Англи хэл дээрх уран илтгэлийн улсын наймдугаар уралдааныг англи хэлээр харилцагчдын "ESU" холбоо, Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсын Элчин сайдын яамны ивээл дор өнгөрсөн ням гаригт зохион байгуулж дүнгээ гаргажээ. Тус уралдаанд 16-20 насны оюутан, сурагчид оролцсоноос Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутан Ө.Батчимэг, "Хобби" сургуулийн сурагч Э.Энх-Эрдэнэ нар тэргүүн байрт шалгарч, Лондон хотноо болох олон улсын "Англиар яригчдын уран илтгэлийн уралдаан"-д оролцох эрхээр шагнууллаа.
Харин "Эрэл" дунд сургуулийн сурагч А.Энхжин үзэгчдийн таашаалд нийцсэн шилдэг илтгэгчээр тодорч, Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Элчин сайдын яамны нэрэмжит шагнал хүртсэн байна. Найм дахь жилдээ болж байгаа уг уралдааныг "Зориг сан" хоёр дахь удаагаа ийн зохион байгуулснаас гадна "ХААН" банк дэмжигчээр оролцжээ.