gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     4.27
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 9
Зурхай
 4.27
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 4.27
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Сайнбаяр: Хоггүй цэвэр орчинд ажиллахаас татгалзах хүн гарахгүй байх

Нийгэм
2009-04-15
0
Twitter logo

Үүрийн таван жингээс үдшийн бүрий тасартал хөөрхий шар хантаазтанууд бидний гэр орноо цэвэрлэдгээс ч илүү нямбай гэмээр хотоо цэвэрлээд л байдаг үр дүн гардаггүй ээ. Үр дүнгүй ч биш л дээ, тэднийг цэвэрлэхгүй бол бид хогон далайд умбаж суух биш үү. Хамгийн хэцүү асуудал нь цэвэрлээд ч хот хоггүй болдоггүй нь хачин. Яагаад? Өдөрт 90 машин дүүрэн хог Улаанчулуутад аваачиж хаясаар байхад Улаанбаатар өнгө засдаггүйд ямар учир байна. Хотын мээр ийм арга сүвэгчилжээ. Хаясан хогтой нь биш, хаядаг хүмүүстэй нь тэмцье хэмэн уриалсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах санал дэвшүүллээ. Энэ талаар Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Д.Сайнбаяраас тодруулав.

-Хотын мээр хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах талаар холбогдох албаныханд үүрэг даалгавар өгсөн дуулдсан. Тэр хүмүүс яг юу хийх юм бол?
-Эхлээд яагаад ийм байцаагч ажиллуулах болсон юм гэдгийг тодруулах нь зөв байх. Өнгөрөгч долоо хоногийн эхний өдөр буюу даваа гаригт хотын дарга өглөө эрт алхаж яваад Сүхбаатар дүүргийн Засаг дарга Төмөрбаатартай тааралдсан юм билээ.

Хоёр дарга уулзсаных хот, дүүргийнхээ зарим газрын байр байдалтай танилцъя гээд хэд хэдэн гудмаар орж. Эхлээд очиход нь цэвэрхэн байсан гудамж буцаад алхахад нь хогтой болчихсон байдаг гэнэ. Тэгээд л хог хаягдал үүсэх нэг шалтгаан нь гудамж, талбай эзэнгүйгээс болж байна гэж үзээд эзэнтэй болгоё гэж шийджээ. Эзэн гэдэг нь олон нийтийн байцаагч. Байцаагч нь тухайн орчиндоо байгаа хэд хэдэн байгууллагын орчны хог хаягдалд хяналт тавьж хог хаяуулахгүй байх үүрэгтэй. Манайханд хаяж гээхээр дутагдал олон байдгийн нэг нь аминчхан бодол шүү дээ. Хөрш нь хогоо цэвэрлэчихээд яваад өгөхөөр хажуу байгууллага нь ч юм уу, айл нь харанхуй шөнөөр хогоо гаргаад тэнд нь хаячихдаг. Өглөө нь ирэхэд өчигдрийн цэвэрлэсэн ажлыг нь байхгүй болгосон байх нь олон. Ийм байдлаас болоод орчноо цэвэрлэе гэх сэтгэл төрдөггүй байхыг ч үгүйсгэхгүй. Хог хаягдлын олон нийтийн байцаагч энэ бүх таагүй байдлыг арилгаж, хот, орчноо цэвэр цэмцгэр байлгахад онцгой тус болно гэж үзэж байгаа юм.

-Ийм байцаагч олон ажиллах уу, цалин хөлсийг нь хаанаас гаргах вэ?
-Олон байх тусмаа хяналт тавих нь илүү байна байх. Хэтэрхий олон байгууллагуудыг нэг хүн хариуцвал нэг өнцгөөс нөгөөд хүрээд эргээд ирэх хооронд бас л эзэнгүй болчихсон байна шүү дээ. Цалин хөлсийг нь тухайн байгууллагууд дундаасаа гаргах хэлбэрийг сонгосон. Байгууллага, аж ахуйн нэгж тус бүр сард 10-20 мянган төгрөг өгчихөөд хоггүй цэвэр орчинд байхаас татгалзахгүй байх. Ингэж ажиллах нь хоёр талын ач холбогдолтой.

Орчин цэвэр сайхан байхаас гадна олон хүн ажлын байртай болно. Хотын дарга энэ талаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэхийг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосон. Тэд энэ долоо хоногт шийдвэрээ гаргаад ирэх долоо хоногоос хэрэгжүүлэх ажилдаа орох учиртай.

Э.Тэнгис 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан