Хорвоогийн амьдрал эхлэлтэй шиг ээ төгсгөлтэй. Энэ жамыг цаг үргэлж сануулж байдаг ариун дагшин газар бол хотын баруун дүүрэгт орших “Улаанбаатар буян” компанийн Буяны сүм билээ. Цан хэнгэрэг, буян номын дуу тасардаггүй мөнхийн уншлагатай энэ сүмээр үйлчлүүлэгчид уй гашуугаа тэдний буянт үйлээр аргадан тайтгарсаар цөөнгүй жилийг ардаа орхижээ. Ертөнцийн мөнх бусын өмнө яахаа мэдэхгүй тэвдэн сандарсан ар гэрийнхнийг сэтгэлийн өглөг, буяны хүчээрээ тайтгаруулж талийгаачдын хойдын буяныг андгай тангарагтай ариун ёсны дагуу хийж үйлддэг “Буяны сүм”-ийн тэргүүн Д.Сугар-Эрдэнэтэй ярилцлаа. Бидний мэддэг хирнээ бас мэддэггүй хойдын буяны талаар уншигч танд хүргэж байна.
-Та өдөр бүр уй гашуутай нүүр тулдаг буяны хүн. Ер нь манайхны талийгаачдын хойдын буяны талаархи мэдлэг танд хэр санагддаг вэ?
-Өвчин зовлон, үхэл хагацал хэлж биш хийсч ирдэг. Монголчууд маань хэдийгээр ёс жаягаа сайн мэддэг ч өөрт тулж ирсэн зовлон хагацлын өмнө мэгдэж сандрах юм их тохиолддог. Хамгийн гол нь манай буяны сүм энэ талд нь үйлчлүүлэгчиддээ анхаарч зөвлөж, бүгдийг гардан хийдэг. Ар гэрийнхнийг нь аль болох хөнгөвчилж буяны үйлээ цогцоор нь хийдэг. Заримдаа нутаг нутгийн заншил бага зэрэг өөр өөр учраас зөрөө гардаг.
Одоогоос 5 жлийн өмнө бол чандарлах ёсны талаархи хүмүүсийн хандлага арай өөр байсан. Одоо бол үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл биднийг их урамшуулж байгаа. Бидний ажил маш эмзэг, хариуцлагатай учраас бид алхам тутамдаа анхаарал, хүндэтгэлтэй харьцдаг. Чандарлах үйлийн давуу тал иь хүний шарилыг газарт оршуулсны дараа яс шөрмөс нь удаан задардаг. Ийм тохиолдолд цусан төрлийн ах дүү нар нь эхийн шарил дээр 3 жил, эцгийнх дээр 5 жил очиж огт болдоггүй цээртэй. Хөдөөгийн айл бол бүр нутаглуулсан зүгт нь нүүдэггүй гээд олон цээртэй. Галд чандарласан тохиолдолд бол ийм асуудлууд байдаггүй.
Эрдэнэт хүмүүний биеийг чандарласны дараа шүншиглэн равнайлах ариун ёс явагддаг. Өмнөд Энэтхэгээс авчирсан ариун дагшин зайнууд хийж ном ёсны дагуу шүтээн болгодог.
-Зураганд зул өргөдөггүй, бурхныг нь шүт гэдэг тухай тайлбарлаж болох уу?
-Зул өргөнө гэдэг тос нь ямар учиртайгаас эхлээд ярих юм их бий. Зул өргөснөөр мөргөлийн орон бүтээж байна гэсэн үг. Гончигсүм гурван эрдэнэд аврал оруулж байгаа болохоос зурагт өргөх гол нь биш. Жадоренбүүчи багш маань ингэж айлдсан юм. Хотын зүүн баруун аль аль талд байгаа "Буяны сүм"-д очиж буян номоо айлдсан. Бурхан бүтээнэ гэдгийг манайхан заавал өөд болсон хүнд өргөнө гэж ойлгодог. Гэтэл төрсөн мэнгэний, насны гурван гээд бурхнуудыг хүмүүс бүтээлгэж болдог. Бурхан болсноос хойш жилийн дараа бүтээлгэсэн бурхнаа сэргээн шүншиглүүлэх ёстой. Ингэвэл жинхэнэ шүтээн болно. Бурхан шүтнэ гэдэг бол сэтгэл юм. Тахил өргөөд л хуучирсан дээр нь нэмээд л цай өргөөд байж болохгүй. Өглөө хийсэн бол орой нь авч шинээр хийж өргөх нь зүйтэй. Манайхан бурхныхаа өмнө мөнгөнөөс эхлээд идээ амттан өргөдөг нь сэтгэлийн өглөг. Гэхдээ өглөг дундаас хамгийн харамгүй нь усан тахил. Жаахан байхдаа бид ч гэсэн хүн чихэр өгөхөд бурхандаа тавьчихаад дараа нь ганц нэгийг идчих үе байдаг. Тэгэхээр энэ маань жинхэнэ өглөг болж чаддаггүй. Өглөгийг бид бие хэл сэтгэл гурваар өгдөг. Хүний бодол амилдаг гэж ярьдаг шиг сэтгэлээрээ ариун, нинжин байж сэтгэлийн өглөгийг өгдөг.
-Чандарлах нь дараа төрлөө хурдан олоход тустай гэдэг юм билээ. Үнэн үү?
-49 хоног дотроо төрөл олдог гэж үздэг. Чандарласан юм чинь шууд төрлөө олсон гэж бас ойлгох нь өрөөсгөл. Хүмүүний хийсэн үйлийн үр ямар байна. Хүн өөд болчихоод зуурдын төрөл авдаг юм гэнэ лээ. Зуурдын зовлон ч гэтлэх амаргүй. Тиймээс араас нь буян хийдэг учиртай. Хүмүүс амьдрах хугацаандаа нүгэл их хийдэг. Буян ч бас хийдэг боловч аль нь их болохыг Эрлэг Номун хаанд очиж дэнслүүлдэг. Энэ шүүлтэнд очсон бүгд үнэнээ хэлдэг. Тиймээс бид талийгаачийнхаа араас буян их хийж зуурдын зовлон зэтгэрээс нь хагацаадаг. Талийгаач нартын амьдралаас хагацаж өөд болсон ч сүнс нь эцэг эхээс заяасан цусан төрлийн ах дүүстэйгээ холбоотой, бүгдийг мэдэж байдаг. Эх болсон 6 зүйл хамаг амьтны тусын тулд гэж залбирдаг. Хүмүүс ийм заяанд л төрөхөөс өөр юунд нь төрөхгүй. Өөрөөр бурхан л болно. Хүн бүр бурхан болж чадахгүй.
-Үлдэгсдийн залбирлын талаар та ярьж өгөөч. Бурхны орондоо төрж сайн төрлийг олоод эргэж бидэндээ төрөөрэй гэхчилэн бид залбирдаг нь ер нь зөв үү?
-Талийгаачдынхаа араас буян хийж байна гээд өдөр шөнөгүй ном уншуулаад лам нарт мөнгө өгөөд байхын нэр биш юм. Бид өөрсдөө бие хэлээ сэтгэлээ ариун байлгаж их буян хийх ёстой. Ер нь ядаж 49 хоног өнгөртөл нь хэрүүл хийж, уурлаж болдоггүй. Маани уншина гэдэгт чинь бүх юм багтдаг. Хамгийн том буян.
-Талийгаачдын ар гэрийнхэн "Буяны сүм"-дээ ойр ойрхон очих гэсэн цээр байхгүй гэсэн үг үү?
-Нэг их ойр ойрхон очих шаардлагагүй. Очиж болох хэдэн өдрүүд байдаг. Зулын 25 гээд ч юм уу? Зайлшгүй 49 хоногт нь багтааж ажил явдалд нь оролцож чадаагүй хүмүүс нь очиж болно. Дүйчин өдөр нь ирж буянаа сая живаагаар нь үржүүлж болно. Ер нь буян хийж байна гэдэг чинь талийгаачдаа хийж байгаа гэж боддог. Өөрсөндөө хурааж байгаагаа бас ойлгох хэрэгтэй. Энэ хураасан буян маань хэзээ хэрэгтэй гэхээр үхэхийн цагт хэрэгтэй. Нөгөө буян нүглээ дэнслүүлэхэд эргэн төрөхөд чинь хэрэг болно. Бидний залбирал маани чинь дан наманчилгаа байдаг. Яагаад чандарласан тохиолдолд газарт оршуулснаас илүү очиж, эргэж тойрч болдог вэ гэхээр мөнхийн хуралтай газар учраас л тэр. Өдөр бүр хурал номын дуу тасардаггүй. Хүмүүс Ганданд ном уншуулахдаа аль нэгийг нь нэр цохолгүй мөнхийн хуралд даган баясъя гэхэд их тустай. Манай сүм өдөр бүр хонх дамар, цан хэнгэрэг цохиж буян номоо хурдаг учраас ад зэтгэр нь үргэдэг, жанлавтай газар. Том том дээд язгууртай, ариун явдлаар сахил санваараа сахисан багш нар маань байнга ном уншдаг, газраа аргаддаг. Бид хамаагүй чадахгүй номоо бас уншдаггүй. Дураараа чадал хүрэхгүй байж уншвал бидэнд гэм нь ирж, нас богиносно. Тиймээс бид дааж чадна гэсэн номоо хурдаг. Ер нь Ламрим дээр байгаа үхэл мөхлийн талаар хүмүүс унших хэрэгтэй.
-Таны ярьж байгаагаас талийгаачдын араас үлдэгсэд нь сэтгэлдээ зөв байж л том буян хийх нь гэж ойлголоо?
-Тийм ээ. Буян хийе гэхээр мөнгө ч байхгүй, өглөг өргөе гэхээр чадал хүрэхгүй тийм хүмүүс сэтгэлээрээ ариун, нинжин байх ёстой. Ном сурдаггүй шавь нартаа багш нар нь "Та нар номыг нь сурахгүй бол номхоныг нь сур. Амьтанд тус хүргэж чадахгүй бол гэм битгий хүргэ" гэдэг.
-Xүмүүс талийгаачдынхаа толгойг түшиж чадсангүй гэж их харамсдаг. Ийм тохиолдолд яах ёстой вэ?
-Буян гуйж зүүдэнд ордог гэдэг. Талийгаачдын араас амьд үлдэгсэд их уйлж унждаг. Хорвоод амьдарч байгаа бидний үйл бүхэн зовлонгийн мөн чанартай. Үүнийг тойрдог хүн байхгүй. Бурхан болооч нь зуурдын зовлондоо түүнийгээ гэтлэх гэж их зүдэрдэг. Гэтэл бид өөрсдийгөө их бодож, хэцүү уй гунигт уналаа, хагацал үзлээ гэж уйлах нь их. Тэгж болохгүй. Харин ч бид талийгаачаа аварч туслахаа, буян хийхээ бодох ёстой юм. Хувь заяа төөрүүлж, өөд болоход нь хажууд нь байж чадсангүй гэж их харамсдаг. Түүнтэй эвлэрэх л хэрэгтэй. Яагаад гэвэл амьсгал хураахаас нь өмнө хамт байлаа гээд энэ хорвоогоос явахад нь эд хөрөнгө, эрх мэдэл, мөнгө, ах дүү аав ээж юу ч туслаж чадахгүй. Харин үхэхээсээ өмнө амжиж маани л хэлж чадсан бол тусална. Маани бол 6 үсэг ч гэсэн агуу. Бид тайлбарлаж чадахгүй. Хүн үхэхэд маани уншиж зул өргөж байгаа нь харанхуйд гэрэл болж, хөлгүй ус гатлахад нь гүүр болж өндөр ууланд авирахад нь дөрөө, хадан хавцал руу унах гэж байвал шүхэр болж өгдөг. Энэ тухай олон түүх домог бий. Бид багш нараасаа, настай мэргэдээс сонссоноо л ярьж байна.
-Долоон долоо хоногоо туулж байж очих газраа очдог гэдэг. Төрлөө олно гэсэн үг үү?
-Тийм ээ. Наад зах нь 49 хоногт төрлөө олдог. Буян хийгээрэй, сайхан мөрөөрөө яв гэдэг их учиртай. Ямар ч амьтныг дорд үзэж болохгүй. Эх болсон 6 зүйлд хорвоо ертөнцийн ганц амьд амьтныг ч үлдээлгүй хэлж байгаа. Нэг нохой явж байлаа гэхэд, талийгаач г чинь явж байж болно. Нэг лам шавьдаа ном заасан чинь ерөөсөө өрөвч, сэтгэл суухгүй байж гэнэ. Багш нь үүнийг нь олон янзаар с сорьж шалгасан байдаг. Шавиа номоо залах гээд н явах замд нь багш нь ид шидээрээ шарх нь өтчихсөн нохой болж хувирчээ. Гаслаад аврал эрээд хэвтэж байгаа нохойны шархны өтийг түүх гэтэл өт нь бас үхэх гээд байж гэнэ. Тэгээд өтөө алахгүй гээд хэлээрэй түүгээд газар хаях гэтэл нөгөөх нь амьтны хөлд гишгэгдэх гээд байхаар нь ерөөсөө өөртөө биедээ авъя гэж бодож гэнэ. Тэгээд биеэ зүсч шарх гаргах гэж хутгаа гаргаад иртэл нөгөө нохой багш нь болоод хувирсан домог яриа бий. Тэгэхээр биеэрээ буян хийгээд яваад байгаа ч сэтгэл ариусахгүй бол болохгүй.
-Талийгаачдын ард үлдэгсдийн хамгийн том найдлага хаана хэзээ эргэж төрөх вэ гэсэн асуулт байдаг. Таньд ч энэ асуулт их ирдэг байх?
-Алтан сав хамгийн үнэн хэлдэг. Түүнийг хамаагүй хүн мэдэх ёсгүй. Талийгаачийн шарилд тэмдэг тавьдаг. Тэр нь эргэн төрөхөд гарч ирдэг. Алтан саваа хэнээр ямар хүнээр нээлгэх вэ гэдэг их чухал. Миний ойлгож байгаагаар нээдэг хүн чинь эрх авсан байх ёстой. Дээр үед бол нэг хошуунд алтан сав нээх чадалтай нэг л лам байдаг байсан гэдэг. Буруу хүнээр нээлгэснээр зарим айлд үхэл их нүүрлэдэг, араасаа дагуултай гэж ярьдаг. Буруу өдөр болохгүй зүгт, цаг нар нь буруу гарсан ч гэдэг. Талийгаач өнгөрөөд 49 хоноогүй байхад нь үхэл гарахад үхлийн үүдийг хаагаагүй, арга заслаа сайн хийгээгүйнх гэж үздэг талтай. 21 хоногт нь багтааж талийгаачийнхаа араас буян номыг нь хийгээд замд нь үдэж өгөөд үлдэгсдийн заслаа хийлгэх ёстой. Үүнийгээ их сайн хийлгэх нь чухал. Зарим хүн сэтгэлээр гутраад галзуурах ч тохиолдол байдаг шүү дээ. Бямба гариг их муу 9 дагуултай гэгддэг учраас засал сайн хийх нь чухал.
-Хойдын буяныг хүнд даатгах ёстой нь юу гэсэн учиртай вэ?
-49 хоногтоо төрлөө олтол нь байнга ном унших ёстой хүн гэж ойлгож болно. Зуурдын төрөлдөө ганцхан өдөр амьдардаг амьтан ч болж болдог. Дээдийн төрөл эрдэнэт хүмүүний биеийг олуулах гэж ерөөл тавьж буян ном уншдаг. Та бүхэн бурхан багшийн түүхийг мэдэх байх. Манай сүмийн шүтээн бурхан бол Диваажингийн орны Авид бурхан. Бид cap бүрийн шинийн 25-нд бүх бурхан болоочдод Диваажингийн чого гэж ном хурдаг. Диваажин бол амар амгалангийн орон. Энэ ном Их мөргөлтэй наманчилгээ ихтэй насны бүтээлтэй, зориулга ерөөлтэй 3-5 цаг үргэлжлэх их том ном. Үлдэгсдэд Чойжоо дүгжү, талийгаачдаа Диваажингийн Чого уншуулахад болно.
-Баярлалаа. Та бүхний буяны үйлс улам дэлгэрэг.