Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг тун удахгүй УИХ-д өргөн барих гэж байна. Энэхүү хууль өмнөхөөсөө ямар ямар давуу талтай болж байгаа талаар "Глоб интернэшнл" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргалтай уулзаж ярилцлаа.
-Мэдээллийн
эрх чөлөөний хуульд нэмэлт өөрчлөлт
оруулан шинэчлэн найруулж байна. Энэ
удаа хэчнээн зүйл заалт нэмж ямар чиглэлд
нь голлон анхаарч байна?
-Мэдээлийн
эрх чөлөөний тухай хуулийн анхны
хувилбарыг 2002 онд манай байгууллага
бусад 10 гаруй төрийн байгууллага, хууль
зүй, дотоод хэргийн яамтай хамтран
боловсруулсан юм. Үүний дагуу Хууль
зүй, дотоод хэргийн яам өөрийн варьентыг
гаргасан. Дараа нь УИХ-ын гишүүд ажиллад
2007 оны таван сарын 2-нд өргөн барьсан
юм. Тухайн үед иргэний нийгмийн болон
олон улсын байгууллагууд санал, шүүмжлэлээ
гаргасан.
Өнгөрсөн нэгдүгээр сард бид хууль тогтоогчидтой уулзаад энэ хууль дээр өөрчлөлт хийх хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн юм. Энэ удаа иргэний хүн төрийн байгууллагаас мэдээлэл авах процессыг тодорхой болгож өгөх хэрэгтэй. Мөн мэдээллийг ил тод болгох учраас мэдээлэл нууцалдаг хуулиудыг яах вэ гэдгийг бодсон. Тиймээс дэлхийн улс оронд байдаг үл хамаарах зарчим гэж байдаг. Үүнд ийм ийм мэдээлэл хамаарахгүй гэдэг. Энэ л зарчимыг оруулж өгье гэсэн юм. Ер нь өргөн барьсан хуулийн 30-аас дээш хувьд өөрчлөлт орсон бол дахин өргөн барих шаардлагатай болдог.
Сүүлийн хоёр дахь хувилбарт 30-аас дээш хувьд өөрчлөлт орсон болохоор дахин өргөн барих шаардлагатай болсон. Тиймээс бид УИХ-ын гишүүдэд энэ хуулийн төслийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болох тавдугаар сарын 3-ны өдөр өргөн барина уу гэсэн хүсэлт тавьсан байгаа. Ер нь 2008-2012 оны парламент бүрэн эрхийнхээ хугацаанд төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг мэдээллийн эрх чөлөөний тухай хуультай баталчих байх гэж найдаж байна. Бас нэг боломж байгаа нь жил бүрийн есдүгээр сарын 28-ны өдрийг Олон улсын мэдэх эрхийн өдөр болгосон байгаа. Тэгэхээр мэдээллийн эрх чөлөөний хуулийг өргөн барьчих боломж энэ жил гэхэд хоёр тохиож байгаа юм. Энэ хуулийг батлуулахын тул Төрийн нууцын хуулийг зайлшгүй хөндөх хэрэгтэй болно. Тиймээс бид Тагнуулын ерөнхий газартай хамтарч ажиллаж байгаа. Төрийн нууцын тухай хуулийг ямар чиглэлээр шинэчлэх талаар ярилцаж байна. Одоогийн байдлаар парламентын гишүүдийн дунд хоёр байр суурь байна. Нэг хэсэг нь үл хамаарах зарчим гэдгийг тохироод мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиа баталчихаад төрийн нууцын тухай хуульдаа өөрчлөлт оруулъя гэж байна. Зарим хэсэг нь эхлээд төрийн нууцын хуулийн зүйл заалт дээр сайтар тогтож авах хэрэгтэй. Гэхдээ өнөөдрийнх шиг ерөнхий биш нарийвчилсан байдлаар боловсруулъя гэж байх шиг байна. Хууль санаачлагчид хоорондоо ярилцаж байгаад нэг зүйл дээрээ тогтох байх.
-Дэлхийн
улс орны жишигт үүнийг хэрхэн шийддэг
юм бол?
-Бусад
улс орны жишигт Үндсэн хуулиараа
мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулаад
өгчихдөг юм билээ. Үүний дараах гол
хууль нь мэдээллийг авах эрхийн тухай
хууль гэж байна. Энэ хууль нь аль ч улс
оронд Үндсэн хуулийн дараа ордог гол
хуулийн нэг байдаг. Тэгэхээр бусад
хуулиуд нь мэдээллийн эрх чөлөөний
хуулийнхаа зүйл заалтад нийцэж
боловсруулсан байдаг. Одоогийн хууль
санаачилж байгаа ажлын хэсгийнхэн
мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг
хэрэгжүүлэхэд шаардлагатай 35 орчим
хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн
төслийг хамтад нь боловсруулсан байгаа.
Тиймээс Мэдээллийн эрх чөлөөний хууль
батлагдаад гараад ирлээ гэхэд нэлээд
шинэтгэл шаардана. Өмнө нь ерөнхийдөө
мэдээлэл нууц байна. Зарим нэгийг нь
мэдээлж болно гэсэн байдаг байлаа. Шинэ
хууль гарснаар мэдээлэл нээлттэй ил
тод байна. Зарим нэг мэдээллийг хязгаарлаж
болно гэсэн шинэ үзэл баримтлалд шилжинэ.
Мөн төрийн байгууллагын мэдээллийн сан
бүрдүүлэх, мэдээллийг ангилах зэрэг
нэлээд ажлууд хийх хэрэг гарна.
-Мэдээлийн
эрх чөлөөний тухай хуулийг хэвлэл
мэдээллийн байгууллага ч бус иргэд
хамгийн ихээр хүсдэг. Ерөнхий хуультай,
дээр нь хэрэгжихгүй байгаагаас болоод
иргэд ч ихээр хохирч байна.
-Иргэд
мэдээллийг авах эрх чөлөөгөө эдэлж
чадаагүйгээс хүний эрхийн зөрчил үүсээд
байна. Учир нь иргэн хүн өөрөө маш сайн
мэдээлэлтэй байх хэрэгтэй. Төрийн
байгууллага иргэдэд үйлчлэх ёстой.
Төрийн үйлчилгээний нэг хэлбэр нь
мэдээллээр үйлчлэх. Төрийн байгууллагад
байгаа мэдээлэл маань иргэдийн татварын
мөнгөөр бий болж хуримтлагдсан байдаг.
Мэдээж үндэсний аюулгүй байдал, нийгмийн
эрүүл мэндийг хамгаалах, дэг журмыг
сахиулах, хүний эрхэм чанарыг хүндэтгэн
үзэх үүднээс мэдээллийг нууцалж болохыг
олон улсын гэрээ хэлэлцээр, конвенцуудад
баталгаажуулсан байдаг. Гэсэн ч иргэдэд
мэдээлэл хаалттай байснаар цагаа алдаж
байна.
Ганц мэдээлэл авахын төлөө төрийн байгууллагын үүдийг хэдэн цаг, өдрөөр ч сахих хэрэг гарна. Хүлээж байгаад нэвтэрлээ гэхэд албан тушаалтнууд нэг нэг рүүгээ түлхэх, хүнд сурталтай учирна. Үүнээс болж төрийн байгууллагад таньдаг хүнтэй байж өөрт хэрэгтэй мэдээллээ олж авах хэрэгтэй гэсэн ойлголт бий болсон. Үүнийг дагаад авлига ч өгөх болдог. Жишээ нь гэхэд л хүүхдээ төрийн ямар нэг тэтгэлгээр гадаад сургуульд явуулъя гэхэд мэдээлэл бүрэн биш л байна. Харин энэ мэдээллийг хэн түлхүү ашиглаж байна тэр хүн энэ боломжийг эдэлнэ. Тэгэхээр мэдээлэлд хамгийн ойр байгаа хүн л энэ боломжийг ашиглана. Аливаа нэг тендер зарлалаа. Тендерт оролцохын тулд юу бэлдэх ёстой, ямар шалгуур давах хэрэгтэй гэдгийг мэдээлэлд ойрхон хүн мэднэ. Тиймээс ойр дотныхоо хүнд хэлээд урьдаас бэлдэх цаг хангалттай олдоно. Тендерийн мэдээллийг цаг хугацааг нь тулгаад авсан хүн бэлтгэх боломж хомс байснаас ялах магадлал нь буурна. Ийм маягаар саад бэрхшээл, хохирол их байдаг.
Мэдээлэл гэдэг маань өөрөө нийгмийн хөгжлийг урагшлуулахад чухал зүйл байгаа юм. Өмнө нь бид мэдээлэлтэй зууны тухай ярьдаг байсан. Сүүлийн үед мэдлэгжсэн зууны тухай ярих боллоо. Манай улсад мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх үзэл баримтлалтай мөрийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тэгэхээр энэ мэдлэг гэдэг чинь мэдээлэл. Тиймээс ямар ч хүнд сурталгүйгээр мэдээллийг авчихдаг боломж байх хэрэгтэй.
-Мэдээлийн
эрх чөлөөний хууль батлагдвал сэтгүүлчдийн
хувьд ч ажиллах боломж нэмэгдэнэ.
Одоогийнх шиг буруу ташаа мэдээлэл
цацлаа гэсэн хэл ам, хардлага сэрдлэгээс
ч салах байх. Мөн иргэдэд төрийг холбох
үүргээ, бүрэн утгаар нь хийж чадна
гэдэгтэй санал нэг байна уу?
-Энэ
хууль батлагдвал сэтгүүлчдэд хамгийн
таатай боломж бүрдэнэ. Сэтгүүлчид
мэдээллийг цуглуулж түгээж байдаг
үүрэгтэй хүмүүс. Сэтгүүлчид иргэний
нэрийн өмнөөс байгаа мэдээллийг олж
аваад боловсруулаад түгээнэ гэдэг
баталгаа эх сурвалж болно, эрэн сурвалжлах
сэтгүүл зүйг хөгжүүлэхэд ихээхэн тустай
юм. Хууль хэрэгжсэнээр сэтгүүлчид
мэргэжлийн өндөр түвшинд ажиллах хамгийн
таатай боломж гарч ирнэ. Өнөөдөр
сэтгүүлчид танил тал, харилцагчдаараа
дамжуулаад ямар нэг байдлаар мэдээллийг
олж байна. Харин тухайн мэдээллээ
баталгаажуулах гэхээр маш их саадтай
учирдаг. Гэтэл тухайн мэдээлэл нь яах
аргагүй улс үндэстний эрх ашигт нийцсэн
болохоор нийтэд мэдээлчихмээр байдаг.
Сайтар баталгаажуулалгүй шүүмжлээд
тавьчихаар эргээд шүүх дээр очоод
сэтгүүлч өөрөө буруутдаг.
-Иргэд
сэтгүүлчдийн хувьд хүссэн мэдээллээ
олж авч чаддаггүй хамгийн том саад
байна. Үнэхээр нууц биш бол мэдээллийг
заавал өгч байх талаар ямар заалт байна
вэ?
-Иргэний
хүссэн мэдээллийг гаргаж өгөөгүй
ажилтан, байгууллагад хариуцлага
хүлээлгэх заалтыг оруулж өгсөн. Одоогийн
төсөлд хариуцлага тооцохоор тогтоосон
торгуулийн хэмжээ нь бага байж магадгүй.
Одоо тухайн албан тушаалтан мэдээлэл
өгөхдөө даргаасаа заавал зөвшөөрөл
авдаг. Шинэчилсэн хуулиар нууцын
зэрэглэлд хамаарахгүй бол өгөх ёстой.
Өгөөгүй тохиолдолд хариуцлага үүрнэ
гэсэн заалт байгаа.
-Зайлшгүй
шаардлагатай, үгүйлэгдэж байсан хуулиуд
ихээр батлагддаг ч хэрэгждэггүй. Тэгэхээр
мэдээллийн эрх чөлөөний хуулийг хэчнээн
сайн боловсруулж гаргасан ч зөв
хэрэгжүүлэхгүй бол мэдээлэл хаалттай
хэвээрээ л байх нь?
-Бидний
гол бэрхшээл хууль баталдаг атлаа
амьдрал дээр хэрэгждэггүй. Хэрэгжсэн
зарим нь буруу хэрэгжээд байдаг. Энэ нь
хуулийн зохицуулалтаа нарийвчилж гаргаж
өгөөгүйгээс хоёрдмол утгыг нь хүн бүр
өөрийнхөөрөө тайлбарлачихдаг. Өнөөдрийн
парламентад хэвлэл мэдээлэлд элэгтэй
гишүүд олон байна. Мөн сэтгүүлчдийн
эгнээнээс орсон улстөрчид ч байна.
Одоогоор 13 гишүүн Мэдээллийн эрх чөлөөний
тухай хуулийг дэмжиж гарын үсгээ зурсан
байгаа. Цаашдаа ч дэмжих гишүүд нэмэгдэнэ
гэж бодож байгаа.
Р.Батболд