Эрх чөлөө гээчийг өөрсдийнхөөрөө ойлгодог социалист, марксист, этатист, кэйнсчдийн хайлш болсон улстөрчид, албан хаагчдын сүрэг Нүүдэлчдийн нийслэлийг бүрэн эзэгнэж, омгийн ахлагч нь нэг гартаа тэдний амьдрах эрхийг атгачихаад, нөгөө гартаа барьсан илдээр тогоотой хоолыг хутгаж байгааг өлөн нүдээр харж байна.
Бид ямар нийгэмд амьдарч байна вэ. Капитализмд уу, социализмд уу, феодализмд уу. Шулуухан хариулчих хүн олдохгүй. "Хүнлэг ардчилсан нийгэм" гэж аргална. Түүнийхээ жишээг заагаад өг гэхээр нартад олохгүй. Хүмүүсийн төсөөлж байгаагаар бол тэр нь өлсгөлөнд нэрвэгдсэн Хойт Солонгос лав биш, АНУ, өрнөдийн өндөр хөгжилтэй капиталист баян орнууд бололтой. Гэтэл Капитализм гэж яагаад хэн ч шууд хариулахгүй байна вэ? Эргэн тойронд яагаад нэг ч капиталист харагдахгүй байна вэ? Яагаад баялаг бүтээгч бизнесмэнүүдийг, чөлөөт зах зээлийг ингэж их үзэн ядна вэ. Хэн ч гэсэн чадаж, хүсэж л байвал өндөрт хүрч чадна гэсэн ерээд оны оргилуун сэтгэл маань хаачив. Юмны үнэ цэнийг яагаад Засгийн газрын шийдвэрээр, санал хураалтаар шийдээд байна вэ.
Нүцгэн үнэн
Ардын засаг үргэлжилж байна. Нийтийн сайн сайхны төлөө амьд хүмүүсээр тахил өргөдөг тэр дэглэм цагаан баг өмсөж зүсээ хувиргажээ. Хүмүүст юу ч өгдөггүй атлаа шан хүртэж, бусдын үйл ажиллагааны дүнгээр амьдрагсдыг өөгшүүлдэг тэр засаглал үргэлжилж, эд баялаг бол тодорхой эзэнгүй, нийтийн өмч гэж үзэж, түүнийг дахин хуваарилах тухай бүдүүлэг этгээдүүд чалчицгаана. Иргэдийн хувийн эрхийг тэглэжээ.
Нийгмийн сайн сайхан гэгч эзэн биегүй зүйлийн "сайн сайхны" төлөө, төрийн төлөө гэх мэт сүртэй уриагаар нүд хуурч, ам таглах он жилүүд хөвөрсөөр.
Хувь хүний эрхийг зөрчиж, "Бусдын төлөө, олонхийн сайн сайхны тусын тулд" булаагаад авчихдаг дээрэмчид гарч ирлээ. Хөдөлмөрчин иргэдийн зүтгэлийн үр дүнг булааж авч байгаа болохоор нь дээрэмчид гээд байгаа юм. Энэ бүлэг яг адилхан аргатай, ард түмний дуу хоолой гэж өөрсдийгөө зарласан, адал явдал хөөсөн өөр дээрэмчдийн бүлэгтэй мөргөлдөнө. Эрх чөлөөг устгачихаад дараа нь өөр хоорондоо засгийн төлөө тэмцэж байна.
Хямрал нүүрлэсэн хоосон гудмаар исгэрэх хүйтэн салхи хаанаас үлээж байна вэ. Инфляци бол өргөмжлөгдсөн төрийн үр дагавар. үндэсний баялгийг цөлмөснөөр инфляцийг төрүүлнэ. Засгийн газрын үйл ажиллагаа бол мөн чанарынхаа хувьд албадлагад чиглэсэн байдаг нь манайд хэтрээд эдийн засаг, улс төрийн бүрэн хяналт төрийн эдэлд төвлөрч байна. Хувийн өмчид төрийн хяналт тавьдаг ийм системийг этатизм гэнэ. Ямар ч хариуцлага үүрэх-гүй мөртөө хамаг ашгийг хамаад явчихаж байна.
Ийм ч төсөл амжилттай боллоо, тийм ч тендер зарлалаа, төрийн албаныхныг дэмжинэ л гэнэ. Хэний мөнгөөр вэ? Улсын сан гэдэг нь иргэдийн халаас юм. Аль нэгэн даргын эрхийг бусад хүмүүс зардал гарган хангах ёсгүй. Хэн ч халаасаа суйлуулах иргэдийг өмгөөлөх чимээ гаргахгүй байна. Паразитууд улс орны шим шүүсийг сорж, эдийн засаг гувшуулж дуусах дээрээ хүрчээ.
Тэгсэн атлаа түшмэдийн хөнөөлийг бизнесмэнүүд үүрч байна. Төрийн нэр барьсан цагаан цамцтанууд хамгийн үл бүтэх зүйл хийсэн ч ямар ч уснаас хуурай гарч сурчээ. Төр буруугаа хөрөнгөтнүүдэд тохож орхив. Баялаг бүтээгчийг хувиа бодсон шуналтан мэтээр харж, үнэ хөөргөдлөө хэмээн харааж зүхэж, түшмэдийг болохоор "ард түмний зарц" гэж алдаршуулан магтсан. Хэн нэгний гачигдлыг бүх нийтийн ёс суртахууны шалгуур болгосон энэ улсад ашгийг гаргах хөдөлмөр одоо хэрэггүй болжээ.
Бид ядуугаасаа болж зовж байгаа нь үнэн. Зовлонгийн шалтгаан нь төрийг дээдэлж, хувь хүний эрхийг хөсөрдүүлсэн явдал. Зовлонгоос салах нь бас үнэн. Гарц нь эрх чөлөөний хамгаалагч болсон капитализм. Шинэ баялгийг бүтээх эрх чөлөө капитализмын гол нөхцөл. Баялаг бүтээгч бүхэн чөлөөт нийгмийн билэг тэмдэг.
Элбэг дэлбэг үйлдвэрлэлд хүнийг хүргэж чадах ганц систем болох капитализмд хүрэх түлхүүр бол хувийн эрх чөлөө. Харин хүний эрхийг зөвхөн гэмт хэрэгтэн, засаг хоёр л зөрчдөг. Гэмт хэрэгтнүүдээс хүнийг хамгаалахын тулд засгийг тогтоодог бол хүнийг засгаас хамгаалахын тулд үндсэн хуулийг бүтээсэн. Эрхийн тухай номлол нь хувь иргэдийн эсрэг бус засгийн эсрэг чиглэгдсэн байдаг.
Бага ч гэсэн байнгын өсөн нэмэгдэж байгаа хөрөнгө оруулалт л хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, бидний амьдралын түвшинг нэмж байсан. Ашгийг эдийн засгийн хөгжил дэвшлийн гол урамшуулал, өрсөлдөөн бол эдийн засгийн үндсэн хууль гэж ойлгодог бизнесмэнүүд 90 оноос эхлэн олноор төрж, улс орны эдийн засгийг богино хугацаанд хөгжүүлсэн. Францын хаан XIV Луй фабрикийн эздийг цуглуулаад үйлдвэрлэлд нь юугаар туслах хэрэгтэй байгааг асуусанд фабрикийн эзэн Лежандр "Биднийг зүгээр л зөнд нь орхичих, битгий зохицуулах гэж бужигнуулаад бай, бид юмаа хийе" гэсэн гэдэг. Ер нь үйлдвэржилтийн цэцэглэлтийг шаардаж байгаа мөртөө түүний эх булагт дэндүү тоомсоргүй хандаж байгаа эрх баригчдыг ухаарахыг хүлээснээс ухаарснаар сольчих нь шударга, өртөг багатай, бас тэгээд хялбархан.
Төр бол Ерөнхийлөгч
Монголчууд төр гэхээр парламент юм уу, ширээ тойроод суучихсан хиймэл албархуу төрхтэй Засгийн газрын хуралдаан санаанд буудаг. Шударга төрийн үйл ажиллагаа иргэдээ гэмт хэрэгтнүүдээс хамгаалахын тулд цагдааг, гадаадын эзлэн түрэмгийлэгчдээс хамгаалахын тулд армийг, иргэдийн өмч, гэрээ хэлцлийг хамгаалах, иргэд хоорондын зөрчилдөөнийг зохицуулахын тулд шүүхийг ажиллуулдаг. Одоо энэ бүхэн хэний хяналтанд байдаг вэ. Тэгэхээр манайд төр гэдэг бол Ерөнхийлөгч байх нь. Харин Парламент, Засгийн газар бол зөвхөн баялгийг тараах дамжлагын үүрэг гүйцэтгэж байна.
"Ерөнхийлөгч бол төр. Төр нь хувь хүнийг хүчирхийллээс хамгаалах ганцхан суурь үүрэгтэй. Төрийг ардчилсан болгомоор байвал Ерөнхийлөгч нь бас ардчилсан байх ёстой. Ардчилсан Ерөнхийлөгчид Ц.Элбэгдоржоос өөр хэн харагдаж байна вэ. Атаархмаар эрч хүчтэй энэ залуугийн унаж босож явсан 20 жилийг бид мэднэ. Хувь хүний эрх чөлөөг дээдлэгч, сэтгэлийн тэнхээтэй, ид шидэнд итгэдэггүй, бодит хандлагатай, улстөрийн алсын хараатай энэ залуу улиг домог болсон романтик хортонгуудын бөөгнөрөл дунд сумын клубын орой дээрх туг шиг ялгардаг. Сэтгэхийг хүсдэггүй хүмүүсээс сэтгэдэг хүмүүсээ хамгаалахын тулд энэ эр шаардлагатай байгаа юм".
Сохор бухимдлын хурц асалтууд бидэнд хэрэггүй. Ямар ч буулт, зөвшилцөл байхгүй. Эхэлснээ л гүйцээе. Капиталист Монгол болъё. Хувь хүний эрхийг, түүн дотроо өмчийн, үйлдвэрлэх эрхийг эзлэх ёстой зохих хүндтэй байранд нь тавъя. Хагас и дээр цэгийг нь хатгаж чадах хүнийг Ерөнхийлөгч болгоё. Ц.Элбэгдоржийг эстатистуудаас /төрийг шүтэгчдээс/ улс орноо салгана гэж найдаж байна.
Хүн бүр өөрийнхөө сайн сайхны төлөө тэмүүлэх эрхтэй. Эрх гэдэг бол тэмүүлснээ хэрэгжүүлэх сонголтыг өөрөө хийнэ гэсэн үг.
Эдийн засагч С.Одонтуяа