gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мэгжид жанрайсаг хийдэд зэвсгийн агуулах байжээ

Нийгэм
2009-05-02
0
Twitter logo

-Сэтгүүлчид нийслэлийн түүхтэй танилцлаа-

"Улаанбаатарт төрж 40 жил амьдрахдаа нийслэл хотынхоо түүхийг нэг ч удаа сонирхож байгаагүй юм байна. Одоо харахад хэний ч анзаардаггүй бай-сан зүйлүүд түүх агуулж байжээ" хэмээн төрийн өндөр албан тушаалтай нэгэн ярьж байна. Энэ онд нийслэлийн 370 жилийн ой болно. Иргэн та улс орон нийслэлийн түүхээ мэдэх-гүй бол анхаарлаа хандуулаарай. Нийслэлийн 370 жилийн ойн хүрээнд Төрөлх хотоо танин мэдэцгээе" сэдвийн дор хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлч, ажилчдын бүрэлдэхүүнтэй аяллыг өнгөрсөн баасан гаригт нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын аялал жуулчлалын холбооноос зохион байгууллаа.

Бахархах сэтгэгдэл төрүүлсэн Үндэсний түүхийн музей
Монголын үндэсний түүхийн музейд олон хүн цуглажээ. Музейг сонирхохоор ийм олон хүн ирдэг гэж өмнө нь төсөөлж байсангүй. 10.00 цагийн үед шүү. Үнэндээ, музейд сонирхол татахаар зүйл огт байхгүй гэж боддог байлаа. Музейн I.II давхрын үзмэрийг үзэж дуусахад миний дээрх ойлголт аажмаар замхарч байв. Тус музей 10 танхимтай. Тэдгээр танхимд МЭӨ 400-700 жилийн хүрэл зэвсгийн үеэс одоог хүртэлх түүхийг гэрчлэх монголчуудын эдлэж хэрэглэж байсан хув-цас, эд зүйлс, гэрэл зураг хадгалагдаж байна. Тухайлбал, Түрэгийн хааны эдэлж хэрэглэж байсан алтан эд зүйлс одоогийн Архангай аймгийн нутагт орших бунх-наас 2001 онд олджээ. Мөн Монголын уламжлалт соёлын танхимд үндэстэн ястны XVII-XX зууны хувцасны загварыг дэлгэсэн байна. Тухайлбал,баруун аймагт нөхөрт гарсан эмэгтэй бүсгүй дээл өмс-дөг байсан тул бүсгүй хүн гэж нэрлэх болжээ. Харин нөхөрт гараагүй эмэгтэй бүстэй дээл өмсч, үсээ олон салаа шүлжин урд хэсгээрээ сул үс үлдээдэг байсан тул сэвгэр хэмээн нэрийддэг болсон аж. Мөн дээлний захыг цагаан өнгөөр хийдэг нь Алтай таван богд уулын мөнх цаст оргил болон эхийн цагаан сүүг билэгддэг аж. Үүнээс гадна монголчуудын хэрэглэж байсан малгай нас, хүйс, угсаатан, ястан зэргээс хамаарч 100 гаруй төрөл байх аж. Тус бүрийн онцлогийг харуулсан малгайг шилэн хоргоны цаанаас хараад өмсөж үзэх хүсэл төрнө. Музейн танхимаас гарахад Монголын түүхээрээ бахархах сэтгэл төрж байлаа.

Гандантэгчэнлин хийдийн суурь 171 жилийн өмнө тавигджээ
Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн суурь Далхын (одоогоор гандангийн дэнж хэмээн нэрлэх болсон) дэнж дээр 1838 онд тавигджээ. Улаанбаатар хотын хамгийн өндөр цэг нь Далхын дэнж байсан тул хийд барихаар сонгосон аж. Тус хийдийг VIII богд Жавзандамба 1911 онд зарлиг гаргаж дотроо Мэгжид жанрайсаг бурхныг багтаасан хийд бариулж байжээ. Гэвч 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед хийдийг эвдэж сүйтгэн, ОХУ-руу бурхан, судрыг тээвэрлэсэн аж. Бурхан тахилыг нь зөөсний дараа орос цэргийн зэвсгийн агуулах болсон удаатай юм. Одоогоор тус хийд мянга гаруй лам, 13 салбартай ажиллаж байна.

Гандантэгчэнлин хийдийн номын санд давхардсан тоогоор 800 мянган судар хадгалагддаг. Тодруулбал, номын сангийн баруун хэсэгт төвд, монгол, хятад эрдэмтдийн бүтээсэн ном байдаг бол зүүн хэсэгт Монголын 78 лам, хуврагын бүтээл хадгалагдаж байна. Тухайлбал н.Данцагдорж хэмээх ламын 32 боть бүтээл байдаг аж. Хийдийн дацангуудтай танилцаж явахад Гандантэгчэнлингийн хашаан доторхи замгүй талбайгаар авто машин тоос босгон хурдлах нь нэг л таагүй Манжийн дарлалаас Монголын түүхэнд найман богд бий. I-II богдоор монгол хүн тодорч байсан бол III-VIII богдоор төвд хүн тодорч байсан байна. Гэсэн ч балчир насандаа тодорч Монголд амьдарч хүмүүжсэн тул манайханд элэгтэй байсан гэж түүхэнд бичсэн байдаг. Сонирхуулахад, I богдын үед Монгол Улс манжийн дарлалд орж байсан бол VIII богдын үед дарлалаас гар-сан аж. Мөн I, VIII богд Монгол Улсын хаан байсан бол бусад нь зөвхөн шашны тэргүүнээр ажиллаж байжээ.

Хувьсгалчдын өргөн чөлөө эрх чөлөөний талбай болов
Бид хотынхоо гудамж, талбайн нэрийг мэддэггүй нь нууц биш. Тиймээс эрх чөлөөний талбайн нэрний түүхийг өгүүллээ. 1990 онд манай улсад ардчилал бий болж "Ялалт"-ын талбайд иргэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж жагсаал, цуглаан зохион байгуулдаг болсноор эрх чөлөөний талбай хэмээн нэрлэдэг болж. Дээрх талбай анх каментернын гэх нэртэй байснаа 1950-иад онд Хятадын Мао Зэдуны гудамж, 1960-аад онд найрамдлын гудамж хэмээн нэрлэгдэж байжээ. Харин 1981 онд хувьсгалчдын өргөн чөлөө гэх болсон.

Б.Мягмансанж

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан