gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     6
  • Зурхай
     4.26
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 6
Зурхай
 4.26
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 6
Зурхай
 4.26
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Баталгаагүй хүнсний бүтээгдэхүүнүүдийг журамлав

Нийгэм
2009-04-16
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-04-16

Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд даргын гаргасан удирдамжийн дагуу өнгөрсөн сард нийслэлийн хэмжээнд мах махан бүтээгдэхүүн, худалдаалж буй үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийсэн. Энэ хяналт шалгалтын үед илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор улсын байцаагчдын албан шаардлага хүргүүлсэн юм.

Дээрх шаардлагын хэрэгжилт ямар түвшинд байгаа талаар албаны хүмүүс шалгалт хийжээ. Энэ талаар НМХГ-ын Хүнс хөдөө аж ахуй үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Д.Бадамжаваас тодрууллаа.

-Энэ удаагийн шалгалтаар ямар зөрчил илэрсэн бэ?
-Урин дулаан цаг ирж буйтай холбогдуулан хиам хиаман болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг хадгалалтын хугацааг нь сайтар хянаж авахгүй бол ямар нэгэн халдварт өвчин, хордлого авах эрсдэлтэй.

Тиймээс бид уржигдраас эхлэн энэ сарын 18-ныг хүртэл нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд эрчимжүүлсэн хяналт шалгалт хийж, ажилдаа ороод байна. Нийслэлийн төвд оршдог томоохон худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийлээ. Тэр дундаа мах махан болон хүнсний түргэн муудах эмзэг бүтээгдэхүүний хадгалалтын нөхцлийг бичээгүй, горимын дагуу хадгалаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрлээ.

-Аль компанийн хүнсний бүтээгдэхүүнд ямар зөрчил илэрснийг жишээгээр тайлбарлаач?
-Хаана хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй, шошгогүй "Гахайн утсан мах"-ыг хурааж аваад байгаа. Уг гахайн утсан махны худалдагч нь "Настангууд" ХХК-д үйлдвэрлэгдсэн гэх хариуг бидэнд өгсөн. Гэвч түүнийг нь батлах ямар ч баталгаа байгаагүй. "Их худагтай" компанийн "Ойгон нуур" хэрчсэн гурилын зарим нь үйлдвэрлэсэн он cap бичигдээгүй. "Талст трейд"-ийн "Зэрэглээ", "Хос Гарьд" компанийн хиам үйлдвэрлэсэн он cap бичигдээгүйгээс гадна тэжээллэг чанар нь тусгагдаагүй байв. Түүнчлэн "Тэргүүн Стар" ХХК-ийн "Самартай рулет", "Жин Туул" ХХК-ийн зүсмэл бүтээгдэхүүн орц, найрлага, тэжээллэг чанар нь дутуу байсан. Мөн хуучин сүүний үйлдвэрийн сав, баглаа боодлыг ашиглан аарцыг хуурамчаар үйлдвэрлэсэн. ҮСТ-225-83 гэсэн баглаатай байна л даа. Одоо MNS болж өөрчлөгдсөн. Манай улсад үйл ажиллагаа явуулдаг сүүний үйлдвэрүүд дээрх сав баглаатай аарц үйлдвэрлэхээ больсон. Гэтэл хуурамч сав баглаатай аарц нийслэлд өргөн тархжээ. Тиймээс иргэд дээрх бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг анхааруулмаар байна. Түүнчлэн "Руские Колбйги" ХХК-ийн Пиканжная" давхар утлагат хиам үйлдвэрлэсэн он cap бичигдээгүй байв.

-Дээрх зөрчил гаргасан компани, аж ахуй нэгжүүдэд ямар арга хэмжээ авах вэ?
-Хүнсний тухай хуулийн дагуу хариуцлага тооцно.

-Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах хугацаа горимын талаар мэдээлэл өгөөч?
-Талх ариун цэврийн шаардлага хангасан нөхцөлд 0,4 кг ба түүнээс дээш жинтэй талхыг 48 цаг, 0,4-килограммаас доош жинтэй талхыг 72 цаг хадгална. Харин хатуу, зөгийн балтай чөмөгтэй, чихрийг зургаан cap, үндэсний уламжлалт аргаар бэлтгэсэн тослог цагаан идээг +5 градусаас ихгүй темпратуртай нөхцөлд зургаан сараас илүүгүй нөхцөлд хадгална.

-Хиамны хадгалах горим зөрчигдсөн тохиолдол нэлээд илэрчээ. Ингэхэд хэдий хугацаад хэрхэн хадгалах ёстой юм бэ?
-Төрөл бүрийн хиамыг 0-12° температуртай 75-80 хувийн агаарын харьцангуй чийгшилтэй нөхцөлд, бүтэн утлагат хиамыг 30, хагас утлагат хиамыг 10-15 малын гаралтай бүрхэвчтэй чанамал хиамыг 2-3, нөөшлөнчтэй буюу таваас дээш давхаргатай хиймэл бүрхэвчинд савласан чанамал хиамыг 5-7 хоног хадгалана. Харин вакум аргаар савласан чанамал хиамыг 21, зайдсыг савлагааны төрлөөс хамааран 2-7, дотор махан элгэн хиамыг хоёр, цусан хиамыг нэг, царцамагийг хоёр хоног хадгаладаг.

-Сүүг хэдэн өдөр хадгалах ёстой юм бэ?
-Төрөл бүрийн ундны сүүг 4-8° С температуртай агуулахад халааж ариутгасан бол гурав хоног, хэт өндөр хэмээр ариутгасан полиэтилен ууттайг 14 хоног, тетрапак савлагаатайг нь 180 хоног хадгална.

-Сүүлийн үед хагас боловсруулсан бүтээгдэхүүнд өргөн худалдаалагдах болжээ?
-Тийм ээ. Үндэсний уламжлалт хагас боловсруулсан бүтээгдэхүүн бууз, банш, хуушуурыг 75 хувийн харьцангуй чийглэгтэй -15 ° С-ээс ихгүй температуртай орчинд нэг cap хүртэлх хугацаанд хадгалах горим бий.

-Гурилан бүтээгдэхүүний хадгалалтын талаар?
-Боорцог, биологийн хольцтой хөөлгөгчтэй энгийн орцтой бүтээгдэхүүнийг долоо, баялаг орцтой бүтээгдэхүүнийг 10, химийн хөөлгөгчтэй буюу хөөлгөгчгүй энгийн орцтой бүтээгдэхүүнийг 15 хоног хадгалана. Харин цөцгий кремтэй бүтээгдэхүүнийг 0-+60 температуртай агуулах буюу хөргөх төхөөрөмжинд 36, уургийн буюу жимс жимсгэний чанамалтай бүтээгдэхүүнийг 72, өрмөнцөрөн суурьтай кремээр чимэглээгүй бүтээгдэхүүнийг 15° -21 °С темпратуртай 75-аас ихгүй агаарын харьцангуй чийглэгтэй агуулахад нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалагдсан нөхцөлд хоёр cap хадгалах журамтай.

-Хэрчсэн гурилыг хэд хоног хадгалах ёстой вэ?
-65 хувиас ихгүй агаарын харьцангуй чийглэгтэй, 6 °-10° градусын темпратурт энгийн орцтой хэрчсэн гурилыг гурваас ихгүй, өндөгтэй хэрчсэн гурилыг нэг хоног л хадгалдаг.

Б.Анхцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан