БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Ховд аймагт ажиллахдаа тус сумын төвд шинээр баригдаж буй цэцэрлэгийн барилгын үйл явцтай танилцаж, салбарын багш, ажилчидтай уулзлаа.
Шинэ цэцэрлэг ирэх онд ашиглалтанд орсноор 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай болно. Өдгөө үйл ажиллагаа явуулж буй хуучин цэцэрлэг 75 хүүхдийн ортой ч 117 хүүхэд хүмүүжиж байна. Сумын хэмжээнд цэцэрлэгийн насны 400 гаруй хүүхэд байдаг аж.
Тус сумын Банзаржавын Баасанжавын нэрэмжит улсын тэргүүний сургууль 1930 онд байгуулагдаж, 32 багш, 28 ажилчин, 480 хүүхэдтэй үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Сургуулийн дотуур байранд 90 орчим хүүхэд хүмүүжиж байна. Сургуулийн одоогийн барилга 1975 онд ашиглалтанд орсон бөгөөд спорт заалгүй, нэг л удаа урсгал засвар хийж байсан гэнэ.
Сумын удирдлагууд спорт заал болон сургуулийн их засварын санхүүжилтийн асуудлыг ирэх оны төсөвт суулгаж, шийдвэрлэж өгөхийг салбарын сайдаас хүслээ. Үүний дараа БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Ховд аймгийн Буянт суманд ажиллалаа.
Эх сурвалж. БСШУСЯ