"Оюун ирэх нь ээ. Оюун ирэх нь. Ямар гоё вэ" гэж ам цагаан цаас барьсан хүү ийш тийш гүйж, үсчиж цовхчин хонь малаа үргээнэ. Үүнийг харсан сайн малчин Ширнэн "Намрын хайлган цагаар хонь мал үргээгээд. Зүггүй ч моньд бол доо" гэх ч хот газрын мал мэдэхгүй хүүхдүүдийн дэргэд бас ч үгүй малд нүдтэйг нь бодож хайрлах сэтгэл төрж толгой сэгсэрнэ...
..."Хүүхдүүдээ хоолондоо" гэж ган төмөр нүдэж, хүний тоогоор 17 ширхэг гоймон хийж шанаганыхаа ишийг хугалдаг тогооч, жаахан хүүхдүүдтэй хөл бөмбөг тоглон гүйх бацаан гэхээр уншигч та хэний тухай өгүүлэх гэж буйг сайн мэднэ.
Батзанын Батзаяа гэх энэ жүжигчин урлаг хэмээх их айлын алтан босгонд нэг их бүдчиж тээглэлгүйгээр орсон гэхэл хилслэхгүй. Өдгөө 35 дахь жилтэйгээ золгож буй гавьяат маань маргааш бие лаасан тоглолтоо хийж өөрийг нь үгүйлсэн олон мянган үзэгчдийнхээ сэтгэлийн цангааг тайлна. Тоглолтын өмнө уран бүтээлчил ямар их ажилтай байдгийг мэдэх ч мэргэн уншигчдынхаа хүсэлтийг биелүүлэх даалгавартаа хөтлөгдөн хошин урлагийн "Загалмайлсан эцэг" түүнийг гэрээсээ ажиллаа явах замд машин дотор нь ярилцсан юм.
-Уучлаарай
энэ их ажлын тань хажуугаар таныг чилээж,
саатуулж байгаа даа хүлцэл өчье. Гэхдээ
та бид адилхан уран бүтээлчид. Нэг үгээр
хэлбэл бид хоёр бас нэгэн уран бүтээл
туурвих гэж байна. Өнөөдөр инээдмийн
баярын өдөр. Энэ өдрийг таньгүйгээр
төсөөлж болохгүй нь ээ?
-За
баярлалаа. Маргааш уран бүтээлийн
тоглолтоо хийх гэж байдаг. Гэтэл өнөөдөр
бас нэгийг туурвидаг. Миний амьдралын
хоёрдугаар боть сайхан эхэлж байна аа.
Үргэлж бидэнд урам хайрлаж, халуун алга
ташилтаар сэтгэлээ илчилдэг үзэгчиддээ
баярлалаа гэж хэлэх нь зүйтэй. Үзэгчидгүй
бол бид өнөөдөр хэн билээ.
-Амьдралын
хоёрдугаар боть гэдэг нь ямар учиртай
юм бэ?
-Би
хэлээд байгаа юм. Миний амьдралыг зуунаар
хэмжих юм бол нэгдүгээр боть төгсч,
хоёрдугаар боть эхэллээ. Өнгөрсөн
хугацаанд хамтран ажиллаж байсан найз
нөхөд, уран бүтээлчид ахмад залуу
үеийнхэн, телевиз, сониныхон гээд бүх
хүмүүстэйгээ цуг байж нэгдүгээр ботио
бичлээ. Хүн хамт байж амжилт гаргадаг.
Тэгэхээр бүгдээрээ хамт байя гэж хэлмээр
байна. Миний 50 насны хүндэтгэлийн
тоглолтод та бүхэн хүрэлцэн ирээрэй.
Заяа нь та нарыгаа уйдаахгүй.
-"Заяа
ах дахиад хорин жил тайз эзэгнэх тийм
авьяастай хүн гэж үзэгчид, уран бүтээлчид
ярьж байхыг сонссон. Таны хувьд ямар
бодолтой байна вэ?
-Хүн
чинь хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг
байхгүй юу. Тэгэхлээр хүн аль болох бодол
санаагаа ажиллуулж ачаалал өгч байвал
тэр хэмжээгээрээ санаа бодол, тархи
толгой нь сайжирдаг. Тийм болохоор
авьяас тэтгэвэрт гардаггүй гэдэг үг
хоосон үг биш юм. Бурхнаас дуудлага
ирээд хүчээр аваад явчихгүй бол нэг
хэсэг үзнэ шүү.
-Яагаад
ингэж асуусан бэ гэхээр үзэгчид танаас
сайхан бүтээл хүлээж байна гэдгийг
хэлэх гэсэн юм.
-Болно
оо болно. Залуу цагаасаа ч илүү эрч
хүчтэй сайхан тоглолтууд олныг хийнэ
гэж бодож байгаа. Та нар минь хараарай.
Уйдаахгүй, гомдоохгүй. Зөвхөн тоглолт
ч биш урлагаа хөгжүүлэх талаар өөрийнхөө
хувь нэмрийг оруулна гэж бодож байгаа.
-Та
хувь нэмрээ оруулсаар ирсэн шүү дээ.
Яагаад ингэж хэлэх болов. Өөрийнхөө
хийсэн бүтээсэнд сэтгэл дундуур байгаад
тэр үү?
-Жүжигчид
зөвхөн гүйцэтгэгчид биш. Урлаг гэдэг
өөрөө их хүчирхэг. Тэр дотроос хошин
урлаг гэдэг өөрөө нарийн мэдрэмж шаардсан
байдаг юм. Хошин мэдрэмж, хошин егөөдөл
гэдэг дэлхий дахинаа олон зууны турш
хүний оюун ухаанд гайхамшигтай нөлөөлж
ирсэн шүү дээ. Энэ утгаараа хошин урлаг
гэдэг нийгмийг цэвэршүүлж байдаг. Бид
уран бүтээлчээс гадна нийгмийн зүтгэлтэн.
Яагаад гэхээр урлагаар дамжуулж аливаа
юмны сайн мууг өгүүлж оюуны их мэдлэг
боловсрол өгдөг. Ний нуугүй хэлэхэд
өнөөдөр урлаг маань аль нэг намын, аль
нэг улстөрч, албан тушаалтны зэвсэг
хэрэглэгдэхүүн болчих гээд байна. Бид
өнөөдөр ардчилсан нийгэмд амьдарч
байна.
-Тийм
ээ. Ардчилсан холбооны анхны хурал дээр
таны "Урлагийнхан бид жад, сэлэм биш"
гэж хэлж байсныг сайн санаж байна.
Тэгэхлээр та өөрийгөө урлагийн ардчиллын
төлөө зүтгэж, сэтгэл чилээж явна. Аливаа
зүйл улс төржөөд ирэхээрээ утгагүй
болдог гэж хэлэх гээд байна уу?
-Тийм.
Яг тийм.
-Заяа
гавьяат урлагтай яагаад холбогдож орхио
вэ. Таныг бусадтай адилхан шалгалт өгөх
гэж нойр хоолоо хасч, хичээж байгаагүй
гэж сонссон. Урлаг хэмээх их өргөөний
босгыг алхсан тэр мөчөө эргэн дурсахгүй
юу?
-Бурхан
надад тийм авьяас заяасан, тэр хэмжээгээр
намайг татаад байсан шиг байгаа юм.
Цэцэрлэгт байхдаа дуулдаг, бүжиглэдэг.
Сургуульд орсон хойноо ч тэр авьяас
маань улам хөгжсөн байх. Найдан найруулагч
бид хоёр Толгойтын 12 дугаар сургуульд
урлаг, уран сайханд давхиад л, алиалаад
л... Энэ мөчөөс л урлагт улам шимтсэн. Би
заримдаа "Хэрэв би өөр нэг юм хийж
байсан бол" гэж бодохоор ер
төсөөлөгддөггүй.
-”Хөдөөгийн
баясгалан" кинонд Ширнэн өвгөний ач
охинд сайн болдог шүү дээ. Хожим нь ч
сэтгэлтэй байсан гэж сонссон. Түүнээс
хойш Оюунтайгаа захиа, занаа бичилцэж,
уулзаж байв уу?
-Тэр
бол миний урлагт хөл тавьсан анхны дүр.
Би их азтай хүн. Жигжид гуай гэж "Ардын
элч", "Цогт тайж" гээд cop болсон
олон сайхан кино найруулсан тэр түүхэн
хүний гар дээр ардын жүжигчин Дамчаа,
гавьяат жүжигчин Найдан, Энхтуяа, нэрт
найруулагч Нагнаадорж, Ганбаатар гэсэн
аварга улсуудаар өлгийдүүлж тэдний дэм
тусаар тэр кинонд тоглосон. Энэ дүр
маань одоо 40 гаруй жил болж байгаа ч
хүмүүс намайг тэр дүрээр минь сайн
таньдаг, хайрладаг, хүндэлдэг. Би үүнийг
хэзээ ч мартаагүй, мартах ч учиргүй.
-Та
яагаад асуултаас булзаад байгаа юм бэ.
Оюунд үнэхээр сайн байсан гэсэн шүү
дээ? (тэрбээр сархайгаад инээснээ)
-Оюун
чинь бүжигчин хүн байсан. Одоо яг хаана
байдгийг мэдэхгүй. Ерөнхийдөө тааралдаж
байгаад...сүүлдээ Америкт амьдарч байгаа
сурагтай байсан. Одоо ч мэдэх юм алга
аа. (хэ хэ инээв )
-Таныг
Оюунд сайн байсан гэж сонсоогүй ээ.
Дөрвөн сарын нэгэн байхгүй юу? (Бид
инээлдэв)
-Таны
тухай олон янзаар яриад байх юм. Мөрийтэй
тоглоомд аз сорих дуртай, үүнээс болж
амьдрал нь уруудах болсон, эхнэр
хүүхдээсээ салсан гээд. Та чин сэтгэлийн
үгээ уншигчдад хүргэхгүй юу. Тийм зүйл
ярьж байгаа хүмүүст буруу өгч боломгүй
шиг санагдах юм. Яагаад гэхээр тэд нэг
талаасаа таныг хайрлаж, халаглаад тийн
ярьж байгаа болов уу?
-Зөндөө
ярьсан. Хагас хугас нь миний алдаа.
Амьдралд алдахгүй хүн гэж байдаг юм уу.
Мөрийтэй тоглоомын тухайд гэвэл би
тоглоомчин хүн биш. Тоглоомын газарт
би гурван хүнтэй явж байвал таньдгаар
нь намайг ярих нь гарцаагүй. Олны танил
байсан нь ийм яриа гарахад нөлөөлсөн
байх. Нөгөөтэйгүүр сонин сэтгүүлийнхэн
бас арай дэндүүлэх юм. Би чинь заримдаа
хулгай хийснээ, Хятад улсад амьдарч
байснаа, гоймонгийн үйлдвэр байгуулж
байснаа сонин дээрээс мэддэг юм шүү
дээ. (Тэрбээр бас л тайзан дээр инээдэг
шигээ инээхэд дагаж явсан бага хүү нь
улам чанга инээж хөгжөөн нэмэв.) "Золигоо,
хаана хулгай хийлээ дээ, гоймонгийн
үйлдвэрээ хаана байгууллаа" гээд
эргэлздэг.
-"Таныг
хорголжин нүдтэй Заяа" гээд охид,
бүсгүйчүүд дагаад байдаг гэж та тайзан
дээрээс хошигнож байсан нь саяхан.
Хорголжин нүдтэй Заяа гавьяатын авьяасыг
өвлөсөн хүүхэд байна уу?
-Хоёр
хүүхэдтэй. Том маань Бээжинд байдаг.
Эдийн засгийн мэргэжилтэй. Бага энэ
сууж байна. Герман хэлний сургуульд
сурдаг. Одоохондоо мэдэгдэх юм алга л
байна.
-Заяа
гавьяатаа таныг хошин урлагийн
"загалмайлсан эцэг" гээд байгаа.
Гэтэл хошин урлагийг театр үүссэн цагаас
эхлэн хөгжиж ирсэн гэдэг. Яг хэдийнээс
хөгжсөн юм бэ?
-1924
онд театр үүссэнээс эхлэх нь зүйтэй
байх. Тэр үеийн жүжигчид ч гэсэн лам,
хар, шар феодалуудыг хүчтэй шүүмжилж
байсан шүү дээ. Энэ цаг үед ардчилалтай
зэрэгцээд эрчтэй хөгжсөн гэж хэлж болно.
-Таныг
ном бичиж байгаа гэж сонссон. Нууц биш
бол юун тухай ном бэ?
-Хошин
урлагийнхаа тухай ном бичиж байгаа.
Бадарчин явсан газар балагтай
Батгана
суусан газар баастай гэдгээс эхлээд
янз бүрийн болсон явдлаас сэдэвлэсэн
байгаа. Ирэх жил "Хошин урлагийн
нэвтэрхий толь" нэртэйгээр гарна.
-Таны
хэлэхийг хүссэн зүйлийг би асууж чадаагүй
байж мэднэ.
-Танай
сониноор дамжуулж уншигч, үзэгчиддээ
эрүүл энхийг хүсье. Аливаа юм хэцүү
болох тусам бид өөрсдийнхөө оюун санааг
улам хурцалж, ирээдүйдээ итгэлтэй,
зорилготой байя. Монголын ард түмэн,
хүчирхэг, чадварлаг ард түмэн.
Бидний санал хүсэлтээр гарчихаад эргээд биднийг янз бүрээр хуурч мэхэлж байгаа албан тушаалтнууд, улс төрчдийг хамтын хүчээр цэвэршүүлнэ шүү. Монгол Улсын иргэн байна гэдэг ховор аз завшаан. Эрүүл ухаанаар зөв сонголт хийж, эрүүл байцгаая. Уран бүтээлч бидэнд сэтгэлийн дэм өгч байдаг үзэгч түмэндээ ямагт баярлаж явдгаа хэлмээр байна.
С.Туул
"Оюун ирэх нь ээ. Оюун ирэх нь. Ямар гоё вэ" гэж ам цагаан цаас барьсан хүү ийш тийш гүйж, үсчиж цовхчин хонь малаа үргээнэ. Үүнийг харсан сайн малчин Ширнэн "Намрын хайлган цагаар хонь мал үргээгээд. Зүггүй ч моньд бол доо" гэх ч хот газрын мал мэдэхгүй хүүхдүүдийн дэргэд бас ч үгүй малд нүдтэйг нь бодож хайрлах сэтгэл төрж толгой сэгсэрнэ...
..."Хүүхдүүдээ хоолондоо" гэж ган төмөр нүдэж, хүний тоогоор 17 ширхэг гоймон хийж шанаганыхаа ишийг хугалдаг тогооч, жаахан хүүхдүүдтэй хөл бөмбөг тоглон гүйх бацаан гэхээр уншигч та хэний тухай өгүүлэх гэж буйг сайн мэднэ.
Батзанын Батзаяа гэх энэ жүжигчин урлаг хэмээх их айлын алтан босгонд нэг их бүдчиж тээглэлгүйгээр орсон гэхэл хилслэхгүй. Өдгөө 35 дахь жилтэйгээ золгож буй гавьяат маань маргааш бие лаасан тоглолтоо хийж өөрийг нь үгүйлсэн олон мянган үзэгчдийнхээ сэтгэлийн цангааг тайлна. Тоглолтын өмнө уран бүтээлчил ямар их ажилтай байдгийг мэдэх ч мэргэн уншигчдынхаа хүсэлтийг биелүүлэх даалгавартаа хөтлөгдөн хошин урлагийн "Загалмайлсан эцэг" түүнийг гэрээсээ ажиллаа явах замд машин дотор нь ярилцсан юм.
-Уучлаарай
энэ их ажлын тань хажуугаар таныг чилээж,
саатуулж байгаа даа хүлцэл өчье. Гэхдээ
та бид адилхан уран бүтээлчид. Нэг үгээр
хэлбэл бид хоёр бас нэгэн уран бүтээл
туурвих гэж байна. Өнөөдөр инээдмийн
баярын өдөр. Энэ өдрийг таньгүйгээр
төсөөлж болохгүй нь ээ?
-За
баярлалаа. Маргааш уран бүтээлийн
тоглолтоо хийх гэж байдаг. Гэтэл өнөөдөр
бас нэгийг туурвидаг. Миний амьдралын
хоёрдугаар боть сайхан эхэлж байна аа.
Үргэлж бидэнд урам хайрлаж, халуун алга
ташилтаар сэтгэлээ илчилдэг үзэгчиддээ
баярлалаа гэж хэлэх нь зүйтэй. Үзэгчидгүй
бол бид өнөөдөр хэн билээ.
-Амьдралын
хоёрдугаар боть гэдэг нь ямар учиртай
юм бэ?
-Би
хэлээд байгаа юм. Миний амьдралыг зуунаар
хэмжих юм бол нэгдүгээр боть төгсч,
хоёрдугаар боть эхэллээ. Өнгөрсөн
хугацаанд хамтран ажиллаж байсан найз
нөхөд, уран бүтээлчид ахмад залуу
үеийнхэн, телевиз, сониныхон гээд бүх
хүмүүстэйгээ цуг байж нэгдүгээр ботио
бичлээ. Хүн хамт байж амжилт гаргадаг.
Тэгэхээр бүгдээрээ хамт байя гэж хэлмээр
байна. Миний 50 насны хүндэтгэлийн
тоглолтод та бүхэн хүрэлцэн ирээрэй.
Заяа нь та нарыгаа уйдаахгүй.
-"Заяа
ах дахиад хорин жил тайз эзэгнэх тийм
авьяастай хүн гэж үзэгчид, уран бүтээлчид
ярьж байхыг сонссон. Таны хувьд ямар
бодолтой байна вэ?
-Хүн
чинь хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг
байхгүй юу. Тэгэхлээр хүн аль болох бодол
санаагаа ажиллуулж ачаалал өгч байвал
тэр хэмжээгээрээ санаа бодол, тархи
толгой нь сайжирдаг. Тийм болохоор
авьяас тэтгэвэрт гардаггүй гэдэг үг
хоосон үг биш юм. Бурхнаас дуудлага
ирээд хүчээр аваад явчихгүй бол нэг
хэсэг үзнэ шүү.
-Яагаад
ингэж асуусан бэ гэхээр үзэгчид танаас
сайхан бүтээл хүлээж байна гэдгийг
хэлэх гэсэн юм.
-Болно
оо болно. Залуу цагаасаа ч илүү эрч
хүчтэй сайхан тоглолтууд олныг хийнэ
гэж бодож байгаа. Та нар минь хараарай.
Уйдаахгүй, гомдоохгүй. Зөвхөн тоглолт
ч биш урлагаа хөгжүүлэх талаар өөрийнхөө
хувь нэмрийг оруулна гэж бодож байгаа.
-Та
хувь нэмрээ оруулсаар ирсэн шүү дээ.
Яагаад ингэж хэлэх болов. Өөрийнхөө
хийсэн бүтээсэнд сэтгэл дундуур байгаад
тэр үү?
-Жүжигчид
зөвхөн гүйцэтгэгчид биш. Урлаг гэдэг
өөрөө их хүчирхэг. Тэр дотроос хошин
урлаг гэдэг өөрөө нарийн мэдрэмж шаардсан
байдаг юм. Хошин мэдрэмж, хошин егөөдөл
гэдэг дэлхий дахинаа олон зууны турш
хүний оюун ухаанд гайхамшигтай нөлөөлж
ирсэн шүү дээ. Энэ утгаараа хошин урлаг
гэдэг нийгмийг цэвэршүүлж байдаг. Бид
уран бүтээлчээс гадна нийгмийн зүтгэлтэн.
Яагаад гэхээр урлагаар дамжуулж аливаа
юмны сайн мууг өгүүлж оюуны их мэдлэг
боловсрол өгдөг. Ний нуугүй хэлэхэд
өнөөдөр урлаг маань аль нэг намын, аль
нэг улстөрч, албан тушаалтны зэвсэг
хэрэглэгдэхүүн болчих гээд байна. Бид
өнөөдөр ардчилсан нийгэмд амьдарч
байна.
-Тийм
ээ. Ардчилсан холбооны анхны хурал дээр
таны "Урлагийнхан бид жад, сэлэм биш"
гэж хэлж байсныг сайн санаж байна.
Тэгэхлээр та өөрийгөө урлагийн ардчиллын
төлөө зүтгэж, сэтгэл чилээж явна. Аливаа
зүйл улс төржөөд ирэхээрээ утгагүй
болдог гэж хэлэх гээд байна уу?
-Тийм.
Яг тийм.
-Заяа
гавьяат урлагтай яагаад холбогдож орхио
вэ. Таныг бусадтай адилхан шалгалт өгөх
гэж нойр хоолоо хасч, хичээж байгаагүй
гэж сонссон. Урлаг хэмээх их өргөөний
босгыг алхсан тэр мөчөө эргэн дурсахгүй
юу?
-Бурхан
надад тийм авьяас заяасан, тэр хэмжээгээр
намайг татаад байсан шиг байгаа юм.
Цэцэрлэгт байхдаа дуулдаг, бүжиглэдэг.
Сургуульд орсон хойноо ч тэр авьяас
маань улам хөгжсөн байх. Найдан найруулагч
бид хоёр Толгойтын 12 дугаар сургуульд
урлаг, уран сайханд давхиад л, алиалаад
л... Энэ мөчөөс л урлагт улам шимтсэн. Би
заримдаа "Хэрэв би өөр нэг юм хийж
байсан бол" гэж бодохоор ер
төсөөлөгддөггүй.
-”Хөдөөгийн
баясгалан" кинонд Ширнэн өвгөний ач
охинд сайн болдог шүү дээ. Хожим нь ч
сэтгэлтэй байсан гэж сонссон. Түүнээс
хойш Оюунтайгаа захиа, занаа бичилцэж,
уулзаж байв уу?
-Тэр
бол миний урлагт хөл тавьсан анхны дүр.
Би их азтай хүн. Жигжид гуай гэж "Ардын
элч", "Цогт тайж" гээд cop болсон
олон сайхан кино найруулсан тэр түүхэн
хүний гар дээр ардын жүжигчин Дамчаа,
гавьяат жүжигчин Найдан, Энхтуяа, нэрт
найруулагч Нагнаадорж, Ганбаатар гэсэн
аварга улсуудаар өлгийдүүлж тэдний дэм
тусаар тэр кинонд тоглосон. Энэ дүр
маань одоо 40 гаруй жил болж байгаа ч
хүмүүс намайг тэр дүрээр минь сайн
таньдаг, хайрладаг, хүндэлдэг. Би үүнийг
хэзээ ч мартаагүй, мартах ч учиргүй.
-Та
яагаад асуултаас булзаад байгаа юм бэ.
Оюунд үнэхээр сайн байсан гэсэн шүү
дээ? (тэрбээр сархайгаад инээснээ)
-Оюун
чинь бүжигчин хүн байсан. Одоо яг хаана
байдгийг мэдэхгүй. Ерөнхийдөө тааралдаж
байгаад...сүүлдээ Америкт амьдарч байгаа
сурагтай байсан. Одоо ч мэдэх юм алга
аа. (хэ хэ инээв )
-Таныг
Оюунд сайн байсан гэж сонсоогүй ээ.
Дөрвөн сарын нэгэн байхгүй юу? (Бид
инээлдэв)
-Таны
тухай олон янзаар яриад байх юм. Мөрийтэй
тоглоомд аз сорих дуртай, үүнээс болж
амьдрал нь уруудах болсон, эхнэр
хүүхдээсээ салсан гээд. Та чин сэтгэлийн
үгээ уншигчдад хүргэхгүй юу. Тийм зүйл
ярьж байгаа хүмүүст буруу өгч боломгүй
шиг санагдах юм. Яагаад гэхээр тэд нэг
талаасаа таныг хайрлаж, халаглаад тийн
ярьж байгаа болов уу?
-Зөндөө
ярьсан. Хагас хугас нь миний алдаа.
Амьдралд алдахгүй хүн гэж байдаг юм уу.
Мөрийтэй тоглоомын тухайд гэвэл би
тоглоомчин хүн биш. Тоглоомын газарт
би гурван хүнтэй явж байвал таньдгаар
нь намайг ярих нь гарцаагүй. Олны танил
байсан нь ийм яриа гарахад нөлөөлсөн
байх. Нөгөөтэйгүүр сонин сэтгүүлийнхэн
бас арай дэндүүлэх юм. Би чинь заримдаа
хулгай хийснээ, Хятад улсад амьдарч
байснаа, гоймонгийн үйлдвэр байгуулж
байснаа сонин дээрээс мэддэг юм шүү
дээ. (Тэрбээр бас л тайзан дээр инээдэг
шигээ инээхэд дагаж явсан бага хүү нь
улам чанга инээж хөгжөөн нэмэв.) "Золигоо,
хаана хулгай хийлээ дээ, гоймонгийн
үйлдвэрээ хаана байгууллаа" гээд
эргэлздэг.
-"Таныг
хорголжин нүдтэй Заяа" гээд охид,
бүсгүйчүүд дагаад байдаг гэж та тайзан
дээрээс хошигнож байсан нь саяхан.
Хорголжин нүдтэй Заяа гавьяатын авьяасыг
өвлөсөн хүүхэд байна уу?
-Хоёр
хүүхэдтэй. Том маань Бээжинд байдаг.
Эдийн засгийн мэргэжилтэй. Бага энэ
сууж байна. Герман хэлний сургуульд
сурдаг. Одоохондоо мэдэгдэх юм алга л
байна.
-Заяа
гавьяатаа таныг хошин урлагийн
"загалмайлсан эцэг" гээд байгаа.
Гэтэл хошин урлагийг театр үүссэн цагаас
эхлэн хөгжиж ирсэн гэдэг. Яг хэдийнээс
хөгжсөн юм бэ?
-1924
онд театр үүссэнээс эхлэх нь зүйтэй
байх. Тэр үеийн жүжигчид ч гэсэн лам,
хар, шар феодалуудыг хүчтэй шүүмжилж
байсан шүү дээ. Энэ цаг үед ардчилалтай
зэрэгцээд эрчтэй хөгжсөн гэж хэлж болно.
-Таныг
ном бичиж байгаа гэж сонссон. Нууц биш
бол юун тухай ном бэ?
-Хошин
урлагийнхаа тухай ном бичиж байгаа.
Бадарчин явсан газар балагтай
Батгана
суусан газар баастай гэдгээс эхлээд
янз бүрийн болсон явдлаас сэдэвлэсэн
байгаа. Ирэх жил "Хошин урлагийн
нэвтэрхий толь" нэртэйгээр гарна.
-Таны
хэлэхийг хүссэн зүйлийг би асууж чадаагүй
байж мэднэ.
-Танай
сониноор дамжуулж уншигч, үзэгчиддээ
эрүүл энхийг хүсье. Аливаа юм хэцүү
болох тусам бид өөрсдийнхөө оюун санааг
улам хурцалж, ирээдүйдээ итгэлтэй,
зорилготой байя. Монголын ард түмэн,
хүчирхэг, чадварлаг ард түмэн.
Бидний санал хүсэлтээр гарчихаад эргээд биднийг янз бүрээр хуурч мэхэлж байгаа албан тушаалтнууд, улс төрчдийг хамтын хүчээр цэвэршүүлнэ шүү. Монгол Улсын иргэн байна гэдэг ховор аз завшаан. Эрүүл ухаанаар зөв сонголт хийж, эрүүл байцгаая. Уран бүтээлч бидэнд сэтгэлийн дэм өгч байдаг үзэгч түмэндээ ямагт баярлаж явдгаа хэлмээр байна.
С.Туул