт дал бохир усаа цутгадаг. Гэтэл тухайн байгууламжийн тоног төхөөрөмж хуучирч муудсанаас болоод бохирдлыг тэр хэвээр нь Туул гол руу цутгадаг байсан. Энэ байдал өдгөө ч хэвээрээ байгаа. Тус компанийн буруутай үйлдлийг нотлуулахаар Хан-Уул дүүргийн прокурорт хандаж байсан удаатай. Харамсалтай нь хэргийг хэрэгсэхгүй болгоод өнгөрчээ. Түүнчлэн цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нь муудсан тул төрөөс тус компанид шинэчлэл хийхэд нь зориулж 17 сая төгрөг өгч байсан. Гэтэл өнөөх мөнгө хэний халаасыг түнтийлгэсэн нь мэдэгдэхгүй алга болж, алтан загасны эмгэн шиг дахиад тоног төхөөрөмж гэж ярих болжээ.

Улаанбаатар хотын ус хангамжийн хэтийн төлөв, усны нөөц, шинэ эх үүсвэрийн талаар Нийслэлийн төр захиргааны байгууллагаас захирамж гаргаж байсан нь саяхан. Уг захирамжид Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн тэжээгдлийн мужийн дэглэм зөрчин хамгаалалтын бүсэд зөвшөөрөлтэй суурьшсан аж ахуйн нэгж, иргэдийг 2015 он хүртэл үе шаттайгаар, гэр амралт зөвшөөрөлгүй суурьшсан болон газрын зориулалт өөрчилсөн иргэд, байгууллагыг 2009 онд багтаан нүүлгэж, газар чөлөөлүүлэх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх, усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс дэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг дахин сунгахгүй байхаар заажээ. Мөн шинээр газар эзэмших, ашиглах эрх олгохгүй байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгож сүржигнэсэн. Гэтэл энэ захирамж өнөөдрийг хүртэл биелэгдэхгүй, харин ч эсрэг утгаараа хэрэгжиж хатан туулын усыг ширгэхэд хүргээд байна. Үүнийг бид харсаар суух хэрэг үү.

А.Лхагва

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан