gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

П.Алтангэрэл: Монгол Улс дэлхийг эрчим хүчээр хангах боломжтой

Улс төр
2009-04-13
0
Twitter logo

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл Ураны тухай хууль боловсруулж, Ашигт малтмалын тухай хуулийг дахин шинэчлэх хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна. Энэ талаар түүнтэй ярилцлаа.

-Та Ерөнхий сайдад асуулга тавьж байгаа юм байна. Ямар учраас?
-2007 оны зургадугаар сарын 27-ны өдрийн УИХ-ын тогтоолоор Дорнод аймгийн Дашбалбар   сумын нутагт орших Мардай, Гурванбулаг, Дорнодын ордыг үндэсний аюулгүй байдал, Монгол Улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний орд газар гэж үзсэн байдаг.

Энэ гурван ордын нэг болох Гурванбулагийн ордыг Канадын хөрөнгө оруулалттай "Весторн проспектор" компани өнөөдөр хуулийн дагуу эзэмшдэг.

Гэтэл энэ компани сүүлийн үед өөрийн эзэмшлийн хувьцааны 75 хувийг БНХАУ-ын цөмийн эрчим хүчний корпорацид худалдах хэлэлцээрийг хийсэн гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах боллоо. Иймд стратегийн ач холбогдол бүхий энэ ордыг Монгол Улс цаашид яах бодолтой байгааг тодорхойлох нь зүйтэй гэж бодсон учраас Ерөнхий сайдад асуулга тавьж байгаа юм.

-Асуулгын гол зорилго нь юунд оршиж байгаа юм бэ?
-Ерөнхий сайдад долоон асуултад хариулт авахаар асуулга тавьсан. Үүнд, Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1-ийн Монгол Улсад газар, түүний, ой, ус, амьтан болон байгалийн бусад баялаг ард түмний эрх мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэсэн заалт амьдрал дээр хэрэгжиж байгаа эсэхийг мэдмээр байгаа юм.

Түүнчлэн дээр дурдсан гурван орд стратегийн ордод бүртгэгдсэн төдийгүй улсын хөрөнгөөр хайгуулыг нь хийсэн ордууд. Энэ орд дээр дахин хайгуулын лиценз олгож байгаа явдал анхаарал татаж байгаа. Монгол Улсын газар нутагт орших Ураны ордуудыг ОХУ, Франц, Канад, Япон зэрэг улстай хамтран ашиглахаар хийж байгаа гэрээ, хэлэлцээр ямар түвшинд, ямар тооцоо судалгаан дээр үндэслэж байгааг тодруулахыг хүссэн.

Дараагийн асуудал бол, уран гэдэг бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой түүхий эд. Ийм учраас асуудлыг нээлттэй байлгах шаардлагатай. Гэтэл энэ талаархи мэдээлэл хомс байна. Үүнийг нээлттэй, ил тод болгомоор байгаа юм. Цаашдаа Монголын тал өөртөө ашигтайгаар хэрхэн эргүүлэх, атомын эрчим хүчээр дотоодоо хэрхэн хангах, Монголын төрийн цаашдын бодлого ямар байгааг л үнэн бодитоор нь мэдмээр байгаад гол зорилго оршиж байгаа.

-Ураныг монголчууд бид өөрсдөө олборлоод, ашиг хүртэх боломж байгаа эсэхийг та судалж үзэв үү?
-Ураныг олборлох гэдэг бол бидний ойлгож, бодож байгаа шиг сүйдтэй юм биш. Ерөөсөө шар нунтаг гээчийг гаргаж авах хүртэлх нь бусад ашигт малтмалыг ашиглаж байгаатай адилхан юм билээ. Тэгэхээр монголчууд бид өөрсдөө уранаа олборлоод байх боломжтой. Хүний гар харж, хамаг хөрөнгөө тэдний хоол болгомооргүй байна шүү дээ.

-Ашигт малтмалын тухай хууль Үндсэн хуультай зөрчилдөж байгаа гэж дээр хэллээ. Яг ямар зүйл заалтууд нь юм бол. Тодруулбал?
-Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т зааснаар газар, түүний хэвлий, байгалийн бусад бүх баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэсэн заалт байдаг. Энэ заалт Ашигт малтмалын хуулийн зарим заалттай зөрчилдөж байгаа. Тэгэхээр Үндсэн хууль нь Ашигт малтмалынхаа хуулинд захирагдаад байна уу, эсвэл эсрэгээрээ байна уу гэдэг асуудал гарч ирээд байгаа.

Цаашид зөвхөн Дорнодын ураны орд гэж онцлолгүй бүх ашигт малтмалын орд дээр энэ асуудлыг цэгцэлж, Ашигт малтмалын тухай хууль болон Ураны тухай хуулийг нэн яаралтай боловсруулж гаргах хэрэгтэй. Эдгээр хуулийг боловсруулж гаргах эрх зүйн зохицуулалтаа Монгол Улс хурдан хийхгүй бол тун удахгүй Монголын газар нутаг харийнхны гарт орох гээд байна.

-Тэгэхээр лиценз олголтыг хөндөх хэрэгтэй болж байна?
-Тэгэлгүй яахав, өнөөдөр лиценз гэсэн цаасны цаана гадаадынхны эзэмшилд худалдагдаж дууслаа, Монгол. Өөрөөр хэлбэл, лицензийг наймаачид гудамжинд зарах ширхэгийн бохь, тамхи, чихэр шиг болгочихож. Мөн гадаадынхны хөрөнгийн бирж дээр жижиглэн худалддаг үйл явц идэвхтэй өрнөж байгаа юм билээ. Ийм учраас хууль эрх зүйн орчиндоо шинэчлэлт хийх нь маш чухал асуудал болоод байна, өнөөдөр.

-Дорнодын ураны ордод урд хөршийнхөн маань шунаж байгаагийн цаад учир нь юунд оршиж байгаа юм бэ?

-БНХАУ хил дагуу атомын станцуудаа байгуулаад байгаа. 2020-2025 он гэхэд дэлхий нийт эрчим хүчний хомсдолд орно гэсэн судалгаа байна лээ. Үгүй юм аа гэхэд дэлхийн чулуун нүүрсний орд хэзээ нэгэн цагт дуусна. Дорнодын энэ гурван ордод уулын ажиллагаа ихтэй, олборлолт явуулахад хүнд орд. Гэхдээ Гурванбулагийн орд л гэхэд нөгөө хоёр ордтойгоо цогц байж илүү ашигтай байх юм билээ.

Харин өнөөдөр ордыг ашиглаж байгаа Канадын компани яагаад хятадуудад 75 хувиа зарах болов гэдэг нь үнэхээр анхаарал татаж байгаа биз. Энэ чинь Хятадын стратегийн бодлого. Дорнод аймгийн хэмжээнд Мардай, Гурван-булаг Дорнодын ордоос гадна 16 орд бий. Зөвхөн хайгуул хийж, нээсэн нь л энэ. Тэгэхээр хятадын бодлого бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой, стратегийн ач холбогдолтой Монголын газар нутагт байгаа ордуудыг өөрсдийн эрх мэдэлд одооноос оруулж эхэлж байгаа юм биш үү гэсэн эмзэглэл төрж байна.

-Мардай, Гурванбулаг, Дорнодын ордуудыг анх хэдэн онд ашиглаж байсан юм бэ, одоо хэдий хэрийн нөөцтэй юм бол?

-Ураны орд ер нь 40-50 мянган тонн баяжмалыг баталгаажуулсан нөхцөлд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байдаг. Дорнодод байгаа Мардай, Гурванбулаг, Дорнодын ордуудаас өнгөрсөн, хугацаанд нийт 500 гаруй р мянган тонн ураныг ОХУ-д гаргасан юм билээ. Тухайн үед баяжмал сайтай газраас нь аваад, бага хэсгийг нь овоолоод орхисон юм байна лээ. Энэ гурван орд 1972, 1975, 1979 онд нээгдэж хайгуул нь хийгдээд дууссан ордууд шүү дээ. Одоо овоолж орхисныг нь дахин ашиглана гэж лиценз аваад байгаа юм.

-Ордуудын хайгуул хийх зардлыг төрөөс гаргасан юм байна. Тэгсэн мөртлөө дахин ашиглах компанийн зардлыг бас л төр даадаг гэж та хэллээ. Байж боломгүй л асуудал шиг санагдах юм?

-Тэгэлгүй яахав. Өнөөдөр улсын төсвөөр хайгуулын ажлаа хийсэн ордуудын маань лиценз нь бүгд гадаадын аж ахуйн нэгж, байгууллагынх болчихож. Энд болохгүй юм байхгүй. Гэхдээ ямар нэгэн үнэ төлбөргүйгээр очих нь утгагүй асуудал. Ашигт малтмал нь ард түмний өмч байгаад улсын төсвөөр хайгуул хийсэн байж ямар нэгэн компани худалдан авахад улс дахиад компанийн гаргасан хөрөнгийг худалдаж авдаг.

Өөрийнхөө юмыг өөрөө худалдаж авдаг системд шилжээд байна шүү дээ. Тэгэхээр эрх зүйн орчныг нь сайн бүрдүүлээд өгөх хэрэгтэй байна. Хаврын чуулганы хуралдаанаар цаг алдалгүй хэлэлцмээр байгаа юм. Хамгийн гол нь лицензтэй холбоотой бодлого хэтэрхий зөөлөн, нэг талыг барьсан байдалтай байгаа нь нууц биш.

Д.Цэнгэл

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан