“Geely”-ийн зарим автомашин “Geespace”-ийн хиймэл дагуулын холбоог ашиглаж эхэлжээ.
“Zhejiang Geely Holding Group”-ийн охин компани “Geespace”-ийн үйлдвэрлэсэн 11 хиймэл дагуул Сычуань мужийн Шичанг хиймэл дагуул хөөргөх төвөөс сансарт хөөрлөө. Өмнө нь тус компани 2022 оны дунд үед есөн хиймэл дагуул хөөргөж байжээ.
“Geespace” компани газраас 600 гаруй км-ийн өндөрт хиймэл дагуул хөөргөж, улмаар автомат жолоодлоготой автомашинуудтай холбогдох, түүнчлэн “Geely” компанийн автомашинууд дахь зарим функцыг сансраас дэмжихийг зорьж байгаа аж.
БНХАУ-ын автомашины зах зээлд өрсөлдөөн ширүүсэж, сансрын дэд бүтэц хөгжих хэрээр хиймэл дагуулын харилцаа холбоо хэрэглэгчдийг татах чухал функц болж байна.
“Geely” компанийн хэд хэдэн цахилгаан автомашин “Geespace”-ийн хиймэл дагуулын холбоог ашиглаж эхлээд байгаа юм.