gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     8.28
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 20
Зурхай
 8.28
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 8.28
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Алт олборлогчид 2.5 хувийн АМНАТ төлөх хүсэлтэй ч улстөрчид үүнээс өндөр төлбөр ногдуулах хүсэлтэй байна

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2018-12-13
0
Twitter logo

-Эсрэг байр сууриуд-

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг энэ сарын 5-нд УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан юм. Уул уурхайн сайд төслийг яаралтай горимоор хэлэлцэхийг УИХ-ын даргаас хүссэн.

Эрдэс баялаг олборлогчид олборлож буй эрдсээс хамааран харилцан адилгүй хувиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг борлуулалтын орлогоосоо (АМНАТ) төлдөг. Одоогоор алт олборлогчид 2.5 хувийн АМНАТ төлж байна. Энэ хувийг заасан, Ашигт малтмалын тухай хуулийн заалт 2019 оны эхний өдрөөс хүчингүй болох юм. Иймд хуулийн хугацааг дахин 5 жилээр сунгах хүсэлтийг Засгийн газраас тавилаа.                    

Зарим ордын хөрс хуулалт 70 хүртэл метр гүн болсон. Энэ нь зардал өсгөн, алт олборлох өөрийн өртөг нь 1000 ам.доллар болсон.

Хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг өнгөрсөн пүрэв гарагт УИХ-ын чуулганаар хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Ажилгүйдэл гаарсан, улсын төсөв алдагдалтай, Монголбанканд тушаасан алтны дийлэнхийг (70 хувь) иргэд тушаасан тул алтны АМНАТ-ыг өсгөн 4 хувь болгох ёстой. ААН-үүд орлогын албан татвараас зайлсхийх зорилгоор алтаа иргэдээр төлүүлж байна. Мөн алт олборлогчдыг өөгшүүлж болохгүй гэсэн саналтай УИХ-ын гишүүд ч байв.    

Д.СУМЪЯАБАЗАР: АВСТРАЛИ, АНУ-Д 2.5 ХУВИЙН АМНАТ НОГДУУЛДАГ

Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар: Эдийн засгийн одоогийн нөхцөл байдлаа хар. Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг байна. Америк долларын үнэ хэд болов, шатахууны үнэ яаж  өсөв? ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдчихаад байна. Ийм үед АМНАТ нэмж болохгүй. Зарим ордын хөрс хуулалт 70 хүртэл метр гүн болсон. Энэ нь зардал өсгөн, алт олборлох өөрийн өртөг нь 1000 ам.доллар болсон. Гэтэл нэг унц алтны үнэ 1300 ам.доллар байгаа. Алт олборлогчдын эдийн засгийн үр ашгийг тооцох ёстой. Австрали, АНУ-д 2.5 хувийн АМНАТ ногдуулдаг хэмээн алтны салбарынхныг өмөөрөв.

АМНАТ-ЫН ХӨНГӨЛӨЛТ ХЭРЭГЖСЭН СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛД АЛТ ТУШААЛТ ТҮҮХЭН ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРСЭН

Тэгвэл Монголбанк дараах байр суурийг илэрхийлдэг: 2019 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд гадаад валютын албан нөөцийг хүрэлцээтэй хэмжээнд хүргэх бодлого баримтлахаар тусгасан. Алт худалдан авалтаар гадаад валютын нийт албан нөөцийн (нийт 3.4 тэрбум америк доллар) 750 орчим сая ам.долларыг энэ онд бүрдүүлсэн. Олон Улсын Валютын Сангийн дүгнэснээр манай гадаад валютын албан нөөцийн хэмжээ хангалттай түвшинд хүрээгүй. Энэ нөөцийг 6.5 тэрбум ам.долларт хүргэх зорилттой. Цаашид алт худалдан авалтыг тогтвортой, өндөр  байлгахын тулд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2.5 хувийн хөнгөлөлтийг үргэлжлүүлэх шаардлагатай. Энэ хөнгөлөлт хэрэгжсэн сүүлийн таван жилд Монголбанкны худалдаж авсан алт өссөөр 2017 онд 20 тонн буюу түүхэн дээд хэмжээнд хүрсэн.

Тэгвэл алт олборлогчид 2023 он хүртэл 2.5 хувийн АМНАТ төлөх хүсэлтэй байна. Тэдний байр суурийг сонсов.

МОНГОЛ ЖИЖИГ ЭДИЙН ЗАСАГТАЙ УЛС ТУЛ АМНАТ 2.5 ХУВЬ БАЙХ НЬ ЗӨВ

Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Т.Ганболд: АМНАТ-ыг 2.5 хувь болгон бууруулснаар Төв банкны алт тушаалт жилд 2 тонн байсан бол одоо 20 тоннд хүрлээ. Энэ нь гадаад валютын албан нөөц өсөх, цаашлаад эдийн засгийн өсөлтөд ч нөлөөтэй. 2.5 хувийн АМНАТ-ыг нэмье гэсэн саналтай хүмүүс асуудлыг хүчээр, муйхаар аргаар шийдэх гээд байна. Дэлхийн аль ч улсад, түүхийн аль ч үед захиргаадалт амжилтад хүрсэн түүх үгүй. Бид чөлөөт зах зээлийн эдийн засагтай улс. Алт олборлогч ААН-үүд сүүлийн жилүүдэд илүү хариуцлагатай болж, нөхөн сэргээлт хийх гэх мэтээр байгаль орчинд ч ихээхэн анхаарах болсон. 

Алтны үнэ бусад эрдэстэй харьцуулахад тогтвортой байдаг. Алт олборлосноор хөрс сийрэгждэг давуу талтай.

Алт олон талын онцлогтой металл. Аливаа улсын мөнгөн тэмдэгтийн баталгаа болж, гадаад валютын албан нөөцийг бүрдүүлдэг. Алт олборлоход төмөр зам тавих гэх мэт нүсэр дэд бүтэц шаардлагагүй. Мөн алтны үнэ бусад эрдэстэй харьцуулахад тогтвортой байдаг. Алт олборлосноор хөрс сийрэгждэг давуу талтай. Бид хуулийн орчин тогтвортой байгаасай гэж хүсэж байна.

Иргэд 11 хувийн нийгмийн даатгалын шимтгэл төлж байхад алт олборлогчид 2.5 хувийн АМНАТ төлж байна гэх мэтээр хооронд нь харьцуулах ямар ч боломжгүй үзүүлэлтүүдийг хөндөж байна. Мэргэжлийн бус хүмүүс ингэж буруу ойлголт төрүүлдэг. Алт олборлогчид ААНОАТ, НӨАТ, Гаалийн албан татвар гэх мэт бүх татварыг төлдөг. Үүн дээр нэмээд АМНАТ төлдөг.      

Уул уурхайн компаниудын төлсөн АМНАТ-ын 30 хувийг Сангийн яам тухайн орд байрлаж буй орон нутагт буцаан шилжүүлдэг. Гэвч төсвийн алдагдлын улмаас АМНАТ-ын 30 хувийг заримдаа орон нутаг руу шилжүүлдэггүй. Иймд нутгийн иргэд бухимдан, бид уул уурхайн үр шимийг хүртэхгүй байна гэдэг. Үүнд засаг захиргаа буруутай, ААН иргэдийн хооронд зөрчил үүсгэсээр байна. 

АЛТ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН НЭГ ЭЛЕМЕНТ, АЛЬ Ч УЛСАД АЛТ СТРАТЕГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ЮМ

Ерөнхийлөгч асан П.Очирбат: Монголбанканд алт тушаасан субъектыг задлахаар 70 хувь нь иргэд байна. ААН-үүд алтаа ингэж иргэдийн нэрээр өгч, татвараас зайлмаар аядаж байгаа нь шударга бус. Татварын бодлого буруу байгаа тул ийм байдалд хүрсэн.

Алт үндэсний аюулгүй байдлын нэг элемент мөн. Аль ч улсад алт стратегийн бүтээгдэхүүн юм. Иймд алт үйлдвэрлэлийг бууруулах нь төрийн эсрэг, үндэсний аюулгүй байдлын эсрэг сонирхол юм шүү. Улс төрийн энэ агуулгыг бодолцоорой. Түүнээс алт олборлогчид баяжих гээд байгаа юм биш. Харин ч ядуурч байна.                                          

Манай улсад 70 орчим компани алт олборлож байна. Өнөөдрийн УИХ-ын чуулганаар энэ асуудлыг эцэслэн шийдэх байсан ч гишүүдийн ирц бүрдсэнгүй. Төгсгөлд нь бусад улсууд хэдэн хувийн АМНАТ ногдуулдгийг харуулъя.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан