gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ажил хайх нь нэмэгдлээ

Нийгэм
2009-04-21
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-04-21
Ажлын байрнаас шалтгаалсан ажилгүйдэл нэмэгдэх хандлага дэлхий нийтэд хурцаар тавигдаж байгаа билээ. Энэ нь эдийн засаг санхүүгийн хямралаас ч хамаатай болоод байгаа. Гэхдээ ажилгүйдлийн тоо өсөх буурах нь статистикийн нэг өдрийн толинд янз бүрээр буудаг. Сүүлийн үес ажилгүйчүүд ажил хайх нь ихэсчээ.  Тухайлбал, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүйчүүдийн тоо энэ оны гуравдугаар улирлын эцэст 34,7 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 3918 хүнээр буюу 12,7 хувиар өсчээ. Өмнөговь, Увс, Төв, Хэнтий, Хөвсгөл, Архангай аймаг болон Улаанбаатар хотод ажил хайгчдын тоо 16,6-87,2 хувиар өссөн байна.

Энэ бол бүртгэлтэй ажилгүйчүүдээс шүүсэн тоо. Бүртгэлтэй ажилгүйчүүд гэдэг бол урьд өмнө ажил эрхэлж байсан хүмүүс. Урьд нь ажил эрхэлж байгаагүй хүмүүс ажил хайх нь бас нэмэгдээд байна. Ингэхээр ажилгүйчүүд их байна уу, ажил хайгчид их байна уу гэдгийг анзаарч харах, ялгаж үзэх нь чухал болоод байна.  Статистикаас харахад шинээр ажилд зуучлагдан орох нь ч нэмэгдсэн байх юм. Нийгэм бүхэлдээ ажилгүйдлээс зайлсхийх болсон нь ч анзаарагдана. Ажил идэвхтэй хайх нь ч нэмэгдсэн байна. Тухайлахад, гуравдугаар улиралд ажилгүй  15 мянган иргэн шинээр бүртгүүлж, 7,5 мянган бүртгэлтэй ажилгүйчүүд зуучлагдан ажилд орж, 2,6 мянган иргэн идэвхтэй ажил хайж байгаа, нэлээд цөөн хүн л ажил эрж хайхгүй байгаа гэсэн судалгаа гарчээ.

Шинээр ажил хайгчдын 6,2 хувь нь сургууль курс төгссөн, 9,8 хувь нь орон тооны цомхотголд орсон, 2,2 хувь нь мэргэжлийн ажил олдоогүй, 2,7 хувь нь өөр газраас шилжиж ирсэн, 2 хувь нь байгууллага татан буугдсан, 2 хувь нь цалин багатайгаас ажлаасаа гарсан, мөн энэ хэр нь цэргээс халагдсан, 74,9 хувь нь бусад шалтгаанаар ажилгүй болсон байх юм. Чухам энэ дундаас орон тооны цомхотголд өртсөн нь 2,4 дахин өссөн байна.

Ажилгүйчүүдийн 57,2 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оныхоос илүүтэй байгаа төлөв ажиглагдав. Улсын хэмжээнд нийт ажилгүйчүүдийн 18,8 мянга буюу 54 хувь нь 16-34 насны залуус байна. Энэ үзүүлэлт Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорнод аймагт харьцангуй өсчээ.

Ажилгүйчүүдийн 16,7 хувь дээд, 6,5 хувь тусгай дунд, 6,8 хувь мэргэжлийн анхан шатны, 66,2 хувь бүрэн ба бүрэн бус дунд,  0,4 хувь бага боловсролтой ба боловсролгүй байна. Гэхдээ сүүлийн үеэс ажилд зуучлагдан орох нь илт нэмэгдэв. Тиймээс ажилд зуучлагдан орогсдын тоо өмнөх үеийнхээс 721 хүн буюу 10,7 хувиар өсчээ. Зөвхөн энэ улирлын 3 дугаар сард 3608 хүн ажилд орсон байгаа нь ажлын байр нэмэгддэг улиралтай холбоотой байж магадгүй. Энэ тоо өмнөх сарынхаас 1569 хүнээр нэмэгдсэнээс харж болно. Бас нэг онцлог нь улсын байгууллагад илүү ажилд орохыг эрмэлзэх болж. ажилд зуучлагдан орсон 7,5 мянга буюу 17,1 хувь нь төрийн өмчит үйлдвэрийн газар, төсөвт байгууллагад орсон байна. Үлдсэн хувь нь компани, хоршоо, бусад байгууллагад ажилд оржээ.  Ажилд орохдоо "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-гаар дамжиж орсон нь түгээмэл. Ажилд зуучлагч байгууллагууд нэмэгдэж, ажил хайгчдад тусалж байна. Тоогоор хэлэхэд, 673 албан бус ажил хөдөлмөр эрхлэгч, 861 ажилгүй иргэн, 384 малчин, 83 аж ахуйн нэгж байгууллагад, зээл олгосноор дамжуулан 4427 хүн ажлын байраар хангагдсан байна. Сургалтад хамрагдсан ажилгүйчүүд ч ажилтай болсон байна.  Ийнхүү ажил хайх нь нэмэгдэж,  ажилгүй явахаас цааргалах нийгмийн хандлага өссөөр байгаа нь сайшаалтай.

Ж.Батсайхан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан