gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     6.20
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 29
Зурхай
 6.20
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 6.20
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хотын фракц цахиур хагална

Улс төр
2009-03-31
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2009-03-31
Хотын фракц цахиур хагална
АН-ын фракц хоорондын тэмцэл ямагт олны нүдэн дээр өрнөдөг. Н.Алтанхуяг, Д.Дорлигжав "Алтан гадас"-ынх, С.Ламбаа, Н.Батбаяр Мүдняк, Х.Баттулга, Ц.Элбэгдорж МоАХ-ных гээд АН-ын лидерүүдийн нэр ус, цол гуншин, хуваагдал нэгдлийг захын чавганц ч нэрлэнэ. Харин "АХ" намын хувьд бол байдал огт өөр. "АХ" намынхан газар цөмөрч галав юүлсэн ч олгой хагаравч тогоондоо гэх зарчмыг хатуу барьдаг. Тиймдээ МАХН дотор хичнээн фракц байдаг тэрэнд нь хэн хэн ордгийг улс төрийн хүрээнийхэн нь л гадарлана уу гэхээс олон нийт бол тэр болгоныг мэдэх ч үгүй.

МАХН-ын фракцын тухай олон нийтийн мэдээлэл бол "Элсний 13", "Жигүүрийнхэн", "Хотынхон" ерөнхийлөгчийнх Увсынх гээд л ерөнхийдөө паг болдог. Ер нь "АХ" намын фракцуудаас өдгөө М.Энхболдын буюу "Хотын" фракц хамгийн тогтвортой нь гэж улс төр судлаачид үзэж байгаа. Энэ фракцын лидер нь өдгөө шадар сайд бөгөөд бараг л Монгол улсын ерөнхий сайд. С.Баяр хөнгөн жаргалд автаж төрийн ажлыг умартахад ясны аж ахуйч М.Энхболд ар өврийг нь бөглөж суудаг.

Нэгэнт ажлын ихэнхийг нь нугалж байгаа болохоор танхимаа хэн хэнээр бүрдүүлэхийг М.Энхболдод бүрэн даатгасан гэх ч дэл сул яриа саарал ордноор тэнэдэг юм билээ. Хотынхоны хувьд том намын нөлөө бүхий фракц юм хойно эр бяр нь амтагдаа юм байлгүй өөрийнхөө хүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр зүтгэж нэг үзэж. Гэвч М.Энхболд нь "Одоо цаг нь болоогүй. 2013 оныг харна" гэх лүндэн буулгасан юм байх. Ийнхүү хотын фракцынхан энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийг өнжиж, дараагийн удаа цахиур хагалахаар алгаа үрж сууна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан