Муу л бол хойд овоо гэгчээр байс гээд л УИХ-ын гишүүн Л.Гүндалайн асуудал сөхөгдөх. Эрхэм гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал УИХ-д хэдэн удаа орж ирснийг шуудхан хэлэх хүн бараг үгүй биз.
Долоо хоног бүр л хуралдах тов гардаг. Халдашгүй байдлын дэд хорооны хуралдахыг хүлээх, хойшлохыг харсан нь ч бас дэндүү олон. Бараг жил гаруй хугацаанд УПЕГ-аас гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичгийг УИХ-ын Тамгын газарт байсхийгээд өгдөг, харин асуудлыг шийдэх гэж парламент нь дуншиж дуншиж байгаад л түдгэлзүүлсэн хариуг барьсаар эцэслэн шийдээгүй өнөөг хүрсэн нь энэ.
Хэдэнтээ ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар хойшилсон Халдашгүй байдлын дэд хорооны хурал уржигдар л нэг юм ирц бүрдэж хуралдлаа. Товын дагуу Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хамгийн түрүүнд хуралдаа ирж харагдсан. Дэд хорооны гишүүдийн ирц бүрдэх хооронд хэргийн эзэн болоод байгаа УИХ-ын гишүүн Л.Гүндалай АТГ-ынхантай уулзаж амжсан.
УЕП-ын дэд дарга Б.Цэрэнбалтав, мөн АТГ-ын дэд дарга Ц.Сундуйсүрэн нарт хандан цээжинд хургаад байсан үгээ хэлж санаа нь амрах шиг болсон, Л.Гүндалай. Тэрбээр, "өглөө танай дарга нартай холбогдох гээд чадсангүй. Та бүхэнтэй таарсан завшааныг ашиглаад хэлчихье.
Намайг шалгаж байгаа гээд миний гэр бүлийнхэн, ах дүү нарыг минь янз бүрийн компани, байгууллагуудтай холбоотой болгож элдэв хүсэлт гаргаж, шалгаж цагдана гээд байх юм. "Нирун" гэдэг компани руу утасдаж, Л.Гүндалай гишүүний байцаалттай холбогдуулан танайхыг шалгана гэсэн байна. Компанийхан нь бүр гайхчихсан аргаа бараад надад хандлаа. Арай ч ингэж болохгүй баймаар юм даа" хэмээн сэтгүүлчдийн дунд хэлээд тавьчихна лээ.
"Нирун" гэх компанийг АТГ-ын ажилтан Энхбаатар гэдэг байцаагч шалгаж байгаа юм билээ гэхэд, дэд дарга Ц.Сундуйсүрэн "Бид мөрдөн байцаалт явуулах хүрээнд шалгах ёстой гэж үзвэл ямар ч газар руу хандана. Гэхдээ манайд Энхбаатар гэж байцаагч байхгүй. Батбаатар гэдэг хүн л бий" гэсэн хариултыг өглөө. Уг хариултад зэрэг шахам овсгоотой гишүүн байцаагч гэх нөхрийн утас руу залгаж баталгаажуулсан нь олны анхаарлыг эрхгүй татсан юм.
Эргэлзээ нь гараагүй дэд дарга, "нөхцөл байдлыг тодруулъя" гэснээс өөрийг эс хэлсэн юм. Хийсэн гэмгүй гэж боддог эрхэм гишүүн Л.Гүндалай өөртөө үнэхээр итгэлтэй байсныг дурдах нь зүйтэй байх. Учир нь гишүүний хэргийг хэлэлцэх Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Р.Гончигдорж хурал товлосон цагаас 50 минут хоцорсон ч хурлыг нэр төр нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан Л.Гүндалай гишүүн шавдуулсны дүнд хуралдсан.
Л.Гүндалай гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар хуралдаан эхэлсэн ч шийдвэр гаргаагүй байхад УЕПГ-аас албан хүсэлтээ татаж авахаар болсныг тус дэд хорооны гишүүн Д.Лүндээжанцан хэлсэн юм. Эл хүсэлтэд, УЕП-аас УИХ-ын даргын нэр дээр ирүүлсэн "Санал татаж авах тухай" УЕП-ын 1/716 тоотод "УИХ-ын гишүүн Л.Гүндалай өөрт холбогдох хэрэгт нэмж шалгалт хийлгүүлэх тухай хүсэлтээ АТГ-т гаргасан. Тус байгууллага Л.Гүндалайн хүсэлтийг хүлээн авч, мөрдөн байцаалтын зарим ажиллагааг нэмж хийхээр шийдвэрлэсэн тул УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар ирүүлсэн саналаа эргэж хянан үзэх хүсэлтэй байна"-г танилцуулсан юм.
Уг мэдээллийн дараа Р.Гончигдорж гишүүн прокуророос асуудлыг дахин мөрдөн байцаалтад буцаана гээд татсан бол дэд хороогоор хэлэлцэх шаардлагагүй, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл шийдэх ёстой гэв. Эл саналыг дэд хорооны гишүүд дэмжсэнээр Л.Гүндалай гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж эхэлсэн өнгөрсөн оны хуралдааныг хаасан юм.
Жил гаруйн хугацаанд сунжирсан Л.Гүндалай гишүүний найруулсан "жүжиг"-ийн гол өрнөл нь тун энгийн, хэнд ч ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын их хурлын гишүүн Л.Гүндалай нь Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа Тайваны Тайпей хотын яаралтай түргэн тусламжийн төсвөөс Монгол Улсын Эрүүл мэндийн байгууллагад тусламж болгон өгсөн 10 ширхэг түргэн тусламжийн машиныг Эрүүл мэндийн үйлчилгээний яаралтай тусламжийн төвүүдэд хувиарлах нэрийдлээр завшсан.
Түүнчлэн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан Ц.Оюунчимэгтэй бүлэглэн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн засварын ажлыг хийгээгүй атлаа гүйцэтгэлийг хангасан тухай актуудыг хуурамчаар үйлдэн, 98.176.820 төгрөгийг завшсан, Эрүүл мэндийн яамнаас Эмнэлгийн байгууллагуудын хэрэгцээнд тоног төхөөрөмж худалдан авах тендерийг будилаантуулсан.
Мөн Халдварт Өвчин судлалын үндэсний төвийн балансад байсан "Ланд крузер" маркийн автомашиныг Хөвсгөл аймгийн Байгалийн голомтот халдварт өвчин судлалын албанд шилжүүлэхээр тушаал гаргаж өөрийн ах Л.Доржид эзэмшиж байсныг Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч нар хураан авсан билээ.
Эрхэм гишүүний хувьд дээрх хэргийг өөрөөсөө зайлуулсан хэвээр л байгаа. Тэрбээр асуудалд буруугүй гэдэг байр суурь дээрээ бат. Гэхдээ тэрбээр үүнийгээ нотлох гэж оролдсон өнгөрсөнд. Ямартаа ч өнөөдөр тэрбээр гишүүний бүрэн эрхээсээ салаагүй байна. Жил гаруйн хугацаанд буруугүй гэдгээ нотлох гэж янз бүрийн арга заль хэрэглэсэн нь "амжилттай" болсон гэхэд хэтрүүлсэн болохгүй нь.
Халдашгүй байдлын дэд хорооныхонд бус УИХ-ын даргад хамаатай боллоо, Л.Гүндалайн асуудал. Тэгэхээр эрхэм гишүүн маань Д.Дэмбэрэл даргад л буруугүй гэдгээ учирлах үлдэж байх шив.
Д.Цэнгэл