gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     4.30
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 11
Зурхай
 4.30
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 4.30
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Төрийн албан хаагчийн цалин буурч магадгүй

Эдийн засаг
2009-04-02
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2009-04-02
-Үйлдвэрчний эвлэлүүд цалинг бууруулахгүйн тулд шат дараатай тэмцэхээ мэдэгдлээ-

Засгийн газраас Төрийн албаны тухай хуулинд өөрчлөлт оруулж УИХ-аар батлуулахаар өргөн барьсанд үйлдвэрчний эвлэлийн холбоод эсэргүүцэж байна. Хууль батлагдсанаар төрийн албан хаагчдын цалинг багасгах нөхцөл бүрэлдэх аж. Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д "Төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ авч төсөв санхүүжилтийг хорогдуулах нь төрөөс олгож байгаа төрийн албан хаагчдад олгох төлбөрийг түр буюу бүрмөсөн зогсоох, тэдний цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй" хэмээн заасан байдаг. Тэгвэл уг заалтад "Төрийн албаны..." гэдгийн өмнө "Улс орон хамарсан санхүү, эдийн засгийн хямралыг даван туулах онцгой арга хэмжээ авахаас бусад тохиолдолд төрийн албаны..." хэмээн оруулж өгснөөр хямралын үед төрийн албан хаагчийн цалинг танаж болно гэдэгтэй утга дүйж байгаа аж. Төрийн албаны тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд Ерөнхийлөгч хориг тавиад байгаа юм.

Үйлдвэрчний эвлэлийнхэн Засгийн газар хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахдаа тэдний санаа бодлыг сонсолгүй, нууцаар боловсруулсанд эгдүүцэж байгаагаа хэлсэн. Уг нь цалин хөлстэй холбоотой бүхий л асуудлаар зөвлөлдөх гурван талт салбар хороо гэж бий. Гэвч салбар хороогоор дээрх асуудлыг зөвшилцөөгүй байна. Иймээс Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан явдал нь хууль зөрчсөн алхам хэмээн үзэж байгаа аж. Иймд хөдөлмөрчдийн эрх ашгийг хохироосон шийдвэрээ эргэн харахыг УИХ-ын гишүүдээс шаардаж байгаагаа хэлсэн. Хэрэв шаардлагыг хүлээн авахгүй бол үйлдвэрчний эвлэлүүд шат дараалсан арга хэмжээ авах аж.

Манай улс 160 орчим мянган төрийн албан хаагчтай. Нэг хүний ард 4-5 хүн байдаг гэвэл 700-800 мянган хүн төрийн албан хаагчийн цалингаар амьдарч байгаа аж. Хэрэв төрийн албан хаагчийн цалин багасвал иргэдийн амьдрал доройтоно хэмээн үзэж байна. Мөн хувийн хэвшлийнхэн цалингаа бууруулж эхлэх аж. Үүнээс гадна төрийн албаны үйлчилгээ доголдож магадгүй гэнэ. Түүнчлэн, хямралтай үед цалин багассанаар иргэдийн худалдан авах чадвар буурч, эдийн засгийг улам сөхрүүлэх аюултайг хэлсэн.

Үйлдвэрчний эвлэлүүд Засгийн газрын зардлыг хумих хувилбаруудыг хүлээцтэй хүлээн авч байжээ. Тухайлбал, боловсролын салбарын урсгал зардлыг 60, сургууль, цэцэрлэгийн засварын ажилд зориулах хөрөнгийг 65 хувиар бууруулахад хүлээцтэй хандсан байна. Ингэж хүлээцтэй, тэвчээртэй хандаж байхад дээрээс нь цалин бууруулах асуудал ярих болсон нь үйлдвэрчний эвлэлүүдийг үл тоосон хэрэг хэмээн үзэж байгаа. Мөн Засгийн газраас цалингийн фондыг танаж эхэлсэн байна. Үйлдвэрчний эвлэлийнхэн Сангийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамаар орж холбогдох хүмүүстэй уулзжээ. Гэтэл Засгийн газраас боловсролын салбарт ажиллагсдын цалингийн фондоос 4.6 хувийг хасах чиглэл өгсөн байж. Түүнчлэн, эрүүл мэндийн салбарт цалинг танаж эхэлсэн байна. Энэ бүгдийг зардал багасгах нэрийн дор, үйлдвэрчний эвлэлүүдтэй зөвшилцөлгүй нууцаар хийж байгаа аж. Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмараас тодрууллаа.

Дархан-Уул аймагт 80 орчим эмч, мэргэжилтэн ажилгүй болох нь
-Эмч, мэргэжилтнүүдийн цалинг танаж эхэлсэн талаар ярилаа. Үүнийг тодруулахгүй юу?

-Яамдаар дамжуулан эрүүл мэндийн салбарын цалингийн фондыг 3-3.5 хувиар хасч эхэлсэн. Үүнийгээ тэд тэтгэвэрт гарах нас нь болсон ч өнөө хүртэл ажиллаж байгаа хүмүүсийг ажлаас нь чөлөөлж, зардлыг танах зорилготой хэмээн тайлбарлаж байгаа. Гэтэл эдгээр хүн хамгийн туршлагатай, эрүүл мэндийн салбарын ноён нуруу нь байдаг. Иймд цалингийн фондыг багасгаснаар 240 хүн ажилладаг эмнэлэг 7-8 хүнийг ажлаас халах эсвэл эмч нарын нэмэгдэл урамшууллыг хасах хоёр сонголт дээр тулж байна. Саяхан Дархан-Уул аймгаас мэдээ ирсэн. Тус аймгийн эрүүл мэндийн салбарын цалингийн фондыг гурван хувиар танасан гэсэн. Ингэснээр 80 орчим хүнийг ажлаас халах шаардлага тулгараад байгаа. Ийм зүйл байж болохгүй. Бидэнд мэдэгдэлгүй, үйлдвэрчний эвлэлүүдтэй зөвшилцөлгүй дээрх алхмыг хийж байна. Иргэдийн цалинг бууруулснаар хямралыг гэтлэнэ гэвэл эндүүрэл.

Г.Батзориг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан