gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.23
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Г.Эрдэнэбат: "Хууль хамаагүй, дарга ийм үүрэг өгсөн, би ингэж ажиллана" гэдэг болжээ

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2024-01-30
86
Twitter logo
Г.Тэгшсүрэн
86
Twitter logo
Нийгэм
2024-01-30
Г.Эрдэнэбат: "Хууль хамаагүй, дарга ийм үүрэг өгсөн, би ингэж ажиллана" гэдэг болжээ Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат

Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат “Тогтвортой хөгжлийн төлөөх сэтгүүлчдийн клуб"-ээс зохион байгуулсан өглөөний уулзалтад зочноор оролцлоо. Тэрбээр ардчилал гажуудсан талаарх сэдэвт илтгэл танилцуулав. Түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Монголд байдал ямар байгааг надаар хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа. Бид маш олон зүйлд сэтгэл ханамжгүй байна. Болохгүй байна, ингэж амьдаръя гэж тохироогүй биз дээ. Бидний зориод байсан сайхан нийгэм, ардчилал, тэгш эрх, шударга ёс, чөлөөт нийгэм, хангалуун амьдрал байхгүй байна шүү дээ. Гэхдээ энэ ганц манай асуудал биш. Дэлхий нийтээрээ ардчилал гажуудсан, дүр исгэсэн, хэлбэрийн төдий байгаа тухай ярьж байна. Ардчилал, хүний эрхийг дээдэлнэ гээд яриад л байгаа. Гэвч амьдрал дээр хуулийн дагуу хүний эрх зөрчөөд байна. Хязгаарлуулаад, баривчлагдаад, хоригдоод, шийтгүүлээд л. Эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох тэгш эрх огт хангагдахгүй. Яачхав аа, бид юунд алдчихав, яагаад ийм байдал хүрчхэв.

Яачхав аа, бид юунд алдчихав, яагаад ийм байдал хүрчхэв.

Монгол Улсад өнөөдөр 500 гаруй хууль хэрэгжиж байгаа. Үүний 280 орчим нь тогтмол нийгмийн харилцааг зохицуулдаг. Хууль батлаад л бүх зүйл сайхан болчих байх гэсэн болсонгүй. Учир нь хуулиа огт өөрөөр уншаад, огт өөрөөр хэрэгжүүлээд болдоггүй ээ. Бид соёлын, зан үйлийн, бүтэц зохион байгуулалтын түвшиндээ өөрчлөлтөө хийж амжаагүй байж таарлаа. Тэр дундаа хууль хэрэгжүүлж байгаа хүмүүсийнхээ “толгойг” өөрчлөөгүй, хуучнаар нь орхичихсон.

Тухайлбал, цагдаагийн үйл ажиллагаатай холбоотой хууль бичээд, одоо үүнийг мөрдөөд бүх юм сайхан болчихно гэтэл үгүй. Яасан бэ гэхээр хүний эрхийг маш сайн дээдэлсэн хуулиа хуучны аргаараа уншаад, хэрэгжүүлээд байна. Яг социализмын үед ажиллаж байсан, тэр аргаараа л ашиглаад байгаа. Тэгэхээр зөвхөн сайн хууль батлах биш хүмүүсийнхээ соёл, хандлагыг, арга барил, зан үйлийг өөрчлөх хэрэгтэй байна шүү дээ.

Бас нэг зүйлийг бодох ёстой. Улс, үндэстэн бүхэн өөрийн гэсэн соёл, уламжлал, аливаад хандах философитой. Гэтэл бид барууны соёл, хууль хуулж аваад түүнийгээ Монголчууд ер нь хэн юм бэ гэдэгтэй уялдуулж, тооцоогүйгээс зөрчил ч гарсан байна.

Бид 2012-2013 оноос хойш олон хууль батлаад, цагдаагаа, шүүхээ ингэж шинэчилнэ гээд үзээд л байлаа. Цаг хугацаа ч өнгөрлөө, өөрчлөлт ч хийлээ. Өнөөдөр цагдаа нэг л гоё хуультай, шал өөр арга барилаар ажилладаг, дандаа хүмүүсийн уурыг хүргэдэг хүчний байгууллага болж эсрэгээрээ аюултай систем болж хувирлаа. Хуулийн засаглалтай болох гэж явсаар байгаад цагдаагийн даргын улс болсон, өнөөдөр байдал маш хэцүү байна. Хуульд яаж бичсэнээс үл хамаарч дарга ямар үүрэг өгснөөс хамаарч ажил, хэрэг явж байна. Зөвхөн цагдаа биш, бүх төрийн байгууллагынхан хуульд юу гэж заасан нь хамаагүй дарга ийм үүрэг өгсөн тул би ингэж хийнэ гэдэг болсон. Бид яг үнэндээ дүр исгэсэн ардчилалтай болчихлоо.

 “Тогтвортой хөгжлийн төлөөх сэтгүүлчдийн клуб"-ийн гишүүд.

Монгол Улс хүний эрхийн төлөө түмэн хуультай. Дэлхийн орнуудад Хүний эрх хамгаалагчийн эрхзүйн байдлын тухай хууль гэж ер нь байхгүй дээ, цөөн бий. Харин манайд байгаа. Бид удахгүй шүгэл үлээгчээ хамгаалдаг хуультай болно. Ингээд маш олон гоё хууль бий ч тэр нь эсрэгээрээ л ажиллаж байна. Үүнийг ардчилал гажуудах гээд байгаа юм.

Хуулиас гадна бид соёл, зан үйлийнхээ түвшинд баларчхаад байна. Чөлөөт нийгэм бий болгоно, хүний хувийн өмчийг хамгаална, хүмүүсийг өмчтэй болгож, хүн өөрийнхөө төлөө ажилладаг болгоно гэсэн чинь 1990 онд өмч хувьчлал байгуулаад, төрийн өмчийг олноор нь хувьчилсан. Гэвч үнэндээ өнөөдөр Монгол Улсын бүх баялгийн 90 хувь нь төрд байна.

Бөх, морь, баяр наадам, цагаан сараа яаж тэмдэглэх дээрээ хүртэл хуваагдсан, бид зогсоо зайгүй хэрэлдэж байна.

Үнэндээ Монголын нийгэм өнөөдөр хуваагдал, туйлшрал гэдэг зүйл рүү улам бүр гүнзгий орох боллоо. Бүх юм болж байна гэдэг нэг хэсэг, бүх юм болохгүй байна гэж шүүмжилдэг нэг хэсэг. Бид нийгмийнхээ бүх түвшинд хуваагдсан байна. Бөх, морь, баяр наадам, цагаан сараа яаж тэмдэглэх дээрээ хүртэл хуваагдсан, бид зогсоо зайгүй хэрэлдэж байна шүү дээ. Өнөөдөр бид бие биеэ бүх түвшинд хүлээн зөвшөөрөхөө байжээ.

Эдийн засгийн уналт, ажилгүйдэл, ядуурал руу орчихлоо. Энэ бүхний бурууг зэсийн үнэ өссөнтэй, буурсантай, БНХАУ хилээ хаасантай холбоотой гэдэг. Үнэн хэрэгтээ энэ бол Монголын нийгмийн тогтолцоо гажуудсантай л холбоотой. Бид гадаад харилцаа, худалдааны оновчтой бодлого явуулж чадахгүй байгаа учраас дандаа алдаж тоглоод, үр дүнд нь эдийн засгийн хямралд орж байгаа юм. Үүнийг харахын оронд ойр зуурын хүчин зүйлсийн тухай яриад суугаад байна.

Эцэст нь, ардчилал гажуудахаар улсын нэр хүнд уначихдаг юм байна. Хоёр хөрш лав Монголчууд гэж дандаа худлаа хэлдэг, хулхиддаг хогийн хүмүүс гэж ярьдаг болсон. Одоо түүнээс, үүнээс боллоо гэж буруутгахын оронд байгаа байдлаа хүлээн зөвшөөрөөд, хаана алдсанаа олж засаж, залруулахгүй бол тогтолцооны гажуудал биднийг бүр дордуулж, сүйд хийж магадгүй байна. Зөв болгож засахгүй бол болохоо байжээ” гэлээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан