-Хоёр хөршийн харилцаа хэвийн болсны 20 жилд-
Орос, Хятадын харилцаа хэвийн болоод 20 жил өнгөрч байна.1986 оны 5 дугаар сарын 16-нд Дэн Сяопин Михаил Горбачев хоёр Бээжинд уулзаж ярилцсанаар Хятад Зөвлөлтийн харилцаа хэвийн болж сэргэсэн түүхтэй. Манай умард өмнөд хоёр хөршийн харилцаа хэвийн болсон явдал Монгол Улсын түүхэн хөгжлийн өрнөлтөд онцгой чухал үйл явдал болсон юм. Үүнтэй холбогдуулан Орос, Хятадын харилцааг хэвийн боллоо гэж зарласан Хятадын тухайн үеийн удирдагч асан Дэн Сяопин ЗХУ-ын анхны Ерөнхийлөгч Михаил Горбачев хоёрын уулзалт дээр Дэн Сяопиний хэлсэн үгийг бүрэн эхээр нь толилуулж байна. Дэн Сяопиний энэ үгийг “Өнгөрснийг цэглэж, ирээдүйг нээе” гэсэн гарчигтайгаар түүний 3 дугаар ботид оруулсан байдаг.
Дэн Сяопин : “Хятадын ард түмэн Хятад Зөвлөлтийн харилцаа сайжраасай гэж үнэн сэтгэлээсээ хүсэн эрмэлзэж байна. Би энэ завшааныг ашиглан Хятад, Зөвлөлтийн харилцаа энэ цагаас эхлэн хэвийн боллоо гэдгийг зарлахыг санал болгож байна.
Олон жилийн турш марксизм, социализмыг тайлбарлах асуудал байсаар ирлээ. 1957 оны Москвагийн анхдугаар уулзалтаас 1960-аад оны эхний хагас хүртэл Хятад, Оросын хоёр нам ширүүн маргаан өрнүүлэв. Тэр маргааны хэргийн нэг эзэн нь би байсан бөгөөд нилээд гол дүрд тоглосон байх юм. Хорь гаруй жилийн практикийг өнгөрөөгөөд эргээд харвал хоёр тал хоёулаа өч төчнөөн худал хоосон зүйл ярьсан байх ажээ. Маркс нас барснаас хойш зуу гаруй жилд чухамдаа ямар өөрчлөлт гарав, өөрчлөлт гарсан нөхцөл байдалд марксизмыг хэрхэн таньж хөгжүүлэх билээ гэтэл тодорхой хийсэн юм алга байдаг. Түүнийг нас барснаас хойш 100 гаруй жил болоход хэдэн зуун жил буй болсон асуултад бэлэн зэлэн хариу өг гэж Марксаас шахаж шаардаж хэрхэн болох билээ. Ленин нас бараад 50 жил болсон байхад зуун жил хуримталсан асуултад бэлэн зэлэн хариу өгөх хариуцлагыг тэрээр мөн л хүлээж чадахгүй юм. Жинхэнэ ёсны марксч ленинч мөн л юм бол эрх биш өнөөгийн байдлыг үндэслээд марксизм, ленинизмыг танин мэдэж, залгамжилж хөгжүүлэх ёстой билээ.
Дэлхийн төлөв байдал тасралтгүй шинэчлэгдэн өөрчлөгдөж байна. Ялангуяа эрин цагийн шинжлэх ухаан техникийн хөгжил асар хурдан болж байна. Эдүгээгийн нэгэн жил өнгөрсөн балар эртийн нийгмийн үеийн хэдэн арван жил, хэдэн зуун жилтэй бүр түүнээс ч урт хугацаатай тэнцэх болов. Шинэ сэтгэлгээ шинэ ойлголтоор марксизмыг залгамжлан хөгжүүлэхгүй бол жинхэнэ марксист байж чадахгүй юм.
Ленин чухам л жинхэнэ агуу их марксист байсан болохоороо номноос биш харин бодит байдлаас, логикоос, гүн ухааны үзэл санаанаас, коммунист ухаарлаас хувьсгалын замыг эрж олоод хоцрогдсон улс оронд октябрийн хувьсгалыг хийж ялуулсан юм. Хятадын агуу их марксч, ленинч Мао Зэдун Маркс, Лениний номоос биш харин хоцрогдсон Хятад оронд шинэ ардчилсан хувьсгалыг ялуулах замыг эрж олсон билээ. Хоцрогдсон Орос оронд октябрийн хувьсгал ялна гэдгийг Маркс урдаас олж харж чадах байсан уу? Хятад орон хөдөө тосгоноор хотыг бүсэлж ялалт олж чадна гэдгийг Ленин урдаас харж чадах байсан уу?
Хувьсгал гэдэг ийм байдаг. Бүтээн байгуулалт бас ийм юм. Хувьсгал ялалтад хүрсний дараа улс орон болгон өөрийнхөө нөхцөлийг иш үндэс болгож социализмыг байгуулдаг учиртай. Тогтсон хэв загвар гэж байхгүй, байж ч таарахгүй. Хуучинтайгаа үхэн зууралдах үзэл нь зөвхөн хоцрогдолд, тэр ч бүү хэл сүйрэлд хүргэдэг.
Бидний энэ удаагийн уулзалтын зорилго нь өнгөрснийг цэглэж ирээдүйг нээх гэсэн энэ дөрвөн үгэнд байгаа юм. Өнгөрснийг цэглэчихвэл дахиад ярих хэрэггүй, асуудлын голыг ирээдүйг нээх хэрэгт л чиглүүлэх хэрэгтэй болно. Гэхдээ өнгөрсөн явдлыг огт хөндөж ярихгүй гэх аваас бас л болохгүй байх аа, ерөнхийд нь нэг дурьдчих хэрэгтэй байдаг. Би хятад хүний Хятадын намын зарим үзэл бодлыг ярьж байгаа юм. Эдгээр үзэл бодлын талаар хариу нэхэж шаардаад хэрэггүй,тайлж тайлбарлаад ч бас хэрэггүй, өөр өөрсдийн ярих ярихаа л ярья. Чингэвэл бид улам бат тогтвортой үндсэн дээр урагшлахад л хэрэг тустай байх болно. Би зөвхөн хоёрхон зүйлийн талаар цухас ярья гэж санаж байна. Нэгд түүхэнд Хятад улс хүчирхэг орнуудын дарамтанд хохирч хэлмэгдсэн байдлын тухай, хоёрт ойрын хэдэн арван жилд, тодорхой хэлвэл сүүлийн 30 жилд Хятадад хаанаас аюул занал учирч байгаа тухайд хятад хүн юу гэж бодож байдаг талаар ярья.
Эхлээд нэгдүгээр асуудлыг ярья. Хар тамхины дайнаас нааш, Чин гүрний төрийн ялзралын улмаас Хятад улс хүчирхэг орнуудын түрэмгийлэл боолчлолыг амсаж, хагас колони хагас феодалын орон болсон юм. Хятадыг даралж доромжилсон том орнууд ерөнхийдөө арван хэдэн орон байдаг л даа. Нэгд Англи орно. Англиас бүр өмнө Хятадын газар нутаг Аомэнь \ Макао\-ийг хүчээр эрхшээсэн нь Португаль юм. Хятадаас хамгийн их ашиг олж авсан бас хоёр орон байдаг. Нэгд Япон, хоёрт хаант Орос бөгөөд тодорхой цаг үед тодорхой асуудал дээр ЗХУ бас холбогдоно.
Япон Хятадын багагүй газрыг эзлэн авсан бөгөөд Тайвань Японд 50 жил эрхшээгдсэн юм. Хятадад маш олон газар Японы нөлөөний хүрээнд хуваагдаж байсан агаад ялангуяа умардад өдий төдий том хотыг Японы түрээсийн хил хязгаарт оруулаад байсан билээ. 1931 онд Япон Хятадын эсрэг түрэмгий дайн өдүүлж, 1932 онд Хятадын зүүн хойдод “Манжгуо” гэгч улс байгуулав. 1937 онд Хятадыг бүхэлд нь эзлэн түрэмгийлэх дайн дэгдээгээд 8 жил дайтсан юм. Эцэстээ Хятадын эсэргүүцлийн дайн, дэлхийн фашизмын эсрэг холбоотон орнуудын хамтын тэмцэл түүний дотор ЗХУ цэрэг гаргасаны хүчинд Япон энэ дайнд бүрмөсөн ялагдал хүлээсэн билээ. Япон Хятадад учруулсан хохирлыг тооцохын аргагүй зөвхөн үхэж үрэгдсэн хүн гэхэд л Хятадад хэдэн арван саяар тоологдоно. Тийм учраас түүхийн тооцоо бодоход хүрвэл Япон Хятадад төлөх өрийн данс нь хамгийн их нь байх болно. Гэвч Япон дайнд ялагдсанаар Хятадад улс түүнд эзлүүлсэн байсан бүх нутгаа эгүүлж авсан бөгөөд одоо Хятадад Японы эрхшээсэн нэг сөөм ч газар байхгүй билээ. Нэг тийш нь болгож хараахан шийдээгүй Дяо Ү дао гэх нэг арал бий. Тэр бол нэг жижигхэн газар, дээр нь хүн амьтан байхгүй. Намайг Японд айлчлах үеэр сурвалжлагч энэ асуудлыг тавьсан л даа. Би тэхэд энэ асуудлыг орхизнож байж болно, хэрэв бидний энэ үеийнхэн шийдэж чадахгүй бол дараа үеийнхэн биднээс ухаалаг байж , асуудлыг шийдэх арга ухаан олж чадах байх аа.Энэ асуудал болон иймэрхүү зарим маргааны тухайд хожим нь бид хамтран нээж ашиглах замаар асуудлыг шийдэж болох юм гэсэн нэг тийм төсөөлөл гаргасан юм.
Өөр нэг хамгийн их ашиг олсон нь хаант Орос, энэ байдал хожим ЗХУ-ыг хүртэл үргэлжилсэн билээ. Хаант Орос тэгш шударга бус гэрээгээр Хятадын газар нутгийг эзэлж авсан нь 1 сая 500 мянган ам км-ээс давсан юм.
Октябрын хувьсгалаас хойш Хятадыг түрэмгийлсэн хэрэг явдал бас гарсан бөгөөд үүнд тухайлбал Хэй сяз арлыг 1929 онд ЗХУ Хятадаас булааж авсан юм. Хамгийн гол нь дэлхийн хоёрдугаар дайн хэзээ мөдгүй төгсөх үеэр Америк, Англи, Зөвлөлт гурван орон Ялтад нууц хэлэлцээр байгуулж нөлөөний хүрээгээ хуваасан нь Хятадын эрх ашигт ихээхэн хохирол учруулсан билээ. Тэр бол Сталины цаг үе байсан юм.Тэр үед Хятадын Гоминданы засгийн газар ЗХУ-тай гэрээнд гарын үсэг зурж Ялтын зохицуулалтыг хүлээн зөвшөөрсөн юм.
БНХАУ байгуулагдсаны дараа Хятад улс ЗХУ-тай шинэ гэрээ байгуулав. Хятад улс БНМАУ-тай дипломат харилцаа тогтоож, хэлэлцээр байгуулаад хилийн шугамаа тогтоосон билээ. Хожим нь Хятад Зөвлөлт хоёр хилийн хэлэлцээр хийж бид ерөнхийдөө хаант Орос Чин гүрэнтэй тэгш биш гэрээ байгуулсныг, хаант Орос шударга биш гэрээгээр Хятадыг түрэмгийлэн хохироосон түүхэн хэрэг явдлыг хүлээн зөвшөөрөхийг ЗХУ-аас шаардсан юм. Хэдий тийм ч гэлээ Чин гүрний үед хаант Орост эзлэгдсэн 1 сая 500 гаруй ам км газрыг нэгэнт гэрээгээр тогтсон гэдгийг , түүний зэргээр түүхэн болон бодитой байдлыг харгалзан үзээд бид мөн л эдгээр гэрээг иш үндэс болгож хил хязгаарын асуудлыг зохистой шийдвэрлэхийг эрмэлзэж байна.
Энэ бол ярих нэгдүгээр асуудал. Энэ асуудлыг тодорхой ярьчихвал үлдсэн асуудлуудыг шийдвэрлэхэд, “ирээдүйг нээе” гэсэн энэ ойлголтуудыг тодруулахад ашигтай байх болно. Тэр ч учраас яриуштай байгаа юм.
Хоёрдугаар асуудал бол Хятадад аюул занал хаанаас учирч байна вэ гэдэг асуудал юм. Дэлхийн хоёрдугаар дайн дуусаад удаагүй байхад Хятадын хувьсгалт дайн ялалтад хүрч, БНХАУ байгуулагдсан билээ. Хятад улс бусдыг түрэмгийлдэггүй, алив нэгэн улс оронд аюул занал учруулдаггүй, харин гадаад орны сүрдүүлгийг хүлээсээр байдаг. Хятад улс бол ядуу буурай улс, гэхдээ тусгаар өөрөө өөртөө эзэн болсон орон. Хятадад гол нь хаанаас аюул занал учирч байна вэ? Улс байгуулснаасаа эхлээд л бид энэ асуудалтай тулгарсаар ирсэн. Тэр үед аюул занал Америкийн зүгээс учирч байсан бөгөөд түүний хамгийн тод томруун нь гэвэл Солонгосын дайн, хожим бас Вьетнамын дайн байна. Солонгосын дайнд Хятад улс сайн дурын цэрэг гаргаж, Америктай шууд тулсан бөгөөд ЗХУ-ын нийлүүлсэн зэр зэвсэг сум хэрэгслийн тал үнийг нь Хятад төлөхөөр болсон юм. Хожим нь Хятад, Зөвлөлт хоёр орны харилцаа муудаж, Хятадад эдийн засгийн хүндрэл бэрхшээл нүүрлэсэн болохоор хэдий хүнд хэцүү байлаа ч гэсэн бид энэ зэр зэвсгийн өрийг төлж хоёр жилийн өмнө барагдуулсан юм.
1960-аад оны үед нийт Хятад-Орос, Хятад-Монголын хил дээр ЗХУ цэргийн байгууламжаа хүчтэй болгож, пуужингаа байнга нэмэгдүүлсэн нь Зөвлөлтийн нийт пуужингийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээнд хүрсэн агаад , цэрэг армиа улам нэмж, Монголд цэрэг оруулсны нийт бие бүрэлдэхүүний тоо 1 саяд хүрсэн байлаа. Хятадад аюул занал хаанаас учирч байна вэ? Мэдээж ойлгомжтой хэрэг, Хятад улс үнэлэлт дүгнэлт хийж л таараа.1963 онд би төлөөлөгчдийг тэргүүлж Москвад хүрсэн боловч хэлэлцээр бүтэлгүйтэв. 1960-аад оны дунд үеэс бидний харилцаа муудаж үндсэндээ тасарсан гэдийг хэлэх хэрэгтэй. Энэ бол үзэл суртлын маргааны тэдгээр асуудлыг хэлж байгаа ч хэрэг биш, энэ талаар одоо бид өөрсдийн тухайн үед ярьж байсныг цөмийг нь зөв зүйтэй байсан гэж бас үзэхгүй байна л даа. Жинхэнэ бодитой асуудал гэвэл шударга биш байдал Хятад хүн доромжлол хүлээсэн явдал юм. Хэдий тийм ч гэсэн Хятадын анхдугаар таван жилийн төлөвлөгөөний үед ЗХУ бидэнд туслаж аж үйлдвэрийн үндсийг тавьж өгснийг бид хэзээ ч мартаагүй.
Бид ийм их ярьж байж, “өнгөрснийг цэглэж” байна. Зорилго нь гэвэл бид энэ “өнгөрснийг” хэрхэн үзэж байгааг Зөвлөлтийн нөхөд мэдэж аваг, тархиндаа юу бодож явааг ойлгож аваг гэсэн хэрэг юм. Түүхийн тооцоог ярьлаа. Эдгээр асуудал ингээд дуусаж байгаа нь тэр. Энэ бол энэ удаагийн уулзалтын нэг хүрсэн үр дүн мөн. Хоёр талаараа яриад болох нь тэр. Өнгөрсөн юм ийнхүү эцэс болов.
Одоо хоёр орны харилцаа солилцоо их болж байна. Харилцаа хэвийн болсны дараагаар хэлхээ холбоо улам гүн гүнзгий, улам өргөн хүрээтэй болж хөгжих болно. Хэлхээ холбоог хөгжүүлэх тухайд надад нэг чухал санаа байгаа юм. Юу гэвэл бодит хэргийг илүүхэн хийж, хоосон үгийг дутуухан ярих хэрэгтэй.
Би энэ насандаа хэдхэн явдлыг үлдээж байна. Энэ бол Тайваний асуудал шийдэгдэх цагийг нь үзэж чадахгүй л болов уу. Нэгэнт амжуулсан хэрэг явдал гэвэл Япон Америктай харилцаагаа зохицууллаа, ЗХУ-тай харилцаагаа зохицуулав. Хонконгийг эгүүлэн авахаар тогтож, Англитай хэлэлцээр хийлээ. Энэ бол гадаад харилцааны талын оролцоо юм. Дотоодын ажлын оролцооны тухайд гэвэл намын үндсэн чиг шугамыг тогтоолоо. Дөрвөн шинэчлэлтийн бүтээн байгуулалтыг гол цөм болгохыг тогтоов. Өөрчлөн байгуулж нээлттэй болгох бодлогыг тогтоов. Дөрвөн үндсэн зарчмыг баримтлахыг тогтоолоо. Бас нэг хэрэгжүүлж амжаагүй юм гэвэл удирдах албан тушаалыг насан турш хашдаг тогтолцоог устгах явдал бөгөөд энэ бол тогтолцооны чухал асуудал болно”.
Дэн Сяопиний энэ яриаг түүний гуравдугаар ботиос үг бүрчлэн орчуулан сийрүүлэв. Хэн бугайд ч сонин байх биз хэмээн бодсоноос чингэсэн билээ. Харин харамсалтай нь Дэн Сяопиний дээрх үгийн хариуд Михаил Горбачев юу гэж хариу барьсныг хаанаас ч хайгаад эс олсон билээ. Хэзээ нэг цагт хэн нэг монгол хүн олж олон бүгдийн хүртээл болгоно гэдэгт эс эргэлзэнэ.
Жич:Дээрх яриан дотроос нэг зүйлийг нэхэн тодруулах нь зүйтэй хэмээн бодно. Энэ бол Хаант Орос Хятадын нутгаас 1 сая 500 мянга гаруй ам км газрыг булаан авсан юм гэснийг нөхөн тайлбарлахгүй бол уншигч авхайд буруу бодол төрж мэднэ. Юу гэвэл дээрх асуудлыг Дэн Сяопиний “Түүвэр зохиол”-ын гуравдугаар ботийн 409-р талд тодорхой тайлсан байна.
“19-р зууны сүүлийн хагаст цагаан хаант Орос Хятадын Чин гүрний засгийн газрыг хүчээр шахамдуулж байгаад хэд хэдэн шударга биш гэрээнд гарын үсэг зурж, Хятадын ихээхэн нутаг дэвсгэрийг түрэмгийлэн эзэлсэн байна. 1858 онд Хятад, Оросын “Айхуны гэрээ”-гээр Хар мөрнөөс хойш, ар Хянганаас урагш 600 мянга гаруй ам км Хятадын нутаг дэвсгэрийг хүчээр салган авч, Уссури мөрнөөс зүүн тийш 400 мянга орчим ам км Хятадын нутаг дэвсгэрийг Хятад, Оросын ”хамтын эзэмшлийн газар” болгон хуваажээ. 1860 онд Хятад, Оросын “Бээжингийн гэрээ”-гээр Уссури мөрнөөс зүүн тийш 100 мянган ам км нутаг дэвсгэрийг тэр чигээр нь Оросын харьяанд авсан байна. Энэ гэрээ нь Хятад, Оросын баруун хилийн үндсэн чиглэлийг тогтоож, Хаант Орос Хятадын баруун нутгийг булаан авахад гэрээ эрхийн үндэс бүрдүүлж өгчээ. 1864 онд хаант Орос Хятад, Оросын “Бээжингийн гэрээ”-ний холбогдох заалтыг үндэслэн Чингийн засгийн газарт хүчээр тулган хүлээлгэж “Орос Хятадын баруун хойд Хязгаарын гэрээний тэмдэглэл”-д гарын үсэг зуруулснаар Балхаш нуураас зүүн тийш болон урагш 440 мянган ам км Хятадын нутаг дэвсгэрийг таслан эзэмшсэн байна. 1881-1884 онд хаант Орос “Хятад, Оросын засан тогтоосон гэрээ” \өөрөөр бас “ Илийн гэрээ” гэдэг\ гэдгээр Хятадын баруун хэсгийн 70 мянга гаруй ам км нутаг дэвсгэрийг дахин булаан эзэлсэн ажээ. Ийнхүү хаант Оросын түрэмгийлэн эзэлсэн Хятадын газар нутгийн нийт хэмжээ 1 сая 500 мянган ам км-ээс давсан байна” гэжээ.
Ц.Сүрэнжав