Үндэсний хөгжлийн газраас 2020 он хүртэл хэрэгжүүлэх, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” боловсруулжээ.
- Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд (2015-2030),
- Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр,
- Эдийн засгийг сэргээх хөтөлбөр,
- Хөгжлийн зам хөтөлбөртэй уялдуулжээ.
Түүнчлэн дэлхий нийтийн хөгжлийн хандлага, хөрш орнуудын эдийн засагт дүн шинжилгээ хийж, Монгол Улсын хөгжлийн боломж, сорилтыг олон улсын индексүүдэд тулгуурлан тодорхойлсон байна.
Гурван тулгуурт хөгжлийн бодлого нь Монгол Улсын 2018-2020 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн суурь баримт бичиг юм. Тус хөтөлбөр нь бодлогод тусгасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх төсөв, санхүүгийн тооцоог эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчилж төлөвлөсөн баримт бичиг юм.
Энэ бодлогод Монгол Улсын хөгжлийн үндэс нь сайн төр, монгол хүн, монголын баялаг гэж үзэн “Нэгдмэл зорилготой Монгол Улс” үзэл баримтлалын дор “Олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого”, “Шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай тогтвортой засаглал”, “Хүн төвтэй нийгмийн бодлого” гэсэн гурван тэргүүлэх чиглэлийг байгаль орчинд ээлтэй байдлаар төлөвлөж, энэ хүрээнд хэрэгжүүлэх 27 зорилтыг тусгажээ.
Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг боловсруулахад үндэсний язгуур эрх ашигт нийцсэн, нэгдмэл, цогц, харилцан уялдаатай байх, төрийн бодлогын залгамж чанарыг хадгалсан, судалгаа, шинжилгээнд үндэслэсэн, нөөц бололцоонд тулгуурласан, байгаль орчинд ээлтэй, ил тод, нээлттэй, олон нийтийн оролцоог хангасан байх зарчмыг баримталсан аж.
Ингээд олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлогын хүрээнд ирэх хоёр жилд Засгийн газар ямар ажлууд хийхийг танилцуулъя.
2.2.1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт:
Зорилт 1. хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, эрүүл, аюулгүй хүнсээр иргэдээ хангах;
Зорилт 2. хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, хүнс экспортлогч орон болох;
Зорилт 3. аж үйлдвэржилтийн 4 дүгээр хувьсгалыг эхлүүлэх.
2.2.2. Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт:
Зорилт 4. Монгол Улсын эдийн засгийн өндөр өсөлтийг хангах уул уурхайг хөгжүүлж, томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулан иргэдэд ногдол ашиг хуваарилах нөхцөлийг бүрдүүлэх;
Зорилт 5. хариуцлагатай уул уурхай, хүнд үйлдвэрийг хөгжүүлэх;
Зорилт 6. уул уурхайн хөгжлийг дэмжих тээвэр, дэд бүтцийг барьж байгуулах.
2.2.3. Худалдаа, аялал жуулчлал, дэд бүтцийн салбарт:
Зорилт 7. бүс нутаг, хөрш орнуудтай эдийн засгийн интеграцид нэгдэх замаар гадаад худалдааны шинэчлэл хийж, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих худалдааны сүлжээг бий болгох;
Зорилт 8. аялал жуулчлалын дэд бүтэц, өрсөлдөх чадварыг бүс нутгийн хэмжээнд дээшлүүлж, тухайн орон нутгийн онцлогт тулгуурласан иргэдийн оролцоотой тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх;
Зорилт 9. эдийн засгийн өсөлтийг дэмжсэн нэгдсэн тээвэр, логистик, дэд бүтцийг хөгжүүлж, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлнэ.