gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ж.Амарзаяа: 30 гаруй төрлийн толгой өвдөлт байдгийг бүртгээд байна

Эрүүл мэнд
2009-04-09
0
Twitter logo

Дэлхийн эмч, мэргэжилтнүүд толгой өвдөх өвчний шалтгаан, түүний эмчилгээний талаар олон 10 жилийн турш судалсаар байна. Энэ талаар уншигчиддаа мэдээлэл хүргэхээр Германы Денкфарм пүүсийн Монгол дахь мэргэжилтэн, хүний их эмч Ж.Амарзаяатай ярилцлаа.

-Эрдэмтэд одоогийн байдлаар хэчнээн төрлийн толгойн өвдөлт байдгийг тогтоогоод байгаа юм бол. Эдгээрээс хүмүүст зонхилон тохиолддог өвчний талаар яриагаа эхлэх үү?

-Одоогоор 30 гаруй төрлийн толгой өвдөлт байдгийг бүртгээд байгаа юм. Үүнээс 80-90 хувийг нь хоёр төрлийн толгой өвдөлт эзэлдэг. Энэ нь мигрень буюу толгой таллаж өвдөх, булчингийн чангарал бүхий толгой өвдөлт юм. Харин гуравдугаарт дээрх хоёр төрлийн толгой өвдөлтийн хавсарсан хэлбэр өвдөлт ордог.

-Эдгээр өвчний үед илрэх шинж тэмдгүүдээс дурдахгүй юу?
-Мигрень буюу таллаж өвдөх үед өвдөлт толгойн нэг талыг хамарч, дунджаар 4-72 цаг үргэлжилнэ. Өвдөх үед чамархайн судас зүрхний цохилтын хэмнэлээр лугшиж байгаа мэт мэдрэмж төрдөг. Заримдаа дотор муухай оргиж огиулах, бөөлжих шинж тэмдэг илэрч, биеийн хүчний ачаалал авах, шатаар өгсөх, буух, юм өргөх үед, чанга дуу авиа, хурц гэрэл, амт үнэрт өвдөлтийн эрчим нэмэгддэг.

Цөөн тохиолдолд өвдөлтийн эрчим нэмэгдсээр хэвтэрт орох нь бий. Харин толгой таллаж өвдөх үед шоколад, жүрж, улаан лооль, бяслаг, бэлэн хоолонд амт оруулдаг натрийн глютамат зэрэг нь өвдөлтийг сэдрээж болзошгүй. Мөн эцэг, эх нь энэ өвчнөөр шаналдаг бол үр удам нь өвдөх магадлалтайг эрдэмтэд тогтоогоод байна.

-Өвдөлтийн үргэлжлэх хугацаа?
-Булчингийн чангарал бүхий толгой өвдөлтийн үед 30 минутаас долоо хоног хүртэл үргэлжилж болно. Өвдөлт толгойн хоёр талыг хамарч дарж, төөнөж, базаж байгаа мэт мэдрэмж төрнө. Өвдөлтийн эрчим нь биеийн хүчний ачааллын үед, хурц гэрэл, чанга дуунд нэмэгдэхгүй, дотор муухай оргиж, огиулж бөөлжүүлэхгүй.

-Толгой өвдөлтийн гол шалтгаанууд гэвэл?
-Толгойн өвдөлт нь тархины судасны хэвийн үйл ажиллагааны хямрал болон мэдрэлийн системийн хэт ачааллаас үүдэлтэй. Эсвэл энэ хоёр шалтгаан хавсарч болно. Мэргэжилтнүүд ерөнхийд нь толгойн өвдөлтийг анхдагч буюу хоёрдогч гэж ангилж үздэг байна. Хоёрдогч хэлбэрийн толгой өвдөлт нь олонхи хүмүүст давамгайлан тохиолддог. Хүмүүс ажлын ачаалал нэмэгдсэнээс, даралт ихдэхээр, гэмтэж бэртсэнээс хойш байнга толгой өвддөг болсон гэж ярих нь бий. Эдгээр шалтгаан дийлэнх тохиолддог учир хоёрдогч хэлбэрийн толгой өвдөлт илүүтэй тохиолддог байна.

Мөн толгой өвдөлтийн бодит шалтгааныг тодруулахын тулд өвдөж байгаа газар, давтамж, хүч, цаг, улирал зэрэг онцлогийг нарийн тодорхойлох хэрэгтэй байдаг аж. Түүнчлэн толгой нь байнга өвддөг хүмүүс тэмдэглэл хөтөлж, ямар үед өвддөг, өвдөлтийн хүч, шинж тэмдэг, яавал намддаг талаар мэдээлэл бичих нь өвдөлтийн шалтгааныг илрүүлэхэд эмчдээ асар их тусыг хүргэдэг гэдгийг зориуд онцолмоор байна. Ингэснээр шинж тэмдгийн эмчилгээ хийгээд зогсохгүй шалтгааныг арилгах арга замыг олж болно.

-Ийм өвчтэй хүмүүст тохиолддог нийтлэг дутагдал гэж байх уу?

-Ажил, амралтын дэглэмээ зохицуулж чаддаггүй. Олонхи нь ээлжийн ажилтай буюу шөнө нойргүй хонож ажилладаг хүмүүс байдаг. Мөн өдрийн тогтсон цагийн хуваарь байдаггүй. Өглөөний цай, өдрийн, оройн хоолыг тогтсон цагт иддэггүй. Түүнчлэн эмчид хандалгүйгээр эмийг дур мэдэн, замбараагүй хэрэглэдэг хүмүүс го төлөв энэ өвчнөөр шаналдаг нь тогтоогдоод байгаа л даа.

Ер нь цаг агаарын өөрчлөлт, ямар нэгэн хүчтэй үнэрийн нөлөө, архи, нэг төрлийн эм бэлдмэлийг хэтрүүлэн хэрэглэх зэрэг шалтгааны улмаас толгой өвдөх нь бий. Харин хүчтэй, хүзүүнээс толгой чигтэй давамгайлж, заримдаа огцом хөдөлдөг, гар руу дамждаг толгойны өвчин нь хүзүү, үе хоорондын мөгөөрс гэмтсэний шинж юм. Тэгвэл хүчтэй, тархсан өвдөлттэй зэрэгцэн тухайн хүний халуун огцом нэмэгдэж, бөөлжүүлэх нь “цахилгаан” менингетийн шинж тэмдэг тул яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэй.

Дух эсвэл хамрын хэсгээр өвдөж, ханиах, найтаах, эсвэл тонгойход өвдөлт нь нэмэгдэж байгаа бол духны дайвар хөндий, эсвэл дээд эрүүний дайвар хөндийн үрэвсэл үүссэний шинж юм.

-Хэрэв толгой байнга өвддөг бол яах вэ?

-Байнга өвддөг, толгой өвдөлтийн давтамж ихтэй, өвдөлт маш хүчтэй бол цаг алдалгүй мэдрэлийн эмчид хандах хэрэгтэй. Зохих шинжилгээг нь дэс дараатай хийлгэж, өвдөлтийн шалтгааныг тодруулан, оновчтой зөв эмчилгээ хийлгэснээр таны өвдөлт илаарших болно.

-Эмчилгээний хувьд?

-Эмчилгээ нь эмийн болон эмийн бус гэсэн гэсэн үндсэн хоёр бүрдэлтэй. Эмийн эмчилгээнд даралт тогтворжуулах, тархины судас өргөсгөх зэрэг үйлчилгээтэй шалтгааны эсрэг эм, Шинж тэмдгийн эмчилгээнд: денкальгин өвдөлт намдаах нийлмэл найрлагатай эмийг сүүлийн үед хамгийн өргөн хэрэглэж байна. Мөн туслах чанарын эмчилгээ Витамин эмчилгээнд: ялангуяа В-ийн төрлийн витамин Витамин В денкийг хэрэглэснээр толгой өвдөлтийн давтамж эрс багасч, эрчим нь суларч, эмчилгээний үр нөлөө эрс сайжирч байна.
Эмийн бус эмчилгээнд: Хамгийн гол нь ажил амралтын зөв дэглэм, нарийн цагийн хуваарь чухал. Өөрөөр хэлбэл, хүн өөрт тогтоосон амьдралын хэмнэлийг бий болгох хэрэгтэй. Тогтмол цагт босч, хооллож, унтаж, амарч байх хэрэгтэй. Үүний зэрэгцээ зүү тавих, бариа хийх зэрэг физик эмчилгээг дээрх аргуудтай хавсруулан хийх нь ашиг тустай.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан