Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд нар хамтарсан мэдэгдэл гаргалаа
Мэдэгдэлд яам хоорондын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, хамтын ажиллагааны 1992 оны хэлэлцээрийг энэ онд багтаан шинэчлэн байгуулахаар тогтлоо.
Мэдэгдэлд Монгол улсын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Түнжингийн Бадамжунай, ОХУ-ын талаас ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Скрынник Елена Борисовна нар гарын үсэг зурлаа.
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам болон ОХУ-ын Тээврийн яам хооронд Харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зурлаа
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам болон ОХУ-ын Тээврийн яам хооронд харилцан ойлголцох тухай санамж бичигт Монгол Улсыг төлөөлж Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Халтмаагийн Баттулга, ОХУ-ыг төлөөлж Тээврийн сайд, Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн ахлагч Левитин Игорь Евгеньевич нар гарын үсэг зурлаа.
“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт хоёр талаас оруулах хөрөнгө оруулалтын хувь хэмжээг нэмэгдүүлэх замаар Улаанбаатар төмөр замын ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, туршлага солилцох, Эрхүүгийн зам, тээврийн их сургуулийн салбарыг Улаанбаатарт нээх чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичигт тусгасан байна.
“Монголын Төмөр зам” төрийн өмчит хувьцаат компани, “Эрдэнэс МГЛ” ХХК болон “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэг хэлэлцээр хийлээ
Хэлэлцээрээр талууд 50, 50 хувийн хувьцаа нийлүүлсэн хамтарсан үйлдвэр байгуулахаар тохиролцон үйл ажиллагааг нь компаний дүрмээр зохицуулахаар боллоо. Компани нь 2. 526. 000.000 /Хоёр тэрбум таван зуун хорин зургаан сая төгрөг/-ийн тус бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 25.260 ширхэг хувьцаа гаргах юм.
Хэлэлцээрт Монгол улсыг төлөөлж “Эрдэнэс МГЛ” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаний гүйцэтгэх захирал Баасангомбын Энэбиш, ОХУ-ын талаас “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхийлөгч Якунин Владимир Иванович нар гарын үсэг зурлаа.
Цөмийн энергийн газар, ОХУ-ын Атомын энергийн улсын “РОСАТОМ” корпораци мэргэжилтэн бэлтгэнэ
Санамж бичгийн хүрээнд цөмийн энергийн салбарт ажиллах монголын үндэсний боловсон хүчнийг сургахаар талууд тохиролцлоо. Тухайлбал 2009-2010 оны хичээлийн жилд манай улсын 10 оюутан, 5 мэргэжилтэн ОХУ-д сурах болсон байна.
Харилцан ойлголцлын санамж бичигт Монгол улсыг төлөөлж Цөмийн эрчим хүчний газрын дарга Содномын Энхбат, ОХУ-ыг төлөөлж “Росатом” цөмийн эрчим хүчний улсын корпорацийн Ерөнхий захирал Кириенко Сергей Владиленович нар гарын үсэг зурсан байна.
“МИАТ” ХК болон “АЭРОФЛОТ компани хооронд код хамтран ашиглана
Энэ тухай хэлэлцээрт “МИАТ” хувьцаат компаний гүйцэтгэх захирал Р.Бат-Эрдэнэ болон “Аэрофлот” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирал Савельев Виталий Геннадьевич нар гарын үсэг зурлаа.
Хэлэлцээрийг байгуулснаар дээрх хоёр компани харилцан өөрсдийн код буюу нислэгийн дугаараар нөгөө талын компаний нислэгт өөрийн тогтоосон тарифаар тасалбар борлуулах боломжтой байна. Ингэснээр нислэгийн давтамж нэмэгдэж, зуны улиралд 7 хоногт 9, өвлийн улиралд 5 болгох нөхцөл бүрдэн, зорчигчдын урсгал ч нэмэгдэх юм.