gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     8.04
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 20
Зурхай
 8.04
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 8.04
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ц.Сандаг-Очирын хууль бус үйлдэл үүгээр тогтохгүй

2009-04-30
0
Twitter logo
0
Twitter logo
2009-04-30
Манай сонин энэ дугаараасаа эхлэн албан тушаалтнуудын хууль бус үйлдлийг баримттайгаар  лон нийтэд мэдээлэх үүднээс "Хөшигний ард" буланг цувралаар хөтлөх боллоо. Төрийн албан тушаалтан, албан хаагчийн хууль бус үйлдлийг мэддэг хэрнээ ил гаргаж ярихад албан тушаал болоод нэр хүндэд нь дарамт ирж болзошгүй учир ярилцагч, эх сурвалжаа бид нууцалж байх юм. Хуулийг ноцтой зөрчсөн, тухайн үйлдэл нь жирийн иргэдээс эхлээд орон нутаг, улс эх орны эрх ашигт ноцтой хохирол учруулсан, авилга, хээл хахууль зэрэг нийгмийн хурц асуудлыг баримттайгаар гаргаж тавих нь бидний зорилго. "Хөшигний ард" булангийн анхны зочноор Багануур дүүргийн иргэн оролцож байна. Тэрбээр дүүргийнхээ Засаг дарга Ц.Сандаг-Очирын булхайтай үйлдлийг ийн илчиллээ.

-Танай дүүргийн Засаг дарга албаны машиныг согтуугаар хөлөглөн, осол гаргасан гэсэн. Харин Ц.Сандаг-Очир энэ тухайгаа эрс эсэргүүцээд байгаа?
-14 хоногийн өмнө Ц.Сандаг-Очир архи ууж, автомашин жолоодож яваад онхолдсон.
Өөрийнхөө үүдэнд суудаг нарийн бичгээр хүргэн дүү Ганзоригийгоо авсан. Тэр нь ямар ч мэргэжилгүй. Өмнө нь “Голомт" банкинд теллер хийдэг байсан юм. Мөн нэг хамаатныхаа хүүхдийг Тамгын газрын даргаараа тавьчихаад, үүднийхээ жижүүрийг хүртэл өөрийнхөө хүнээр сольсон.

Харин энэ тухайгаа маш нууцалж байсан боловч хэрэг нэгэнт ил гарч, сэтгүүлчид өөрөөс нь асууж эхэлсэн л дээ. Гэтэл өнгөрсөн ням гаригт манай дүүргийн "Сүлжээ-3" телевизээр Засаг дарга өөрөө ослын тухай ярихдаа "Би согтуу байгаагүй. Тэгээд ч тэр өдөр автомашин бариагүй. Харин манай жолооч согтуугаар жолоо барьж яваад осолдсон" гэж ярилцлага өгч байна билээ. Уг нь түүний жолооч энэ хэрэгт ямар ч холбоогүй байхад өөрийнхөө өмнөөс "Би үхэхээр чи үх" гэсэн шиг түлхсэнд харамсаж байна.

-Ц.Сандаг-Очир дарга өмнө нь албан өрөөндөө эмэгтэй хүн зодчихоод түүнээсээ булзаж байсан хүн. Ер нь улсын хөрөнгийг хувьдаа ашигласан гэдэг нь үнэн үү?
-Манай дүүргийн нэг эмэгтэй түүний хууль бус үйлдлийг эсэргүүцэхэд "улаан нүүрээ" хамгаалан “Гадуур олон юм яриад байвал дуугүй болгочихож чадна шүү" гэж хэлээд зодож, хувцсыг нь урсан хэрэг cap шинийн баярын дараа гарсан. Энэ байтугай улсын хөрөнгийг хувьдаа завшин, ах дүүгээрээ нийлэн идэж, уусныг нь манай дүүргийн бүх хүн мэднэ. Даанч ил гаргаад ярихаар эргээд ажил амьдралгүй болох учраас иргэд маань тэвчээд өнөөдрийг хүрлээ.

-Ямар хууль бус үйлдлийг нь илчилсэн эмэгтэй зодуулсан юм бэ?
-Тэрбээр манай дүүрэгт анх ирэхдээ IV хорооны даргаар ажиллаж байсан. Түүнийг "Залуу хүн байна дэмжиж, тэтгэе" гээд 2008 оны сонгуулиар дүүргийн Засаг дарга болгосон юм. Энэ хүн ажлаа аваад удаагүй байхдаа л төрөл садан, нутаг усныхаа хүмүүсийг хотоос хүртэл авчран ажилд оруулж эхэлсэн. Зодуулдаг эмэгтэй "Манай дүүрэгт ажилгүй хүмүүс олон байхад яах гэж I хорооны Засаг дарга Д.Энхтуяаг хотоос авчирч ажиллуулж байгаа юм бэ. Энэ ажлыг хийчихээр чадвартай хүмүүс Багануур дүүрэгт олон бий" гэж хэлэхэд нь зодсон байгаа юм. Одоо болтол эмэгтэйг зодож, савхин дээлийг нь урсан хохирлоо төлөөгүй л байна.

-Төрийн өмч, төсвийн хөрөнгийг үргүйдүүлдэг тухайд?
-Тэрбээр манай дүүргийн Засаг даргаар ажиллаад удаагүй байсан хэрнээ Тамгын газрын машиныг хамаатныхаа хүнд өгөөд оронд нь төсвийн мөнгөөр "Жийп" машин худалдан авсан. Даанч түүнийгээ согтуугаар жолоодож яваад эвдчих шиг боллоо. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд түүний буруугаас болоод манай дүүргийн төсөвт 10 гаруй сая төгрөгийн хохирол учирсан нь илэрсэн. Хамгийн гутамшигтай нь Ц.Сандаг-Очир тусламжаар ирсэн 30 гэрээс гурвыг нь ах дүүдээ өгсөн.

-Ямар хамаатнууддаа өгснийг нь та хэлж чадах уу?
-Чадалгүй яахав. Түүний ээжийг Н.Янжмаа гэдэг. Эрдэнэ сумын иргэн. Тусламжаар ирсэн гэрийг өнгөрсөн cap шинийн баярын дараахан Багануур дүүргийн Рашаантын 13-1-т оршин суудаг ээжийнх нь дүү болох Н.Хишгээ, Н.Ичинноров нарт нэг нэг гэр өгсөн. Мөн ээжийнхээ хамгийн бага дүү болох Н.Лхагвасүрэнгийн охин Пүрэвнасанд өгсөн байсан. Үүнийг нь хэлээд, улсын хөрөнгийг хувьдаа зарцуулж болохгүй гэхээр "Миний мэдэх хэрэг. Тэгээд ч би ээжийнхээ дүүд гал голомтоо л өглөө" гээд байдаг.

-Албан тушаалаа ашиглан Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газарт ах дүүгээ оруулсан гэдэг үнэн үү?
-Үнэн байлгүй яах вэ. Өөрийнхөө үүдэнд суудаг нарийн бичгээр хүргэн дүү Ганзоригийгоо авсан. Тэр нь ямар ч мэргэжилгүй. Өмнө нь "Голомт" банкинд теллер хийдэг байсан юм. Мөн нэг хамаатныхаа хүүхдийг Тамгын газрын даргаараа тавьчихаад, үүднийхээ жижүүрийг хүртэл өөрийнхөө хүнээр сольсон. Одоо манай дүүргийн иргэд Засаг даргын Тамгын газрын үүдээр ч орж чадахгүй явж байна. Иргэдийг нам эвсэл болгон ялгаад Ардчилсан намын олон хүнийг ажлаас нь халсан.

-Та өөрөө аль намын хүн бэ?
-Би МАХН-ын гишүүн. Гэхдээ хууль бус зүйлийг тэвчихгүй учраас ярилцлага өгч байна.

-Саяхан танай дүүрэгт албан тушаалтны шүүх хурал болсон. Тэнд хэний тухай хэлэлцсэн бэ?
-Бас л Ц.Сандаг-Очирын хийсэн хэрэг. Өмнө нь Ардчилсан намаас Бямбадорж гэдэг залуу "Авто шим"-ийн даргаар ажиллаж байлаа. Гэвч Ц.Сандаг-Очир түүнийг АН-ын хүн гээд халж, оронд нь өөрийнхөө нутгийн Батнасанг тавьсан юм. Тэгэхээр нь халагдсан Бямбадорж "Нэр төрөө сэргээлгэнэ" гээд шүүхэд хандаж, шүүх өнгөрсөн сарын 13-нд хуралдаад түүнд албан тушаалаа буцаан авах шийдвэр гаргасан. Гэтэл шүүхийн шийдвэр гарчихаад байхад Ц.Сандаг-Очир түүнийг дахин ажлаас нь халчихсан. Одоо мөн л шүүхээр явж байгаа. Ер нь ийм хэрэг нэгээр тогтохгүй гарч байсан. Өмнө нь манай дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Оюунбаатар Халамжийн төвийн дарга Цэрэннадмидыг ажлын хариуцлага алдсан гээд халсан байхад Ц.Сандаг-Очир эрх мэдэлтэй болохоороо түүнийг буцаагаад албан тушаалд нь авчихсан.

-Тэгэхээр танай дүүрэгт хоёр намын хоорондын тэмцэл хүчээ авч, энгийн иргэдийг хохироож байгаа хэрэг үү?
-Тийм ээ. Өмнө нь Ардчилсан намаас Засаг дарга гарч л байсан. Тэд хэзээ ч "Чи МАХН-ын хүн байна. Ажлаас чинь халлаа" гэж байгаагүй. Харин ч "Ажлаа мэддэг хүн бидэнд хэрэгтэй" гээд нам эвсэл болгон ялгаварладаггүй байсан. Ямартай ч Засаг дарга Ц.Сандаг-Очирын эрх ямба хэрээс хэтэрч, ард иргэдийг сөхрүүлж байна. Одоо манай дүүрэгт ажилгүйдэл их болсон. Амьдрал хүнд, тартагтаа туллаа. Түүний хууль зөрчсөн явдал бидний мэдэж байгаагаар энэ. Цаана нь хууль бус үйлдэл хичнээн байгааг хэлж мэдэхгүй.

Б.Өлзийдэлгэр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан