Энэ удаагийн дугаараараа ардын хөгжмийг эх орондоо, тэp тусмаа залуучууддаа хүргэхийн төлөө зүтгэж яваа "Алтан ураг" хамтлагийг та бүхэнтэйгээ уулзуулж байна. Нэг хэсэг нэлээд мартагдаад байсан уламжлалт хөгжмийг орчин Үеийн рок урсгалтай хослуулан тоглож буй нь залуучуудад ихэд таалагдаж байгаа гэнэ. Ингээд хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Юуны өмнө манай сонины уншигчдад хамтлагийнхныгаа танилцуулаач?
-"Алтан ураг" хамтлаг фолкрок чиглэлээр тоглодог. Их хуурч н.Гангаа, морин хуурч н.Бүрэнтөгс, хөөмийч н.Чимэдтогтох, морин хуурч хөөмийч н.Оюунбилэг, бөмбөрчин н.Болортунгалаг, уртын дуучин Х.Эрдэнэцэцэг, ёочин Б.Эрдэнэбат миний бие хамтлагийн ахлагч гээд зургаан хөгжимчин, нэг уртын дуучин буюу нийт долоон хүний бүрэлдэхүүнтэй.
-Анх хамтлаг хэрхэн байгуулагдсан юм?
-Бүгд хөгжим бүжгийн коллежийн нэг ангийн хүүхдүүд. Тэгээд л шинэ зүйл хийх зорилготой энэ хамтлагийг байгуулсан.
-"Алтан ураг" нэрний учрыг тайлбарлаач? Хэн өгсөн бэ?
-Ард түмэнд ардын урлагийг хүргэх гэсэн үүднээс л хамтлагаараа ярилцаж байгаад ийм нэр өгсөн дөө.
-Яагаад фолкрок чиглэлийг сонгосон юм?
-Ардыг хөгжмөө нийт Монголчууддаа, тэр тусмаа залуучууддаа хүргэж гэж энэ урсгалаар тоглох болсон. Тэгээд ч бидний ихэнх нь уламжлалт хөгжмөөр тоглодог л доо. Ер нь энгийн ардын дуу хөгжим залуучуудад төдөөлөн сонирхолтой бус санагддаг. Тиймээс тэдний сонирхолд нийцүүлэх талаас нь бодолцож фолкрок урсгалыг сонгосон.
-Урын сандаа хэдэн бүтээлтэй вэ? Хөгжмийг хэн зохиодог юм?
-Олонд хүрсэнээр бол "Унага төрөв", "Made in Altan Urag" гэж хоёр цомог байгаа. Энэ хоёроосоо гадна удахгүй таван цомог гаргах гэж байна. Тэгэхээр давхардсан тоогоор нийт долоон цомогтой л болж байна даа. Мөн таван клип бий. Хөгжмийн тал дээр бол хамтлагаараа ярилцаж байгаад л зохиодог.
-Яагаад таван цомог зэрэг гаргах гэж байгаа юм?
-Ардын хөгжмөөр ямар уран бүтээл хийх боломжтой вэ? гэдгийг харуулахыг оролдож байна. Боломжтой хувилбаруудаар нэг нэг цомог гаргах гаргахаар болоод дуусах шатандаа орчихсон ажиллаж байна.
-Гадаад болон дотоодод ямар ямар тоглолт хийж байв?
-Монголдоо хоёр цомгийнхоо өдөрлөгт зориулж цаг хагас орчмын тоглолт хийж байсан. Харин яг бүрэн хэмжээний бие даасан тоглолт бол хийж байгаагүй. Гадаад ч гэсэн адил жижиг хэмжээний тоглолтууд л хийж байлаа. Ер нь фестивал, наадмуудад оролцохдоо л тэгж тоглодог юм. Хятад, Орос, Норвеги, Щвейцарь, АНУ, Тайланд, Ветнам зэрэг оронд очиж тоглож байсан.
-Хамтлагийн шагналаас дурьдвал?
-Сүүлийнх гэвэл өнгөрөгч онд Улаан-Үүдэд болсон Монгол туургатны ардын хөгжмийн наадмаас "шилдэг хөгжмийн зохиол", "шилдэг хамтлаг" гэж шагналуудыг хүртсэн. Өмнө нь "Пентатоник" наадмаас "шилдэг хөгжмийн зохиол", дуучин Нарантай хамтарсан "Араатан" гэдэг дуу маань "шилдэг клипний санаа" гэсэн шагнал авч байсан. Ер нь ардын хөгжмийн хамтлаг урьд нь ийм шагналууд авч байгаагүй болохоор энэ шагналууд бидэнд маш их урам өгсөн л дөө.
-Киноны хөгжим тоглосон шиг санагдах юм?
-Оросын найруулагч Сергей Бодровын "Монгол" киноны хөгжим, мөн "Хадаг" гэдэг киноны хөгжмүүдийг хийсэн. "Хадаг" кино "Канийн кино наадам"-аас "Ирээдүйн алтан арслан" шагнал хүртсэн байна билээ. Мөн "Хадаг" киноны хөгжим нь Голландын "Алтан Афродита" гэдэг наадмаас шагнал хүртсэн гэсэн. Гэхдээ бидэнд одоогоор ирсэн зүйл алга л байна.
-Та нар өөрсдөө ямар хамтлаг дуучдыг сонсдог вэ?
-Бид аль болох сайн уран бүтээлүүдийн түүж сонсохыг л хичээдэг дээ. Ардын хөгжим тоглодог гэхээр л ардын дуу сонсоно гэж юу байхав. Мэдээж рок урсгалын хөгжмийг илүү сонсоно. Ер нь уран бүтээл талаас нь өөрсдөдөө таалагдсан, илүү мэргэжлийн төвшинд хийгдсэн бүтээлүүдийг сонгож сонсохыг хичээдэг.
-Имижийн талаар?
-За яг тийм ийм гээд байх имиж байхгүй л дээ. Ер нь Монгол гэдэг утгаараа үндэсний хувцас өмсөж тайзан дээр гарахыг боддог. Гэхдээ зүгээр нэг энгийн дээл ч юм уу Монгол хувцас бус хүн харахад даруухан хэрнээ өвөрмөц, донжтой байхыг л хичээдэг.
-Сүүлийн үед ардын хөгжмөөр тоглодог хамтлагууд олширч байна. Энэ талаар?
-Янз бүрийн урсгал чиглэлээр оролдож үзэж байгаа хамтлагууд олон л байна. Энэ нь ч нэг талаараа бидний ардын хөгжмийг олонд илүү хүргэх гэсэн зорилгыг маань ч дэмжиж байгаа юм. Тиймээс баярлаж л явдаг. Гэхдээ биднийг анх гарч байхад ямар ч ийм фолкрок, этник чиглэлийн хамтлаг байгаагүй л дээ.
-Танайх тэгвэл тэд нараас яг юугаараа онцлог бол?
-Яг юугаараа гэдгийг шүүмжлэгч нэр л хэлэх байх. Ер нь бол фолкрок чиглэлээр түлхүү тоглодгоороо, мөн арай далайцтай том хэмжээний уран бүтээл хийдэг зэргээрээ л ялгагдах байх. Гэхдээ энэ нь илүү, тэр нь илүү онцлог гэдгийг сонсогчид л мэднэ шүү дээ.
-Сонсогчдын талаар яриач? Хэр их сонсогчтой гэж боддог вэ?
-Мэдээж тодорхой хэмжээний сонсогчидтой болсон л байх. Гэхдээ Поп сонсдог, рок сонсдог бүр хип хоп сонсдог хүмүүс ч ялгаагүй биднийг сонсдог нь юм шиг санагдсан. Яагаад гэвэл энэ ардын хөгжим гэдэг хүн болгоны зүрх сэтгэлд байдаг болохоор ямар нэг стиль жанраар ялгагдахаас илүү Монгол хүн гэдэг үүднээс биднийг сонсдог болов уу гэж боддог юм.
-Хөгжмийн найруулга гэх мэт ажлуудааа хэнээр хийлгэдэг вэ?
-Өөрсдөө хийдэг. Ер нь бид юм болгоноо л хамтлагаараа ярилцаж байгаад л өөрсдөө хийхийг хичээдэг.
-Таван цомгоосоо гадна сүүлийн үеийн уран бүтээлээсээ дурьдвал?
-Таван цомгоо уул нь арай эрт гаргахыг бодсон юм. Гэвч өнгөрсөн онд гадаад орнуудаар их явсан гээд ажил ихтэй байсан болохоор ажил төлөвлөсөн хугацаанаас жаахан хойшлогдчихоод байгаа. Ер нь таван цомог зэрэг гаргана гэдэг бидний бодсоноос илүү хүнд хэцүү юм байна.
-Ойрын төлөвлөгөө юу байна?
-Клипний ажлууд явагдаж байна. Ямар ч гэсэн удахгүй хоёр клип та бүхэндээ хүргэхийг хичээж байна. Одоо бол тэднийг өвөрмөц сонирхолтой хийх талаас нь ажиллаж байна. Мөн энэ таван цомгоо гаргасны дараа дахин цомог гаргах талаар яригдаж байгаа. Бас энэ ондоо багтаагаад бие даасан тоглолт хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Уран бүтээлийн амжилт хүсье.
Э.Баяр