-"Их хүрээ" уран бүтээлийн нэгдэл байгуулсан гэж сонссон. Уран бүтээлийн олз омог арвин байна уу?
-Өнгөрсөн жил театрт тавигдсан жүжгүүдэд бүгдэд нь оролцсон: "Нэргүй од"-ын гол дүр, "Эдип хаан", "Лусын дагина" гэх зэрэг уран бүтээлүүд дээр ажилласан. Одоогоор "Их хүрээ" нэгдлийнхээ ажилд анхаарч ажиллаж байна даа. Видео талын нэвтрүүлэг, реклам хийж байгаа. Ер нь цааш үргэлжлүүлэн ,сайхан нэвтрүүлгүүд хийх бодол байгаа. Мэдээж жүжигчин хүн байнга ямар нэгэн юманд шунаж явдаг. Энэ нь хүний хязгааргүй хүсэл. Миний хувьд ямар ч дүр байсан, найруулагч өгсөн л бол тэр дүрд Түвшинхүү гэдэг хүн тоглох ёстой л гэж бодож явдаг.
-Та ихэвчлэн эсрэг талын дүр бүтээсэн харагддаг. Өөрийнхөө зан чанараас хэр хол дүрд тоглож байна вэ. Магадгүй ойр ч байж болно л доо?
-Хүмүүс намайг ширүүн төрхтэй гэдэг болохоор ингэж асууж байна уу. Анх мэдээж их хол байлгүй яахав. Ер нь ихэнх нь эсрэг дүр. Театрын түүхэнд ганцхан удаа эерэг дүрд тоглосон. Өнгөрсөн жил хийгдсэн "Манайд амьдаръя" жүжиг. Тэнд нэг бүсгүйд сэтгэлтэй, гацаа залуугийн дүрд тоглосон. Тэр нь ДОХ авчихсан. Тийм хэдий ч түүнийгээ хайрлаад өөрийнхөө гар дээр тэвэрч байгаад үхүүлж байгаа их сайхан сэтгэлтэй залуугийн дүр.
-Би хувьдаа Дамчаа гуайг мундаг гэж үнэлдэг. Гэтэл тэр хүн бүтээсэн дүрдээ нэг ч удаа сэтгэл ханаж "онц" дүн өгөөгүй гэж байсан. Харин өөрийн чинь хувьд?
-Нэг ийм үг байдаг даа."Төрүүлсөн хүүхэд болгондоо хайртай байдаг" гэж. Түүнтэй адил' би бүтээсэн дүр болгондоо хайртай байдаг. Хэцүүгүй бүтэж байсан дүр ер нь цөөхөн дөө. Олон талаас нь харна, хүн хүнтэй адилхан тоглолт гаргахгүйн тулд өөр өнцгөөс нь харахыг хичээнэ. Хайртай дүр гэвэл олон. Би 160-аад уран бүтээл дээр ажилласан байна лээ. "Үхэж үл болно Чингис хаан" дээр Эрдэнэбулган найруулагч анх санал тавьсан. Кино эхлэхээс өмнө би их олон дүр лүү шидэгдэж байсан. Анх Боорчийн дүрийг авч байлаа. Тэгтэл нэг өдөр ерөөсөө чи Зэлмэд тогло гээд их олон дүрд шидэгдсэн. Сүүлд нь Хантөмөр гээд уран сайхны дүр байна, чи хичээгээд тоглоотох гэсэн. Энэ нь ч их гоё дүр байсан. Жүжигчний дотоод буюу сэтгэлийн тоглолт ихтэй дүр. Би энэ дүрдээ ч их дуртай байсан. Уран бүтээлч хүн дүрийг зуун хувь хараад түүндээ тоглоод яг дэлгэцэн дээр гарахад тавин хувь болбол энэ багагүй амжилт гэж бодох хэрэгтэй гэж ярьдаг. Харж чадсан хэрнээ жүжиглэлт муу байж бас болно. Гэхдээ гүйцэд тоглох л хэрэгтэй.
-Найруулагч танд дүр өгөхөөс өмнө асар ихээр шунаж байсан дүр байдаг уу?
-Байна байна. Жишээ нь "Манайд амьдаръя" жүжгийн гол дүрийн эсрэг дүр нь надад их таалагдаж байсан. Гэтэл Жагаа ах тоглох болоод би бүр наймаалцах гэж хүртэл үзсэн. Жагаа ах аа, хоёулаа солих уу гэсэн чинь "За байж бай. Би эхлээд уншаад үзье" гээд уншсаныхаа дараа шууд дургүйцсэн. Миний дүр чинь их мундаг, гоё дүр байна гээд надад өгөөгүй. Ямар ч хүнд байдаг даа, атаархуу зан. Би тэгвэл энэ дүрдээ л сайн тоглох хэрэгтэй юм байна гээд их түлхүү ажилласан.
-Оюутан байхдаа кино, жүжигэнд тоглож байсан уу?
-Үгүй. Багш нар маань их хорьдог байсан.
-Яагаад?
-Яах юм бэ. Одоо хүртэл их дургүй. Жүжигчний ангийн оюутнууд түүхий байхдаа ямар нэгэн уран бүтээл дээр ажиллах юм бол өөр хэн нэгний зааварчилгаагаар тогтох вий, баригдмал жүжигчин болчих вий гэдгээс сэргийлдэг. Дөнгөж жүжигчин болж байгаа залуучуудын хувьд ч шууд маш сайн гаршиж тоглоно гэж байхгүй. Ер нь ховорхон. Гэхдээ тэд залуу хүмүүс, өшөө цаашаа сурах болно. Ер нь сургуулийн чанар гэдэг зүйл алдагдсан гэж би бодож байгаа. Одоо хүсэлтэй л хүн байвал жүжигчин болж байна. Жүжигчний мэргэжлээр төгсгөдөг сургууль ч олон болсон. Ганцхан СУИС байхад жүжигчний ангид өндөр шалгуураар авдаг байсан. Уг нь хүсэлтэй хүн болгон жүжигчин болчихдог юм биш байхгүй юу. Хүсэл байхад байгалийн авьяас гэж нэг зүйл маш чухал шүү дээ. Энэ болгоныг багш нар олж харна. Манай багш нар хэлдэг байсан. Энэ хүүхэд жүжигчин болно оо гэж бодох юм бол цааш нь явуулаад байна. Гэхдээ юм хийхгүй бол сургуулиас гаргана аа гэж. Ер нь жилд найман хүүхэд л төгсдөг байсан байх.
-Анх ямар уран бүтээл дээр ажиллаж байсан бэ?
-Жүжгийн хувьд "Кармень"-д, киноны тухайд анх "Хүннү"-д гол дүр бүтээсэн.
-Түвшинхүү жүжигчин биш байсан бол өнөөдөр ямар хүн байх байсан бол гэж бодож байв уу?
-Байгаагаараа л байх байх. Ер нь би байгаагаараа байх дуртай. Хэн нэгнийг хараад урваж шарваад байдаггүй. Хэлэх гэсэн зүйлээ хэлчихдэг л хүн.
-Ингэхэд яагаад гэр бүлтэй болдоггүй юм бэ?
-Цаг зав гарахгүй байна гэх үү дээ. Мэдэхгүй ээ, намайг харахаараа хүмүүс алмас чөтгөр харсан юм шиг л айгаад зугтдаг ш дээ.
-Яагаад?
-Ууртай догшин, ширүүн гэж боддог юм шиг байна лээ. Ер нь би хүйтэн царайтай хүн юм шиг байгаа юм. Миний хөмсөг, нүдний харц, байгаа байдал бүгд л ширүүн гэж хүмүүс хэлдэг. Үнэн байх аа./инээв/
-Найз бүсгүй бол байгаа биз дээ?
-Надад ер тийм юм байдаггүй ш дээ. Ер нь манай уран бүтээлчдийн зарим нь их хожуу гэрлэдэг юм шиг санагддаг.
-Одоо тэгэхээр төр-хөмдөө амьдардаг гэсэн үг үү?
-Би айлын том. Одоогоор аав ээж хоёртойгоо амьдардаг. Миний дүү нар тус тусынхаа амьдралыг хөөгөөд л явж байгаа. Мэдээж би боддог л доо. Эхнэр, хүүхэдтэй болъё гэж. Гэхдээ одоохондоо шавдахгүй л байгаа. Цаг зав ч алга. "Их хүрээ" нэгдлийг түмэнд хүртээчих юмсан гэсэн бодол мөн дээр нь театрын ажил байна. Тэнд жүжигчнээ хийгээд явахад миний амьдралын нэг хэсэг нь явж байгаа гэсэн үг шүү дээ.
-Өөрийнхөө заяаны ханийг ямар хүн байгаасай гэж боддог вэ?
-Энэ амьдралдаа дасч байна гэх үү дээ. Уран бүтээлээ урдаа тавиад. Нөгөө талаас манай Найдандорж багш маань буруутай гэж би боддог ш дээ, гомдчих вий дээ. Манай багш ингэж сургасан байхгүй юу. "Та нар уран бүтээлээ нэгдүгээрт, ар гэрээ хоёрдугаарт тавь" гэж. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ажил төрлөө сайн хийчих юм бол цаашдын ажил хэрэг чинь аяндаа бүтнэ гэсэн үг. Энэ ч нэг талдаа зөв л дөө. Энэ үгийг л би зарчим болгочихсон хүн дээ. Намайг хайрладаг, ойлгодог хүнтэй суух юмсан гэж хүн бүр л бодно биз дээ. Үүнийг бодолгүй яахав. Сайхан сайхан гэр бүлүүдийг хараад заримдаа атаархах сэтгэл төрдөг л юм.
-Урлагт анх хөл тавихад аав тань нөлөөлсөн үү. Хөгжмийн зохиолч хүн гэдгийг нь мэдэх юм байна?
-Цэвэр хүсэл сонирхол минь байсан. Би СУИС-д орох гэж их юм болсон. Анхны жил нь шалгалт өгөөд үсэрчихсэн. Дараа жил нь орсон. Тэгээд их будлиантай шалгалтаа өгч тэнцээд орох гэсэн чинь манайх төлбөртэй болчихсон, жилийн арван нэгэн мянга. Тэгэхээр нь аавдаа хэлсэн чинь уурлаад "Чи юу яриад байгаа юм. Чи мөнгийг нь өгөөд суръя гээ биз" гээд цэрэгт явуулчихсан. Аав мэдэж байсан хэрнээ намайг шоглоход нь би үнэмшээд цэрэгт явчихгүй юу. Тэгээд халагдаж ирээд л жинхэнэ СУИС-даа орсон доо.