Намрын налгар өдрүүд үргэлжилж, хосууд хурим найраа хийхээр шил шилээ даран Гэрлэх ёслолын ордонд дугаарлах болжээ. Одоогийн байдлаар 100 гаруй хос Балжинням, Дашням тохиосон билэгт сайн өдөр гэрлэхээр бүртгүүлээд байна.Тус ордонд гэрлэх ёслолоо үйлдэхийн тулд монгол иргэд тухайн оршин суугаа дүүргийнхээ Засаг даргын тамгын газрын Иргэний бүртгэлийн хэлтэст гэр бүлээ батлуулсан байх шаардлагатай юм байна. Харин гадаадын иргэнтэй гэр бүл болж байгаа бол Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн гадаад паспортын хэлтэст гэрлэлтээ батлуулж, хуримын ёслол хийхээс гурваас арав хоногийн өмнө гэрлэлтийн баталгаагаа иргэний үнэмлэхийн хамт Гэрлэх ёслолын ордонд авч ирэх ёстой гэнэ. Гэрлэх ёслолын ордныхон захиалгыг cap бүрийн нэгнээс авч эхэлдэг. Гэрлэх ёслолын ордноор үйлчлүүлэх хүсэлтэй Та бүхэнд мэдэхэд илүүдэхгүй зарим үйлчилгээний үнийн талаархи мэдээллийг сонирхуулъя. Үндсэн үйлчилгээний нийт төлбөр 340,000-400,000 төгрөг. Үүнд ерөөлч, морин хуурч, ёслолын үеэр дурсгалын зураг авч альбомтой бэлэглэж, бичлэг хийж үйлчлэх бөгөөд машины чимэглэл, дурсгалын гэрчилгээ, бөгжний хайрцаг, зочдод идээний дээж сүү, хадаг, архи, чихэр зэрэг бусад бэлэг дурсгалын зүйл багтах ажээ. Эдгээр үйлчилгээнээс гадна тус ордны дэлгүүрт хуримын хос бөгж 160,000-180,000, хуримын даашинз 150,000-250,000 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд гоёлын титэм, зүүлт зэргийг худалдаалж байна. Мөн прокатны үйлчилгээ явуулж байна. Үүнд үндэсний хувцас нэг өдрийн 10,000-40,000, хуримын даашинз 30,000-50,000 төг, костюм пиджак, бусад гоёл чимэглэл болон машины түрээсийн үйлчилгээ ч байгаа. Цагаан лимузин нэг цаг нь 55,000 төгрөг бол хар лимузин 120 ам. доллар юм байна. Үүнээс үзэхэд Та бүхэн 650 000 орчим төгрөгтэй байхад Гэрлэх ёслолын ордноос үзүүлэх цогц үйлчилгээг авч болох нь. Мөн тус ордон, “Монголын эрэгтэйчүүдийн холбоо” хамтран залуус гэр бүлээ зохиоход нь туслах зорилгоор сургалт, семинарыг зохиож байна. “Монгол костюмс” загварын ордонд хуримын даашинз 280,000-350,000, хуримын эрэгтэй хослолыг 170,000-250,000 төгрөгөөр зарж байна. Үндэсний монгол дээл, хантааз, малгай, толгойн чимэглэл иж бүрдлээрээ 250,000-300,000 төгрөгийн үнэтэй. Дээлийн загвар нь үндэсний хэв маягаа хадгалан, орчин үеийн чиг хандлагатай болсон тухай загвар зохион бүтээгчид ярьж байлаа. Мөн өнөө үед торгоны сонголт их болсноороо нимгэн, биед эвтэйхэн торгыг хуримынхаа үндэсний хувцасны гоёлоор сонгох болж, үйтэн хуар үеэ элээж байгаа бололтой. Мөн товч шилбийг дээлийн материалаар нь сампин зангидаж хадах моод дэлгэрч, мөнгөн товчноос татгалзах цаг ирсэн байна.
Н.Өнөрцэцэг