Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны долоогийн даваанд Улсын аварга Оргихын Хангай Улсын гарьд М.Бадарчид өвдөг шороодсон. Аварга О.Хангай баяр наадмын зохион байгуулалт болон бөхийн дүрэмтэй холбоотой санал бодлоо цахим хуудсаараа дамжуулан хуваалцсан байна.
Тэрбээр, Энэ жилийн баяр наадмын хоёрын даваанд улсын начин Даваа-Очир, аймгийн арслан Алтанцоож, долоогийн даваанд Монгол Улсын даян аварга Батсуурь, Улсын арслан Содномдорж нарын барилдааныг идэвхээр хасах дүрмээр шийдсэн. Идэвхээр хасдаг дүрмийг мөрдсөнөөр ард түмнийг нутаг усаар талцуулж, бухимдуулсан шийдвэр болсныг бид бүхэн харсан. Энэ нь унасан болон давсан бөхдөө ч сэтгэл зүйн хувьд дундуур шийдвэр байсан. Унасан бөх нь үнэн хүчийг үзээд унасан бол гомдолгүй, давсан бөх нь дүрэм биелүүлснээрээ буруутан болж байна.
Энэ дүрэм 2022 оны наадмаар ч мөрдөгдөж дөрвийн даваанд дөрвөн бөх хасагдсан. Энэ жилийн наадмаар дээгүүр даваанд таарсан учир олны анхаарал татаж, шүүмжлэл дагуулсан. Энэ дүрэм буруу юм байна гэдгийг нийт бөхчүүд болон Бөхийн холбооноос ямар цолтой бөх оролцож болохоор дүрэм өөрчлөх нээлттэй хурал зарласан.
Бөхчүүдийн маань идэвх оролцоо тааруухан, 30-аад бөх хуралд ирсэн. Хурлаар идэвхээр хасдаг заалтыг больж, тэгш барьцыг оруулж ирсэн. Энэ саналаа 2023 оны дөрөвдүгээр сарын 10-нд Үндэсний бөхийн салбар хороонд хүргүүлсэн боловч “Хүлээж авахгүй, өнгөрсөн жил мөрдсөн дүрмээрээ явна” гэсэн хариу өгсөн. Бидний өгсөн
О.Хангай, Н.Батсуурь, О.Балжинням аварга, Бөхийн холбооны Ц.Магалжав тэргүүнтэйгээ ярилцаад, өөрсдөдөө зориулж дүрэм гаргасан мэтээр зарим бөхчүүд ярьж байгаа нь ташаа мэдээлэл шүү. Идэвхээр хасдаг энэ дүрмийг Үндэсний бөхийн салбар хорооныхон баяр наадмыг хурдан дуусгах гэж гаргасан. Хоёр дүрэм хэрэггүй, зөвхөн Үндэсний бөхийн холбоонд барилдаан зохион байгуулах эрхийг нь өгөөд, холбооноос гаргасан дүрмээрээ ирэх жилийн баяр наадмыг зохион байгуулах саналтай байна.
Хоёрдугаарт, Энэ жилийн наадмаас эхлээд цол дуудуулахдаа нэг аймаг, нэг л дэмжигч компанийг зарлуулна гэж дүрэмд оруулсан. Хоёр аймгаар зарлуулдаг бөх зөвхөн би л байдаг. Бөхөө дэмждэг компаниуд олон байдаг. 2-3 компани зарлуулдаг бөхчүүд ч олон бий. Би гэхэд гурван компаниар зарлуулдаг. Гурван компанийнхаа алиныг нь зарлуулахаа мэдэхгүй байдалд хүрсэн.
Гуравдугаарт, Энэ жилээс ам авахыг цахимжуулсан гээд байгаа. Нэг их цахимжсан юм байхгүй, дэлгэцэн дээр амласан бөхийнхөө нэрийг дардаг болсон. Тэрийг дарах, хуучных шигээ гарын даа дугуйлсан ч адилхан.
Дөрөвдүгээрт, Түмэн олноо баясгахаар ирсэн бөхчүүдэд маань Цэнгэлдэх хүрээлэнд суух сандал байхгүй. Зургаан аваргыг л оруулна. Бусдыг нь нэг хашаанд оруулчихаад гаргахгүй. Бид нар өөрсдөө бас бөхөө үзэж, тэр бөх яаж барилдаж байгааг харж, тэрнээс хамаарч ам авмаар байдаг. Цолтой бөхчүүд түрүүлээд уначихвал маргааш нь стадион руу оруулахгүй. Ийм дарамтан дунд наадмын хоёр өдөр өнгөрсөн.
Эцэст нь дүгнэж хэлэхэд, Үндэсний баяр наадам зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооныхны гаргасан шийдвэр, бодол тэдэндээ л зөв байх. Үнэндээ бөхчүүдийг бухимдуулсан шийдвэр байсан. Барилдаан дуусахыг хүлээж ядаад, яараад, бөгс чинь чилээд байдаг бол харьж байж болно шүү дээ. Монголын ард түмэн үнэн хүчийг үзсэн барилдаанаас хэзээ ч уйддаггүй гэв.