Замын цагдаагийн газрын судалгаанаас үзэхэд зам тээврийн хэрэг, осол нийслэл хотод өдөр буюу 12.00-14.00 цагт 13.6 хувь, орой ажил тарах үе буюу 17.00-20.00 хүртэл 26.3 хувь, шөнийн цагаар 22.00-06.00 цагт 25 хувь нь гардаг байна. Өөрөөр хэлбэл, эдгээр цагуудад нийт хэрэг ослын 64.8 хувь нь гардаг аж. Нэгэнт шөнө оройн цагаар хэрэг, осол олон гардаг тул Замын цагдаагийн газар Шөнийн эргүүлийн тасаг шинээр байгуулжээ.
Тус тасаг нь Улаанбаатар хотод үйлдэгдэж байгаа эзэн холбогдогчгүй гэмт хэргүүдийг шуурхай эрэн сурвалжлан илрүүлэх, зам тээврийн ослыг бууруулах зорилготой гэнэ. Мөн зам тээврийн хэрэг, осол гарсан газрууд дээр шуурхай очиж ажиллах ажээ.
Нэг ээлж нь орой 21.00-09.00 цаг хүртэл нөгөө нь 08.00 -21.00 хүртэл, нийт 130-аад хүн шөнө ажиллаж байна. Энэхүү тасаг нэмэгдсэнээр шөнийн цагт хяналт тавих хүн хүч, техник хэрэгслийн хувьд хоёр дахин нэмэгдэж, цагдаагийн нийтлэг үүргийн дагуу хулгай дээрэм, хүний амь нас зэрэг бусад төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээд болон эд зүйлийг илрүүлэх тал дээр нэлээд сайн болжээ. Мөн согтуугаар автомашин жолоодох зөрчлийн илрүүлэлт сайжирсан байна.
Хэрвээ та шаардлагатай бол ЗЦГ-ын шуурхай жижүүрийн 70112100, 124 дугаарын утсаар дуудлага өгч болох юм.