gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

О.Чулуунбат: “Антагонизм байсан цагт улс хөгжихгүй”

Эдийн засаг
2009-04-08
0
Twitter logo

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан, эдийн засгийн ухааны дэд доктор, МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүн О.Чулуунбаттай өнөөгийн банкуудын бодит байдлын талаар ярилцав.

-Та одоо бусдын адилаар амарч байна уу?
-Би 1991-1993 онд хувийн бизнес хийж явсан түүнийгээ сэргээх бодолтой байна.

-Таныг өргөдлөө өгөөд ажлаасаа гарсан гэж дуулсан юм байна. Хэрэв үнэн бол ямар шалтгаан байсан бол?
-Өөрөө өргөдлөө өгөөд гарсан нь үнэн. Шалтгааны хувьд нэгдүгээрт, намайг МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон. Тэгтэл шинэ Засгийн газрын парламентад ардчилсан хүчнийхэн олонх болоод байж байгаа. Энэ нөхцөлд би нөгөө намын бодлоготой нийцэж ажиллахгүй гэсэн үг. Хоёрт Жорж Вашингтоны сургуульд явж, эрдмийн ажлаа үргэлжлүүлэх санаатай.

-Арилжааны банкуудын санхүүгийн чадвар муудсаныг Та юугаар тайлбарлах вэ?
-Арилжааны банкны систем бий болоод дөнгөж 5-6 жил болж байна. Нялхаараа байгаа гэж хэлж болно. Арилжааны банкны түүхэн хөгжил дэлхийд хөгжөөд 5-6 жил болж байна. Европын болон зах зээл сайн хөгжсөн улс орнуудын арилжааны банкууд, улсаа дагаад санхүүгийн бааз суурь нь маш сайн болсон. Тэгтэл манай эдийн засаг маань өөрөө ямар байгаа билээ дээ. Маш сул баазтай байгаа. Монголчууд 2 сая хүн амтай жилдээ 5-10 хувийн хуримтлал хийж байна. Тэгэхэд япончууд 120 сая хүн амтай жилдээ хүн болгон 35 хувь хүртэл мөнгөө хадгалж байна. Бид олсон мөнгөө талхандаа, махандаа өгч байна. Цалин бага, бидний хийж бүтээж байгаа юм бага. Банк гэдэг бол хуримтлал дээр бий болдог байгууллага. Сайн банктай болъё гэвэл өндөр мэргэжлийн боловсон хүчнээс гадна, хууль зүйн орчин сайн бүрдсэн байх хэрэгтэй. Монголбанкинд би байхдаа арилжааны банкууд юунаас болоод дампуурч байна гэдгийг судалж үзсэн. Зээл эргэж төлөгдөхгүй болоод манай арилжааны банк дампуурч байсан дүн гарсан. Тийм учраас манай хуул ь чанга байхад буруутахгүй. Зах зээл хөгжсөн оронд зээлээ төлөөгүй тохиолдолд цаазаар авдаг хууль ч байсан. Манай арилжааны банкуудын нийт бүрдсэн муу зээлийн хэмжээ нь 18 гаруй тэрбум төгрөг болоод байна. Зээллэгийн мөнгө орж ирсэн тохиолдолд иргэдийн хадгаламж олгогдоно. Мөн түүнчлэн харилцах данснаасаа компаниуд чөлөөтэй төлбөр хийж эхэлнэ. Зээл төлөгдөхгүй байгаагаас клирингийн асуудал гарч байна.

-Тэр зээлийг чинь банкууд танил тал, ямар ч баталгаа барьцгүй өгч байсан шүү дээ.

-Тиймээ. Арилжааны банкууд зээл бүрдүүлэлтийг муу хийж байсан. Банкинд ажиллаж байгаа хүн хуулийг хатуу баримталдаг, баталгаагүй зээлийг хэзээ ч өгдөггүй байх журамд шилжих ёстой. Банкны хүмүүстэй холбогдолтой нэлээд асуудал сонин хэвлэлээр шуугисан билээ. Ямар ч арга хэмжээ авсангүй шүү дээ. Монголчууд чинь ер нь бүгдээрээ л танил, сайн яривал садан төрөл, бизнесийн түнш болчихсон байна.

-Хэн арга хэмжээ авах ёстой юм бэ?
-Муу зээл гаргах шалтгааныг хэн бүрдүүлэв, түүн дээр нь арга хэмжээ авах ёстой. Зээл авчихаад барьцаа баталгаатай байж зээлээ төлөхгүй бол харилцагчийг хариуцлагад татах, зээлийг барьцаа баталгаагүй олгосон бол банкны эдийн засагч, захиралд арга хэмжээ авдаг журамтай болгох ёстой.

-Монголбанк дампуурлаас урьдчилан сэргийлэх, арилжааны банкуудын төлбөрийн чадвартай байлгахын тулд тэдний үйл ажиллагааг зохицуулах, хянаж шалгах талаар дорвитой ажил хийсэнгүй гэдэгтээ Та санал нэг байна уу?

-Монголбанк бол хичнээн хадгаламжтай болж, хичнээн хэмжээний зээл өгч байна, хичнээн мөнгө хуримтлуулж уу, хүний мөнгийг эрсдэлд оруулж уу үгүй юу гэдгийг хянах ёстой. Монголбанкийг бүгд л өнөөдөр шүүмжилж байна. Дахин хэлэхэд Төв банк клирингинд оруулсан юм шиг ярьж байна. Үнэн хэрэг дээрээ арилжааны банк хамаагүй зээл өгснөөс орсон шүү дээ. Бид арилжааны банкийг хянадаг байсан. Тэр битгий хэл зарим банкны захирал нарт сануулга өгч байсан. Гэлээ ч Төв банкны эрх мэдэл маш бага байв. Шинэ хуулиар Төв банкны эрх мэдлийг дээшлүүлэх учиртай. Тэгэж байж иргэдээс банканд итгэх итгэлийг сэргээнэ. Тэгэж байж санхүүгийн тогтвортой байдал бий болох учиртай.

-Ямар ч банк дампуурлаа гэсэн иргэдийн хадгаламжийн мөнгийг Монгол банк баталгаатай болгож болох уу?
-Монголд хадгаламжийн даатгалын систем банкууд дээр шинэ хуулиар оруулах гэж байна. Хадгаламж нь хүн болгоны хувийн амьдралтай холбоотой зүйл. Иргэдийн хадгаламжийн баталгааг Монголбанк Сангийн яамтай хамтарч төрөөс баталгаажуулж өгөх хэрэгтэй.

-Манай улсын арилжааны банкууд хэдийд дэлхийн хэмжээний банк болно гэж Та бодож байна?
-Иймэрхүү янзаар явбал манайх 100 жил ч өдөө явахгүй. Хөгжихийн тулд гадаадын хөрөнгө оруулалт оруулсан байх ёстой. Санхүүгийн орчинг сайн бүрдүүлэх хэрэгтэй. Гэхдээ манай банкууд муу чигээрээ байхгүй нь ойлгомжтой. Улс маань шинэ юманд сурч, хөгжиж байна. Хүмүүс нь шинэ амьдрал нөхцөлд дасаад эхэлнэ, банк хүртэл дасаад эхэлнэ. Арилжааны банкуудыг эрүүлжүүлэх төсөл явагдаж байгаа. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк манайд зээл өгөх бодолтой байгаа. Тэд зээл өгсөн тохиолдолд маш хатуу нөхцөл тавьж байна. Хуулиа өөрчил, менежмент хийж чадахгүй банкны захирал нараа шууд хал, худал мэдээлэл өгч байгаа хүмүүсээ өөрчил, зээлээ төлөхгүй байгаа хүмүүсийг эрүүгийн хариуцлагад тат гэж "зарлиг" буулгасан. Энэ бүх зүйлийг манайх хүлээж аваад гүйцэтгэх юм бол цаашид эрсдэлд бага орно. Хэнбугай ч зээл авсан түүнийг эргүүлж төлдөг ийм л журамтай, зарчимтай болвол банкны систем сайн ажиллаад эхэлнэ. Ямар ч л гэсэн 3-4 жилийн дараа манай банкны систем зах зээлийн жинхэнэ зарчмаар ажиллаад эхэлнэ.

-Монголбанкны зарим удирдлагыг шинээр томилсон. Мөн түүнчлэн улсын өмч давамгайлсан зарим компаниудын захирлуудыг өөрчилсөн. Энэ тухайд саналаа хэлэхгүй юу?
-Компаниудын захирлуудыг сольсон асуудалд би шүүмжлэлтэй хандаж байна. Улсын Ерөнхий сайд бол ард түмний эцэг байх ёстой. Хүүхдүүд нь улаан ч бай цагаан ч бай бүгдээрээ л хүүхдүүд нь шүү дээ. Бүх хүүхдүүдээ бүгдийг нь нэгтгэж ажиллуулах ёстой. Хар цагаанаар халж сольж, антагонизм үүсгэж болохгүй. Хэрэв улсын мөнгө төгрөг шамшигдуулсан гэж үзэж байгаа бол шууд л гаргах хэрэгтэй. Хуулийн дагуу хийх ёстой. Ер нь антагонизм байсан цагт улс хөгжихгүй. Хоорондоо сөргөлдөөд байгаа газарт хэн хөрөнгө оруулах вэ дээ?

-Гадаад валютын ханш зохицуулах, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах талаар Монгол банк Таны байж байх үед юу хийж байсан вэ?

-Валютын ханш өсөөд бараг л 600 төгрөг хүрч байна. Монголбанкинд валютын нөөц бий. Гэхдээ ханшийг Монголбанк тогтоодоггүй гэж дахин хэлмээр байна. Ханшийг зах зээл, та бид бүгд хамтаараа тогтоож байгааг л Монголбанк зарлаж байна гэсэн үг. Ханшинд нөлөөлөх арга хэмжээг Монголбанк авч явуулах чадвартай байгууллага, бодлогын хэмжээнд Засгийн газар, захиргааны арга хэмжээнүүдээр нөлөөлж болно. Хүмүүсийг хамаагүй сольж халах, арилжааны банкуудын үйл ажиллагаанд хамаагүй оролцох зэрэг хууль бус үйл ажиллагаанаас санхүүгийн тогтворгүй байдал үүсгэвэл хүн бүр доллар авах, хадгалах бодолтой болж эхэлнэ. Үүнийг зогсооход маш хэцүү. Монголбанк ханшинд эдийн засгийн аргаар л доллар зарах, худалдан авах маягаар нөлөөлөх боломжтой.

Төгрөгийн хомсдолыг байнга байлгаж байх ёстой. Энэ нөхцөлд эдийн засгийг яаж хөгжүүлэх, ядуурлыг яаж бууруулах, худалдааг яаж ихэсгэх, хөрөнгө оруулалтыг яаж урамшуулах, зэрэг арга хэмжээнүүдийг бүгдийг Засгийн газар авч байх учиртай. Хөдөлмөрийн хуваарилалт бусад зах зээл хөгжсөн орнуудад ийм л байгаа. Манайд тийм байх учиртай. П.Жасрайн Засгийн газар үнэ тариф нэмээд хажуугаар нь цалин, тэтгэвэр тэтгэмж нэмээд инфляцийг улам хөөргөөд байна гэсэн шүүмжлэл гарсан. Энэ бол асуудлыг сайн мэдээгүй хүний үг. Урьд Засгийн газар цалин, тэтгэмжийг төсвийн хөрөнгийн бололцоогоор нэмж байсныг хэлмээр байна. Төсвийн алдагдал сүүлийн 2-3 жилд улам буурч байсан шүү дээ. Үнээ чөлөөлж зах зээлд орох нь чухал. Гэхдээ олон түмнийг түүнд аажмаар дасгаж оруулах нь түүнээс илүү чухал.

-Суурь үнийг чөлөөлсөн явдлыг хэрхэн үзэж байна?
-Суурь үнийг чөлөөлөх иь зүйтэй. Манай эдийн засаг маань өвчтэй байгаа. Суурь үнийг чөлөөлөхгүй бол манай үйлдвэрүүд ашигтай ажиллаж чадахгүй байсан. Арга хэлбэр, хугацааны хувьд би санал нийлэхгүй байгаа. Шинэ Засгийн газар үүнийг хийхийн тулд бэлтгэлтэй байх хэрэгтэй байсан. Төсөв мөнгөгүй байж хийлээ. П.Жасрайн үед хийх боломжтой байсан, гагцхүү төсөв нь болж өгөхгүй байсан юм. Хэрэв бэлтгэл фонд байсан бол тэтгэврийн хүмүүс, төсвийн ажилчдад тэтгэмж өгч байх ёстой. Энэ оны 10-11 дүгээр сард байдал улам сайн мэдрэгдэж хүмүүсийн амьжиргаа муудана. Суурь үнийг шүдээр зүйрлэвэл ямар ч анальгин, эм тариа хийлгүй, шүдийг шууд авахад ямар байдаг билээ дээ. Аймаар өвдөнө биз дээ. Ард түмэнд хатуу зарчим тулгаж байна. Үүнээс болж нийгмийн болон улс төрийн тогтвортой байдал алдагдаж болохгүй. Хэрэв алдагдвал бидний 5-6 жилийн хөдөлмөр үгүй болно. Ямар ч Засгийн газрын гол зорилго бол улс төр, эдийн засаг санхүүгийн тогтвортой байдлыг хангаж байх ёстой. Гэвч шинэ Засгийн газар энэ тал дээр их учир дутагдалтай ажиллаж байна гэж шүүмжлэх нь зүйтэй. Тогтворгүй газар хөрөнгө оруулалт ордоггүйг дэлхийн бусад орнуудын арга туршлага харуулж байгааг сануулъя.

-Та сонгуульд оролцох уу?
-Би урьд нь боддоггүй байлаа. Одоо бол өрсөлдөнө. Хараад байхад хийж болохоор ажил байна.

-Таныг Монгол-Малайзын хамтарсан банк байгуулж буй гэж сонссон. Тэр үнэн үү?
-Монгол, Малайзын банк байгуулах нь зүйтэй гэж би дэмжиж байсан. Гадаадын зүйтэй гэж би дэмжиж байсан. Гадаадын хөрөнгө оруулалтыг оруулах санхүүгийн нэг гол орчин нь банк ажиллаж байх ёстой. Гадаадын хөрөнгө оруулалтыг оруулахын тулд бид гадаадынханд ийм орчин бүрдүүлчихээд байна гэдгээ үзүүлэх нь чухал. Бага багаар, багаас нь том руу явна шүү дээ. Тэгэхээс Монголд шууд том банк том компани орж ирэх зах зээл биш. Яагаад өнөөдрийг болтол Форд эсвэл Тоёота, Филипс компаниуд Монголд орохгүй байна. Түүнтэй яг ижил Дойчбанк эсвэл Ситибанк Монголыг хараахан олж харахгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалт хийгдэхээр үндэсний аюулгүй байдалд муугаар нөлөөлнө гэж боддог хүмүүс олон. Тэр хүмүүсийн бодол байх. Энэ бол маш буруу бодол, сэрэмжлэг. Гадаадын мөнгө хөрөнгө оруулж байж л Монгол Улс хөгжинө.

-Ардын банктай холбогдсон асуудлаар Таны бодлыг асууж болох уу?
-Ардын банк бол манай хамгийн том, хамгийн их иргэдийн хадгаламж байдаг газар. Түүнийг хамаагүй хөдөлгөвөл санхүүгийн зах зээл сэгсрэгдэж тогтворгүй байдал бий болно. Бүх хадгаламж эзэмшигчид мөнгөө авна гээд очвол төлж чадахгүй. Түүнээс болоод жагсаал цуглаан болбол нийгмийн тогтворгүй байдал үүсэх ч боломжтой. Засгийн газар үүнийг бодож тооцож л хийж байгаа байлгүй дээ. Төв Ази банк шиг 50-60 хүн жагсахгүй, 50-60 мянган хүн жагсаж эсэргүүцнэ шүү дээ.

С.Булган

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан