Эрхүүгийн Политехникийн Их сургуулийн / ИРНИТУ буюу Иркутский национальный исследовательский технический университет/ Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд "Хүндэт Профессор" цол олгосныг өчигдөр сургууль дээрээ гардууллаа.
Эрхүүгийн Үндэсний судалгааны Техникийн их сургуулийн захирал М.В.Корняков Ж.Бат-Эрдэнэ сайдад хүндэт профессор цолыг гардуулах үеэрээ “1938 онд байгуулагдсан 88 жилийн түүхтэй сургуулиас маань олон мянган мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид улс орны удирдагчид төрж дэлхийн өнцөг булан бүрт амжилттай ажиллаж байгаад бид баяртай байдаг.
Манай мянга мянган төгсөгчдөөс энэ хугацаанд 14 хүндэт профессор төрсөн. Ж.Бат-Эрдэнэ сайд Монголоос төрсөн хоёр дахь профессор болж байна. Сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж, эзэмшсэн мэргэжлээрээ улсдаа үнэлэгдэн Авто тээврийн газрын дарга, БХБЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Зам тээврийн хөгжлийн сайдаар амжилттай ажиллаж байгаад сургуулийн удирдлагууд, эрдэмтэн багш нар нь талархаж эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлээд энэхүү эрхэм хүндтэй цолыг олгож байна" гэж хэлжээ.
Эрхүүгийн политехникийн их сургуулийн 1999 оны төгсөгч, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэд “Хүндэт профессор” цол гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсаас Эрхүү хотноо суугаа консул Л.Амарсанаа, Зам тээврийн яамны дэд сайд асан 1998 оны шилдэг төгсөгч Х.Ержан болон сайдтай мөр зэрэгцэн суралцаж явсан 20 гаруй нөхөд нь Монголоос хамтдаа зорьж очиж энэхүү баярт мөчийг нь хуваалцсан байна.
Тэрбээр энэ үеэр Иркутскийн хэвлэлүүдэд ярилцлага өгч, тус сургуулийн Монгол оюутнуудтай уулзан чөлөөт ярилцлага өрнүүлж, дурсгалын зураг татуулж, амьдарч байсан оюутны байраараа зочлон багшилж байсан эрдэмтэн багш нар, найз нөхөддөө хүндэтгэл үзүүлжээ.
Энэ өдөр мөн Ж.Бат-Эрдэнэ сайд Эрхүү мужийн захирагч С.Г.Левченкотой уулзан ажил хэргийн яриа өрнүүлж, зам тээвэр болон худалдаа эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм.
Эрхүү мужийн захирагч С.Г.Левченко аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр зам тээврийн бүх салбарт хамтран ажиллахад таатай байх болноо гэдгээ илэрхийллээ. Тэрээр энэ үеэр Зам тээврийн хөгжлийн сайдад эрхэм хүндтэй цол хүртсэнд баяр хүргээд “Энэ шагнал бол хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, найрамдал нөхөрлөлийг шинэ шатанд гаргахад чухал алхам төдийгүй Монгол улсаас тус улсад, Эрхүү хотод суралцаж байгаа оюутан залууст урам өгсөн, бидний хамтын ажиллагааг улам өргөжүүлсэн чухал үйл явдал юм гэдгийг онцлон тэмдэглэв.