gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     6.14
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эзэн хааны "Алтан" хурим

Дэлхийд
2009-04-13
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2009-04-13

Японы эзэн хааныхан өнгөрсөн баасан гаригт «Алтан хурим»-аа хийв.

Акихото хаан Японы түүхэнд харц бүсгүйтэй гэрлэсэн анхны хаан болсон юм. Тэд гэрлэж, хатан хаан Митико ирээдүйд тэмүүлсэн шинэ Япон Улсын билэг тэмдэг болсон эхний жилүүдийг Урган нарны орон даяар дурсан санаж байна.

Японы нэг  сэтгүүл тэртээ 1960-аад онд болсон Токиогийн олимпийн наадам, өндөр хурдтай төмөр замыг ёслол төгөлдөр нээх үеийн гэрэл зургийг нийтлэхдээ «Тэр үед Япон Улс ч залуу байв» гэж гарчиглажээ.

75 настай эзэн хаан хуримныхаа ойгоор нийтлүүлсэн ярилцлагадаа энэ жил «алтан хурим»-аа тэмдэглэж буй гэр бүлүүдтэй танилцахыг хүсч байгаагаа мэдэгджээ. Чингээд энэ дурсгалт үйл явдалд зориулан ордонд хийсэн цай уух  ёслолд 100 хосыг урьсан байна.
    
«Бид гэрлэж байхдаа бүгдээрээ,  бүр баян биш хүмүүс ч гэсэн ирээдүйгээ өөдрөг үзлээр харж байсан» гэж Акихито дурсчээ.
    
Түүний гэргий «модерн» имижээр нэр хүнд олов. Хуримын өдөр тэрбээр кимоно биш,  харин 1950-иад онд моод болж байсан шал хүрсэн банзалтай платье өмссөн байв. 1960-1970-аад онд гүнж байж болох бүх төрлийн стильтэй хувцас өмсч, бүр богино банзал ч өмсч байв.  
    
Чинээлэг менежерийн том охин ирээдүйн эзэн хаантай теннисний тэмцээн дээр танилцжээ. Тэр үед түүнийг Митико Седа гэдэг байв.
    
Тэд 1959 онд гэрлэсэн юм. Гэрлэх ёслолыг олон сая япон хүн телевизороор үзжээ. Хүргэн, бэр хоёрыг л харах гэж олон япон айл телевизор зориуд худалдаж авсан гэж тэр үеийнхэн ярьдаг юм.
    
Митико, Акихито хоёр дунд ангийн ердийн гэр бүл шиг харагдахыг хичээж байв. Энэ нь эзэн хааны ордныхон, эгэл хүмүүсийн хооронд байсан давагдашгүй мэт санагдаж байсан саадыг давахад тус болжээ. Японы эзэн хаадыг Акихитогийн эцэг эзэн хаан Хирохито дэлхийн хоёрдугаар дайны дараа бурханы статусаасаа татгалзах хүртэл бурхан шиг шүтдэг байв.
    
Митико эрт үеийн бас нэг уламжлалыг эвдсэнээрээ эгэл жирийн япончуудын талархлыг хүлээсэн юм. Тэрбээр хүүхдүүдээ асрагчаар хүмүүжүүлэх гэлгүй, өөрөө хүмүүжүүлэх болжээ. Гурван хүүхдийнхээ өглөөгүүр сургуульд идэх юмыг өөрөө бэлтгэнэ.
    
«Би тавин жилийн өмнө жирийн айлаас гарч, эзэн хааны гэр бүлд орохдоо итгэж ядан, сэтгэл түгшиж байсан. Харин өнөөдөр эрхэмсэг хаан миний хажууд байж, бид алтан хуримаа тэмдэглэж  байгаа маань зүүдэлж байгаа юм шиг» гэж хатан хаан гэрлэснийхээ ойгоор нийтлүүлсэн ярилцлагадаа сэтгэгдлээ ярьсан байна.

П.Шагдар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан