БНХАУ-д орон сууцны үнийн өсөлт 11 дүгээр сард буурсан нь тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөрөлт боллоо. Засгийн газрын судалгаанд хамрагдсан 70 хотод үл хөдлөх хөрөнгийн үнэ 1.02 хувь нэмэгдсэн тул 10 дугаар сараас хойш шинэ орон сууцны үнийн дундаж өсөлт 0.98 хувьтай болсныг БНХАУ-ын улсын Статистикийн хорооны тайланд тулгуурлан Bloomberg тооцоолов.
Тус улсад 6-10 дугаар сар хүртэл орон сууцны үнэ нэгээс дээш хувьтай өсөж байсан эрч ийнхүү дуусгавар боллоо. Хаа сайгүй хямдрал зарласан ч 11 дүгээр сард борлуулалт удааширсныг үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч компаниуд тайлбарлав.
Худалдааны дайн, эдийн засгийн удаашралын бэрхшээлийг шийдвэрлэх Засгийн газрын хүчин чармайлт орон сууц худалдан авах эрч саарсан таагүй нөхцөлийг гэтлэхэд тусална хэмээн зах зээлийн ажиглагчид хүсэн хүлээж байна. “Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл, магадгүй Хятадын эдийн засаг ёроолдоо тултал зай бий.
Гэхдээ л ирэх оны статистикт томоохон засвар оруулах хэрэг гарлаа” хэмээн Mizuho Securities Аsia-гийн аналист Алан Жин тайлбарлав.
Хөрөнгө оруулагчдын анхаарлыг энэ долоо хоногт эхлэх Хятадын удирдагчдын эдийн засгийн бодлого тодорхойлох жил тутмын хуралдаан татаж байгаа. Үнэ өсөх эрч суларсанаас Хонконгийн биржид барилгын гол компаниудын индекс 10 дугаар сарын эхнээс хойш бараг 10 хувь буурчээ.