Монгол Улсын захиалга өгсөн 600 автобусыг шинэ, хуучин гэх асуудал гарч, олны бухимдал төрүүлээд байна. Уг автобусыг үйлдвэрлэгч БНСУ-ын "Zyle Daewoo bus" компанийн захирал нь өнөөдөр Монголд ирж, "Тэнүүн-Огоо" ХХК-ийн байранд тайлбар мэдээлэл өгч байна.
“Тэнүүн- Огоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ганхуяг, Манай компани нийтийн тээврийн салбарт 22 дахь жилдээ ажиллаж байна. Бид нэг ч удаа улсаас тендер авч байгаагүй. Нийтийн тээврийн салбарын парк шинэчлэл хийхэд Дэү-гийн автобус манай нөхцөлд хамгийн тохиромжтой гэж сонгосон.
Үйлдвэрийн алдааг бид ч хүлээн зөвшөөрч байна. Тиймээс захиалагчийн хувьд “Шаардлага хангахгүй автобусаа буцааж тат” гэсэн шаардлагаа үйлдвэрлэгч компанид хүргүүлээд байна гэлээ. Яагаад Дэү-гийн автобус сонгосон гэхээр 2009 онд манай улс 400 автобус авсан, 14 дэх жилдээ манай улсын нийтийн тээвэрт явж байгаа шалгарсан унаа.
Энэ автобусыг 30 хувийн хөнгөлөлттэй үнээр 336 сая төгрөгөөр худаддан авч байгаа. Үүний 9800 ам.доллар нь Вьетнамын үйлдвэрээс Монгол руу авчрах тээврийн зардал юм.
Миний хувьд ирэх даваа гарагт АТГ, Цагдаагийн газарт өөрөө очиж шалгуулна. Манай компанийн дансаар орсон, гарсан санхүүгийн мэдээллийг шалгуулах болно.
Хэрэв энэ автобус капитал засвар орсон, хуучин автобус биш гэдэгт би итгэлтэй байна. Харин будгийн алдаа гарсныг хүлээн зөвшөөрч байна.
"Zyle Daewoo bus" компанийн дэд ерөнхийлөгч, Солонгос улсын Дэү корпорициас Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд, ард түмнээс уучлалт гуйж байна. Ирэх замдаа би хуучин Дэү автобус явж байгааг өөрөө харлаа. 2014 онд Монгол Улс 400 автобус авах гэрээнд би өөрөө гарын үсэг зурж байсан.
"Zyle Daewoo bus" компанийн дэд ерөнхийлөгч, Солонгос улсын Дэү корпорициас Монгол Улсын засгийн газар, ард түмнээс уучлалт гуйж байна. Ирэх замдаа би хуучин Дэү автобус явж байгааг өөрөө харлаа. 2014 онд Монгол Улс 400 автобус авах гэрээнд би өөрөө гарын үсэг зурж байсан.
Цар тахлын үед автобус үйлдвэрлэл хүнд байдалд орсон. Цар тахлын дараа Катар, Саудын Араб, Катар, Судан, Ирак, Монгол Улстай BS-106 загварын автобус нийлүүлэх гэрээ байгуулсан.
Сүүлд Арабын Эмират улс манай үйлдвэрээс автобус авч, дараа нь нэмж 100 автобус захиалсан. Мөн ОХУ-д манай 5000 автобус явж байгаа. Монголын захиалга давчуу байсан тул бид будагтай холбоотой жижиг сажиг алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ бол том алдаа биш шүү.
Сүүлийн үеийн муу мэдээн дунд Дэү компани дампуурсан гэх мэдээ байсан. Манай компани дампуураагүй, одоог хүртэл үйлдвэрлэлээ явуулж, автобусаа угсарсаар байна. Хүссэн хүн манай Солонгос, Вьетнам дахь үйлдвэрт очиж танилцаж болно шүү. Бид хүлээж авах болно.
Монгол Улсын Засгийн газар болон А.Ганхуяг захирлын шахалтаас болж бид алдаа гаргасан. Одоо гэрээнд заасны дагуу алдаатай автобусаа буцаан татаж, гаргасан алдаагаа засна гэдгээ илэрхийлж байна.
Арлын дугаар нь 30 жилийн өмнөх дугаар гарч ирсэн гэдэг бас нэг худлаа мэдээлэл гарсан. Манай компани Солонгос улсын хуулийн дагуу VIN дугаарыг авдаг.
Хуучин автобус оруулж ирсэн гэх мэдээлэл уншаад би маш их гайхсан. Манай байгууллага 2012 онд гаргагасан дөрвөлжин загвартай автобус илүү бат бөх тул одоог үйлдвэрлэсээр байгаа. Илүү классик загвартай автобус гэж үздэг.
Манай компани өнөөг хүртэл үйлдвэрлэлээ явуулсаар байгаагийн шалтгаан нь манайх чанараа барьдаг, үргэлж сайжруулсаар байдаг. Бусад компани загвараа илүүд үздэг байж магадгүй. Хэдийгээр хуучин мэт харагдах ч 4-5 жил явсны дараа чанарыг нь ойлгох байх аа.
Орж ирсэн автобуснаас хар утаа ялгарсан гэдэг хуурамч мэдээлэл. Шинэ автобуснаас эхэндээ хар утаа гарч магадгүй. Энэ Монголын дизель түлшний чанартай холбоотой. Урт хугацаандаа хар утаа гарахаа болино гэдгийг баталгаатай хэлэх байна.
Монгол Улсын Засгийн газар болон А.Ганхуяг захирлын шахалтаас болж бид алдаа гаргасан. Одоо гэрээнд заасны дагуу алдаатай автобусаа буцаан татаж, гаргасан алдаагаа засна гэдгээ илэрхийлж байна. Манай үйлдвэрлэлийн талаар ташаа мэдээлэл гаргасан явдалд Элчин сайдын яамаараа дамжуулан шүүхэд хандах болно.
-Та бүхэн яагаад Монголд ийм чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлэв. Монголыг үл тоомсорлож байгаа хэрэг үү?
-Монгол Улсыг би хүндэтгэдэг. Бид хэзээ ч Монгол Улсыг доромжилсон үйлдэл санаатайгаар гаргахгүй. Энэ удаа шахалтаас болж алдаа гаргасан нь үнэн. Гэрээнд хэрэв чанарын алдаа гарсан бол эргүүлэн татна гэж тусгасан. Тиймээс гэрээгээ мөрдөж, алдаатай автобусаа эргүүлэн татах болно.
Солонгос бүтээгдэхүүний чанар муу биш шүү. Урт хугацаанд ашигласны дараа үр дүн нь харагдах болно.
-Тэнүүн-Огоо компанийн хувьцаа эзэмшигчдийн дунд З.Энхболд нарын улс төрч байдаг гэсэн. Энэ үнэн үү? Та хотын дарга Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нарт авлига өгсөн үү?
А.Ганхуяг, Манай компани 4 хувьцаа эзэмшигчтэй, 2006 онд байгуулагдсан. Улстөрчдөөс нэг ч хувьцаа эзэмшигч байхгүй.
-Монголд ирсэн автобусуудыг солонгос захирал өөрөө үзсэн үү?
-Би зарим автобусыг үзсэн. Маргааш бүх автобусыг нэг бүрчлэн үзэж, шалгана.
-Одоогоор автобусны төлбөрийн хэдэн хувийг шилжүүлээд байгаа вэ?
А.Ганхуяг, 600 автобусны төлбөрийн 30 хувь болох 16.8 сая доллар ам.долларыг шилжүүлсэн. Төлбөрийг гүйцэтгэлийн дагуу шилжүүлэх юм.