УИХ дахь МАХН, АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, энэ долоо хоногт хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэв.
Хуралдаанаас ямар шийдвэр гарсан талаар бүлгийн дарга нараас тодрууллаа.
-Энэ өдрийн хуралдаанаар бүлэг ямар ямар асуудал хэлэлцэв. Оюутолгойн гэрээний төсөлд тодорхой шийдвэр гарсан уу?
-Бүлгийн хуралдаанаар бид долоон асуудал хэлэлцлээ. Хамгийн сүүлчийн асуудал буюу Оюутолгойн орд газрыг ашиглах гэрээний төслийн талаар гишүүдийн саналыг тус бүрд нь ярилцаж байна. Гишүүдийн хувьд Авто тээврийн тухай хуулийн төслийг дэмжих саналтай байна. Харин Импортын барааны гаалийн албан татварын хууль буюу импортоор орж ирж байгаа улаанбуудай, гурилын татвар таван хувь байсныг 15 хувь болгох хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж үзсэн. Учир нь банк санхүү, эдийн засгийн хямралтай байгаа энэ үед иргэдийн гap дээр очиж байгаа гурилын үнийг нэмэхэд нөлөөлөх магадлалтай гэж үзээд хуулийн төслийг дэмжихгүй гэсэн байр суурьт нэгдэж байгаа юм.
-Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд АН завсарлага авсан. Энэ асуудлыг дахин авч хэлэлцсэн үү?
-Иргэдээс төрийн байгууллагын албан тушаалтанд гарсан өргөдөл гомдлын тухай, УИХ-ын хууль тогтоомж, шийдвэрийг хэлэлцэж батлах тухай болон Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн тухай гэсэн гурван төслийг бүлгийн гишүүд нэлээд ярилцсан. УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгаа. Үүнд сонгууль болохоос зургаан сарын өмнө сонгогч, иргэдийн саналыг авах зорилгоор ямар нэг нийгмийн хамгаалал, халамжийн чиглэлийн хууль санаачлахгүй, популист амлалт өгөхгүй байх гэсэн зүйл яригдсан. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгууль дуустал ямар нэг хуулийн төсөл хэлэлцэхгүй байх нь ёс зүйн хувьд зохистой гэж АН-ын бүлэг үзлээ. Өөрөөр хэлбэл эдгээр хуулийн төслийг тавдугаар сарын 24-нөөс хойш хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдсэн юм. Үүнээс гадна, дээрх хуулийн төслийн талаар Засгийн газар байр сууриа илэрхийлээгүй байгаа. Тиймээс УИХ шүүрч авч хэлэлцэх нь зохисгүй. Яагаад Засгийн газар дэмжээгүй болохыг тодруулах, мөн хуулийн төслүүдийг эргэж сайжруулах ажиллагаа явагдсаны дараа хэлэлцье гэсэн байр суурьтай байна.
-Импортын гурилын гаалийн татвар нэмэх тухай хуулийн төслийг дэмжихгүй байгаа нь үндэсний үйлдвэрлэгчээ дэмжихээс ухарч байгаа хэрэг биш үү?
-Өнгөрсөн жил хураасан тариа гурилын хэрэгцээний 50 хувийг хангахаар байгаа. Мөн өнгөрсөн жил 100 мянган тн улаанбуудай хөнгөлөлттэй нөхцөлөөр оруулж ирсэн. Гэхдээ тухайн үед дэлхийн зах зээл дээрх гурил, улаанбуудайн үнэ өндөр байсан. Харин өнгөрсөн жил импортоор оруулж ирсэн улаанбуудайг борлуулахын тулд өнөөдөр орж ирж байгаа бусад импортын улаанбуудайн татварыг нэмэгдүүлэх нь буруу гэсэн шүүмжлэлийг зарим гишүүн хэллээ. Хэдийгээр импортын татварыг нэмэгдүүлэх нь үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж байгаа мэт шийдвэр боловч бусад тааламжтай нөхцөлүүдийг үгүй болгох, зах зээлийн жишиг үнийг өсгөх магадлалтай гэж үзээд ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийнхэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдтай уулзаж, асуудлыг үндэслэлтэйгээр оруулж ирсний дараа хэлэлцэх нь зүйтэй гэж тогтлоо. Тиймээс уг асуудлыг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцүүлэхгүй гэдэг байр суурьт гишүүд нэгдсэн.
Д.Лүндээжанцан: Ирц бүрдэхээр хуралдана
-МАХН-ын бүлэг өнөөдөр ямар асуудал хэлэлцэж, шийдвэр гаргав?
-Хаврын чуулган Ерөнхийлөгчийн сонгуультай давхцаж байгаагаараа онцлогтой болж байна. Гэвч яаралтай хэлэлцэх олон асуудал байгаа учир бүлгийн саналаа УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд албан ёсоор өгөхөөр боллоо. Тухайлбал, малчдын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, "Эх орны хишиг сан"-гийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Хөдөө аж ахуйн биржийн асуудал, Алт олборлох талаар гэх мэт асуудал байна. Мөн Оюутолгойн гэрээний төслийг хэлэлцэхэд саад болж байгаа зарим асуудал болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэх шаардлагатай гэж үзээд саналаа УИХ-ын даргад хүргүүлэхээр тогтсон.
-Оюутолгой төслийн хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Төсөлтэй холбоотой санал дүгнэлтээ бүлэг гуравдугаар сарын 14-нд гаргасан. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын даргын зөвлөх мэдээлэл хийсэн. Зарим нэг зүйл дээр асуудал үүссэн учир засч залруулах л шаардлага гарсан. Одоо Эдийн засгийн байнгын хорооноос гарсан ажлын хэсэг тодорхой санал дүгнэлт гаргаад Засгийн газрын ажлын хэсэгт хүргүүлэх хэрэгтэй байна. Ингээд асуудлыг яаралтай шийдчихвэл төслөө хэлэлцээд цааш явуулах болно. Ер нь, хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.
-Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хуралдах зар тараасан боловч хуралдсангүй. Шалтгаан нь юу байсан юм бол?
-Одоохондоо тодорхой мэдээлэл алга. Баасан гаригт хоёр гишүүн өвчтэй, чөлөөтэй гэсэн шалтгаанаар хойшилсон. Ирц бүрдэхээр хуралдана.
-Дорнод аймгийн нутагт орших Гурван булгийн ураны орд газрын зарим хэсгийг урд шөнө БНХАУ худалдан авсан тухай мэдээлэл гарсан байна. Энэ тухай бүлэг дээр яригдсан уу?
-Одоогийн байдлаар тодорхой мэдээлэл ирээгүй байна. Ийм зүйл болсон тухай сонсоогүй.
Ц.Мөнхзул