Байгалийн болон хүний хүчин зүйлээс улбаалаад манай оронд цөлжилт хурдацтай хүрээгээ тэлж байна. Дэлхий дээр 110 оронд Сахарын цөл болох аюул нүүрлэжээ. Эдгээр улсуудын тоонд Монгол орон орсон нь түгшүүрийн харанга дэлдээд зогсохгүй цаг алдалгүй цогц бодлого хэрэгжүүлэхийг сануулж байна.
Манай улсын нийт газар нутгийн 90 гаруй хувь нь их, бага хэмжээгээр цөлжиж эхэлсэн бөгөөд зарим бүс элсэн тал болж хувирчээ. Дэлхийн дулаарал, цаг агаарын өөрчлөлт зэрэг байгалийн хүчин зүйл нэрмээс болж цөлжилтөд ташуур өгч байгаа ч хүний буруутай үйл ажиллагаа, харгис үйлдэл, сувдаг сэтгэл илүүтэй нөлөөлж байна.
Арын сайхан хангай нутгийн газар үржил шимээ алдан, хамар хатгах өвс ургахаа байж, хатангашин хуурайшиж байхад Монголын говийн бүс яах вэ. Манай орны нийт нутаг дэвсгэрийн 44,7 хувь буюу 700 мянган ам. километр талбайг эзлэх говь, цөлийн бүс энэхүү нүүрлэж байгаа аюулд илүүтэй нэрвэгдэж байна.
Гэтэл манай орны говь, цөл нутагт ой үүсгэдэг цорын ганц ургамал болох заг устаж үгүй болоход хүрчээ.
Заган ой хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, элсний нүүдлийг тогтворжуулах шидтэй. Үүгээр ч зогсохгүй тухайн нутгийн мал сүрэг, ан амьтны идээших ая тухай орчныг бүрдүүлдэг.
Газрыг доройтлоос авардаг загаа хайр найргүй хяргаж, түлшиндээ хэрэглэдэг байв. Гэтэл хэдэн жилийн дараа эргээд харахад 125 мянган га заган ой бүрэн устаж, 370 гаруй мянган га газрын заг устахад хүрлээ байгалийн аясаар сэргэн ургахаа байжээ.
Говийн бүсээ Сахарын цөл шиг болгочихгүй, үзэсгэлэнт тогтоцыг хадгалан үлдээхийн тулд элсний нүүлтийг барьдаг энэ ургамлыг тарьж ургуулан, арчилж, нөхөн сэргээх хэрэгтэй байна.
Заган ойг олноор бий болговол нүүдэг сул элсийг бэхжүүлэхээс гадна хөрсийг салхины элэгдлээс хамгаалж, хөрс усны горимыг зохицуулах боломжтой юм.
Тиймээс хөрөнгө төсөвлөн заган ойг сэргээх аяныг эхлүүлэх хэрэгтэй байна. Хөнгөн сийрэг бүтэцтэй, элсэнцэр хөрстэй газар загийн үрийг суулгаж үржүүлдэг бөгөөд багагүй арчилгаа шаарддаг аж. Дор хаяахад л таримал загийг эхний дөрвөөс таван жил малаас хамгаалж хаших шаардлагатай бөгөөд хөрсийг нь сийрүүлэх ёстой аж.
Энэ ургамал нь тавдугаар сарын эхээр ургаж, эхэлдэг бөгөөд мөн сарын дундаас цэцэглэж үр нь аравдугаар эхний хагас гэхэд боловсорч гүйцдэг аж.
Загийн үрийн болц нь гүйцэх үед ургалт нь зогсож, хөврөл бор ногоон өнгөтэй, имэрч үзэхэд шүүсгүй гэнэ.
Мөн загийг тарьж ургуулах олон арга байдаг. Тухайн газар нутгийн онцлог, нөхцөл бололцооноосоо хамаарч тохирохыг сонгох боломжтой. Эртхэн говь нутгаа хамгаалж байхгүй яав даа гэж хожим амаа барихгүйн тулд одооноос заган ойг сэргээх, цөлжилтийн хурдыг сааруулах олон дорвитой ажлыг хийх цаг болжээ. Энэ төрлийн ургамлыг тарьж ургуулах мэргэжлийн чадварлаг хүмүүс цөөнгүй бий. Дээрээс нь говь нутгийн ард иргэдийн дунд загийг үржүүлэх, нөхөн сэргээх сэтгэлгээ идэвхжиж байгаа нь олон улсын байгууллагын хийсэн судалгаанаас харж болох юм. Тиймээс төр засгаас цөлжилтийг бууруулах нэгдсэн цогц бодлого үгүйлэгдэж байна.
Элсэн цөл болчихсон хойно нь хэчнээн их хөрөнгө цацаад ч эргэж хэвэнд нь оруулж чадахгүй. Ниргэсэн хойно нь хашгираад нэмэргүй гэдэгсэн.