Хүйтний эрч чангарч буй энэ үед “ГОВЬ” компани “ноолууран өвлийн гутал”-аар хэрэглэгчдэдээ бэлэг барилаа.
Нохой, буга, булга, арьс, нэхий гээд олон төрлийн хийцтэй гутлууд зах зээл дээр аль хэдийн танигдсан ч, “ноолууран өвлийн гутал” гэж сонсоогүй гэдэгт итгэлтэй байна.

“ГОВЬ”-ийн шинэхэн ноолууран өвлийн гутлын хөгжүүлэлт дээр дотоодын болон Япон инженерүүд хамтран жил гаруй хугацааны турш ажиллажээ. Туршилтын үр дүнд одоогийн гутлын драпыг гарган авч лабораторийн шинжилгээнд оруулахад бүх шаардлагыг хангасан үзүүлэлт гарсан байна. Тиймээс олон улсын стандартад нийцсэн технологиор “ГОВЬ” хамгийн тав тухтай гутлыг бүтээж буй аж.
“Өвлийн” хэмээн тодотгож байгаа нь тус гутал нь алхалтад харих хүчийг мэдрүүлэх резинэн арзгар ултай тул халтирахгүй, зөөлөн арьсан болон ноосон доторлогоотой хагас түрийтэй загвартай учир манайх шиг жавар тачигнасан өвлийн улиралтай оронд ч, хамгийн дулаан сонголт байх болно. Хамгийн гол нь гутлын эх бие нь ноолуур учраас бусад өвлийн гуталтай харьцуулахад маш хөнгөхөн, бүтэн өдөржин өмссөн ч, таны өлмийг тав тухтай байлгаж, дулаан элчээр төөнөх гутал байж чадна гэдгийг ГОВЬ-ийн бүтээлч дизайнерууд нь онцолсон юм.
Мөн уг гутлын драп нь амьсгалдаг тул эрүүл мэндэд ч эерэг үзүүлэлтүүд гарах юм. Тухайлбал, хүний мэдрэлийн цэгүүд хөлийн ул орчимд байдаг учир цусан хангамжийг дэмжих аж. Иймд загварлаг, дулаан, тухтай атлаа давхар эрүүл мэнддээ ч анхаарсан хэн бүхний сонголт нь “ноолууран өвлийн гутал” гэдэгт итгэлтэй байна.
“ГОВЬ”-ийн “өвлийн гутлын” давуу талууд:
- Агаарын солилцоог дэмждэг ноолууран материалтай.
- Алхам тутамд тав тухыг мөн алхалтад харих хүчийг мэдрүүлэх резинэн ултай тул халтирахгүй.
- Гутлын дотор улавч нь нуураас дахин боловсруулсан 15%-н замгийг агуулсан эко материалаар хийгдсэн. Энэ нь хүрээлэн буй орчныг хамгаалахад туслах төдийгүй чийг шингээх давуу талтай.
- Дахин боловсруулсан полиэстер үдээстэй.
Түүнчлэн та хүсвэл энэхүү гуталд ус чийгээс хамгаалах зориулалтын шүршигч нэмэлтээр ашиглах боломжтой. Ноолууран өвлийн гутал нь органик бор өнгө, сонгодог хар өнгө, өвөлд өнгө нэмэх цэнхэр болон саарал өнгөөр худалдаанд гарчээ. “Өвлийн ноолууран гутал” нь намар өвлийн хувцаслалтад тренд болоод буй хагас түрийтэй загвар тул таны өдөр тутмын болон ажил хэрэгч хувцаслалт гээд бүхий л хэв маягт хамгийн тааламжтайгаар уусах гутлын сонголт байх болно гэдэгт итгэлтэй байна.
ГОВЬ-ийн “ноолууран өвлийн гутал”-ын зургуудаас: