gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     8
  • Зурхай
     4.01
  • Валютын ханш
    $ | 3569₮
Цаг агаар
 8
Зурхай
 4.01
Валютын ханш
$ | 3569₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 8
Зурхай
 4.01
Валютын ханш
$ 3569₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эстрадын Наран

Соёл урлаг
2009-04-25
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2009-04-25
Эстрадын Наран

Тэнгэрийн цээлд нэгэн бүдэгхэн од гарч алгуурхан тодорсоор гэрлээ нэмдэг дээ. Түүний нэгэн адил урлагийн аливаа нэгэн салбарт анх нэг их дуулиангүй гарч ирээд он жилийн явцад авьяасаа нээж, ур чадвараа дайчлан нэмэгдүүлсээр нэг л мэдэхэд хүн бүхний мэддэг, хүндлэн биширдэг уран бүтээлч болдог заяа тавилан тийм ч ховор бус аа. Дуучин Наранг тийм уран бүтээлч гэж хүмүүс боддог биз ээ. "Эстрада" гэдэг франц гаралтай үг уг нь гэрэлт тайз, өндөрлөг газар гэсэн утгатай юм билээ. Монголчууд бид л энэ үгийг дууны урлагийн нэг төрөл гэж ойлгодог болохоос...

Эстрадад тэгвэл Наран анх яаж гарч ирээ вэ? Наран цэцэрлэгийн жаахан охин байхдаа л анх дуутай холбогджээ. Түүний төрсөн эгч гитар тоглодог, дүүдээ орос дуу дуулахыг зааж, сурсан эсэхийг нь шалгаж байж санаа нь амардаг хатуу багш байжээ. Нарангийн эрдүү меццо сопрано хоолой хэнээс удамшсаныг тэр өөрөө ч сайн мэдэхгүй. Ойн инженер аав нь урлагаас хол хүн... Хөвсгөлд өссөн Нарангийн намтарт бусдынхаас гоц гойд ялгарах юм ч нэг их байхгүй. Арван жилийн дунд сургуулиа төгсөөд СУИС-ийн кино драмын ангид орж дүүргэсэн. Одоо БНХАУ-ын нийслэл Бээжинд Драмын төв академид гурав дахь жилдээ суралцаж байгаа. Оскарын шагналд нэр дэвшдэг орчин цагийн одуудын төгсдөг энэ академиас Наран урлагийн менежер, зохион байгуулагч болон гарч ирнэ.

Энэ нь Монголын урлагийн амьдралд ч илүүдэхгүй, өөр нэг өнгө төрх нэмэх байх. Дан хятад хэл дээр хичээл нь ордог энэ сургуулиас Наран дорно дахины түүх, гүн ухаан бүхий урлагийн өв соёлыг өвөрлөж ирээд Монголын эстрадын урлагт өнөө аанай л жаахан дутагдсаар буй соёл боловсролын цоорхойг нөхөх байх. Гэвч урьдчилан таамаглаад хэрэггүй биз ээ. Юутай ч гэсэн Нарангийн уран бүтээлийн зам мөр нийт монголын эстрадын урлагтай жирмийн сүлжээ мэт сүлжилдэн холбогдсон болохоор түүний амжилт ололт бүхэн үзэгч сонсогч бид бүхний ч хүртээл болох нь гарцаагүй ээ. Англи хэлээр дуулж, олон улсын эстрадад Монгол хэмээх нэрийг хааяахан ч атугай дуулгаж байх нь их зөв "амбиц" шүү дээ. Наран нэлээд хэдэн CD гаргасны цөөнгүй нь англи хэлээр дуулсан дуунууд нь юм.

"Imagine", "No women no cry" зэрэг англи хэлтэн дуучдын нэгэнт дуулсан алдарт дуунуудыг өөрийн дуу хоолойгоор хүмүүст дахин хүргэх нь их зоригтой, өөртөө итгэлтэй хүний хийх ажил. Ер нь Наранд уран бүтээлчийн ямар зан чанар илүүтэй байдаг вэ? Шаргуу, зарчимч, заримдаа зөрүүд, өөртөө итгэсэн шазруун ааш авир ч түүнээс ажиглагддаг.

Менталитет гэж ярьдаг даа, тэр нь бусад дуучдынхаас тэс ондоо. Хуучин тийм байгаагүй ч байж мэдэх, гэхдээ өнөөгийн Наранд дуучин Ариунаагийн хөгжилтэй бусдад нээлттэй, инээд бялхсан дүр төрх үгүй. Сараагийн гүн ухаалаг, хөнгөн гунигт аяс түүнд ховор, найз Алтаагийнх нь тун эмэгтэйлэг шаналан бараг үгүй. Өрсөлдөгч эдгээр уран бүтээлчдийнхээс харин эрс ялгардаг зан чанар нь л Наранд айхтар зохидог санагдана.

Энэ бол хатуу зарчим, хөдөлмөрөөр авьяасаа тордох, өөртөө итгэх бардам чанар юм. Гэхдээ энэ нь миний л бодол шүү дээ. Дуулахдаа тэр хар нүдний шилнээс бараг салдаггүй. Тэр шилний цаана ямар харц нуугдана вэ?

Уйлж байгаагаа ч хүнд үзүүлэх дургүй энэ эмэгтэй үзэгчдээ дуугаараа л "уйлуулах" чадалтай байвал болоо шүү дээ. Меццо сопрано хоолойтой тэрбээр анх орос хэлнийхээ багшаас сургийг нь дуулсан, алдарт торгон хоолойт Эдит Пиафыг бишрэн шүтэж, даган дуурайж өссөнөө ярьсан юм даг. Одоо ч тэр Эдип Пиафад хайртай.

Шуугиант, бөгчим, намхан саарал тэнгэртэй дорнын их нийслэлийн нарийн гудамжаар нүдэндээ том хар шилтэй, том цүнх үүрсэн Наран яаруу алхаж яваа. Уудам тал нутгаас ихийг сурахын хүслээр ирж, эндхийн "од"-уудтай концертод оролцдог болсон түүнээс Монголын эстрад ямар нэг юм горьдож буй он жилүүд л улирч байна. Үүнийг тэр өөрөө ч сайн мэдэрдэг байлгүй дээ.

Хар шилний цаана зөвхөн ганц өөрийнх нь гуниг баяр биш, олон олон хүний сэтгэлийн хөг аяс нуугдаж тэр л хүмүүс Нарангаар дамжин урамшдаг тайтгардаг болсон тэр цагт л энэ уран бүтээлч хар шилээ авч, том уран бүтээлч болсноо зарлан тунхаглах баярт мөчийг хамтран хүлээе.

Б.Цогтзул

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан