Өнгөрсөн оны 7 дугаар сард нефтийн дэлхийн үнэ ханш 147 доллар байсан бол энэ оны 1-2 дугаар сард эрс доошилж баррель нь 35-40 доллар байлаа.
2008 оны сүүлийн хагаст ОПЕК-ийн нефтийн зах зээлийг тогтвортой байлгахын тулд 9 дүгээр сард хоногт 0.5 сая тонн, харин 10 дугаар сард 1.5 сая тонноор олборлолтоо багасгасан билээ. Тэгвэл энэ оны 1 дүгээр сарын нэгнээс эхэлж нефть экспортлогчид хоногт 2.2 сая баррель нефть хүртэл олборлолтоо доошлуулсан байна. Ингэснээр 2009 оны эхээр ОПЕК-ийн орнууд хоногт 24.8 сая тонн нефть олборлодог болжээ. Олон улсын шинжээчид энэ онд баррель нефть 75 долларт барих хэрэгтэй гэж зөвлөж байна.
Энэ оны 3 дугаар сарын 15-нд зохион байгуулагдсан ОПЕК-ийн ээлжит зөвлөгөөн дээр нефтийн зах зээлийн өнөөгийн болон цаашдын асуудлыг ярилцаж, ОПЕК-ийн гишүүнд ордоггүй ОХУ, Норвег, Мексик зэрэг улс нефтийн олборлолтоо тогтвортой байлгаж, үнийн өсөлтийг гаргахгүй байх талаар зөвлөжээ.
Нефтийн дэлхийн үнэ ханш 2009 онд