Жил бүрийн тавдугаар сарын 8-ний өдрийг дэлхий даяар Олон Улсын Улаан Загалмайн өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд Олон Улсын Улаан Загалмайн Холбоо байгуулагдсаны 150 жилийн ой, Сольфериногийн тулалдааны 150 жилийн ой, МУЗН-ийн 70 жилийн ой зэрэг олон тэмдэглэлт ой давхцаж байгаа онцлогтой жил тохиож байна.
Өнөөдөр дэлхий дээр 185 орны улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдэд 95 сая сайн дурын идэвхтнүүд энэрэнгүй, шударга, төвийг сахих, бие даах, сайн дурын, нэгдмэл, түгээмэл гэсэн үндсэн долоон зарчим дээр тулгуурлан хүмүүнлэгийн үйлсийг түгээсээр байна.
Олон улсын хэмжээнд өнөөдөр энэ өдрийг “Бидний ертөнц – Таны гарт” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байна.
МУЗН-ийн хувьд 70 жилийн ойн босгон дээр олон түмэндээ үйл ажиллагаагаа нээлттэй харуулахаар Сүхбаатарын талбай дээр хүмүүнлэгийн өдөрлөг зохион байгуулах ажээ.
Анхны тусламж үзүүлэх, болзошгүй гамшиг ослоос болон ХДХВ,ДОХ-оос урьдчилан сэргийлэх, хүүхэд залуусыг хүмүүнлэг үйлсэд уриалах, донорын үйлсэд уриалах зэрэг үзүүлэх тоглолтуудыг сайн дурынхны дэмжлэгтэйгээр олон нийтэд харуулах юм байна.
Уг өдөрлөгт нийслэлийн бүх дүүргийн Улаан загалмайн хороод үйл оролцох тул иргэд сонирхсон мэдээллээ авч болох аж. Хүмүүнлэгийн өдөрлөг тавдугаар сарын 08- ний өдрийн 14.00-16.00 цагийн хооронд Сүхбаатарын талбай дээр болох юм.