Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль 2023 оны зургаадугаар сарын 18-ний өдөр 07:00-20:00 цагт Монгол Улсын 17 аймгийн 33 сум, нийслэлийн хоёр дүүрэгт явагдана.
Энэ талаар Сонгуулийн Ерөнхий Хорооны хэвлэлийн төлөөлөгч З.Бадмаарагаас тодрууллаа.
Энэ жил хэдэн газарт сонгууль явагдах вэ?
2020 онд явагдсан орон нутгийн сонгуулиас хойш нөхөн, дахин сонгууль жилд нэг удаа явуулах хуулийн зохицуулалттай болсон. Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулахаар хуульчилсан.
Энэ жилийн хувьд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн болон дахин сонгууль 17 аймгийн 33 сум, нийслэлийн хоёр дүүрэгт явагдана.
Сонгуулийн төв байгууллагын зүгээс энэ удаагийн сонгуульд ямар чиг, үүрэгтэй оролцож байгаа бол?
Ерөнхий удирдлагаар хангаж Сонгуулийн ерөнхий хороо ажиллана. Зардлыг улсын төсвөөс нэгдсэн журмаар санхүүжүүлж, нөхөн сонгууль явуулахаар шийдвэрлэсэн байгаа. Жил болгон нөхөн болон дахин сонгууль явагддаг.
Сонгуулийн бэлтгэл ажил хэр хангагдав?
Улсын хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулагдах учраас ээлжит сонгуультай адил дутахааргүйгээр бэлтгэлийг хангаж ажиллаж байна.