gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.26
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хуванцар хиймэл шүд хавдар үүсгэдэг байх магадлалтай

Эрүүл мэнд
2009-04-15
0
Twitter logo

Манай улсын хэмжээнд нүүр амны согог, гажиг заслын практикт нүүр амны согог, гажиг үүссэн эрхтэнүүдийг олон төрлийн аргаар нөхөн сэргээж байна. Эдгээр аргуудын нэг хэлбэр болох шүдэлбэр эмчилгээ буюу хиймэл шүдийг манай улсад авагддаг, авагддаггүй, имплантанд тулгуурласан гэх мэт олон төрлийн аргаар хуванцар, шаазан, металл зэрэг олон төрлийн материалаар бэлтгэдэг.

Харин ихэнх өвчтөнүүд 92-100 хувь авагддаг хуванцар хэлбэрийн хиймэл шүдийг ашигладаг байна.

Гэвч нүүр амны тусламж үйлчилгээ өндөр хөгжсөн орнуудад энэ төрлийн хиймэл шүд нь түр хугацааны байдлаар хэрэглэгддэг ажээ. Учир нь акрилийн төрлийн хуванцарууд нь хүний биед тодорхой хэмжээний сөрөг үр дагавар учруулдаг болох нь цаг хугацаа өнгөрөх тусам тодорхой болсоор байна.

Энэ төрлийн хуванцарын үндсэн бодис нь метакрилийн хүчлийн метилийн эфир бөгөөд энэхүү бодисыг протоплазмын хор гэж үздэг ажээ. Энэ төрлийн хиймэл шүднээс гарсан бодис нь амны хөндийд шүлсэнд ялгарч уусаад тэндээсээ бие организмд шимэгдэг байна.

1979 онд ЗХУ-ын эрдэмтэн В.В.Елисеев "Онкология" сэтгүүлд акрилийн хуванцар ялтсан имплант суулгасан хархны эд эсийн хуванцарт үзүүлж буй хариу урвалын талаар бичсэн нь тухайн үедээ нэлээд шуугиан тарьж байжээ. Энэ үед имплант орчмын эд эсүүд хорт хавдрын эс адил түргэн хугацаанд хуваагдан үржиж байсан байна. Үүнээс үндэслэн Ленинградын АУИС-ийн эрдэмтэд болох Л.И.Призашкевич, М.З.Штеингарт нар 140 хархны арьсан дор фторакс, этакрил хуванцараар хийсэн имплант суулгаж туршсанд фторакс имплантын орчимд 14.9 сарын дараа этакрил имплантын орчимд 15.2 сарын дараа хавдар үүссэн байна.

Түүнчлэн энэ төрлийн хуванцарын мономер нь хэсгийн болон бүх биеийг хамарсан харшил үүсгэдэг ажээ.

Мөн энэ төрлийн хуванцар шүдний суурь нь нүдэнд үл харагдах бичил нүхнүүдтэй байдаг гэнэ. Энэхүү бичил нүхнүүд нь нян үржих таатай орчин болж өгдөг байна. Үүний улмаас үрэвсэл, халдварт өвчний эх үүсвэр болох боломжтой. Акрилийн төрлийн хуванцар нь зажлалтын даралтыг муу даадаг тул амархан хугардаг. Акрилийн хуванцар шүдэлбэрийн 64% нь ашиглаж эхэлсэн 1 жилийн дотор хугардаг ажээ.

Тиймээс эдгээр сөрөг муу нөлөөний улмаас Шүдний тусламж үйлчилгээ өндөр хөгжсөн улс орнууд акрилын хуванцарыг зах зээлээс шахах бодлого явуулж түүний оронд хэрэглэх төрөл бүрийн материалуудыг туршиж байгаа талаар мэдээлж байна.

М.Жаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан