Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг 1988 онд стоматологич мэргэжлээр төгсч, хот хөдөөд 21 жил ажилласан энэ эмчийг Х.Ариунаа гэдэг. Тэрбээр өдгөө Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгийн II амбулаторийн эрхлэгчээр ажилладаг.
-Сүүлийн
үед бүтэхгүй асуудлыг "шүдний өвчин"
гэж ярих болсон. Шүдний өвчин гэж юуг
хэлдэг, яавал энэ өвчнөөр өвдөхгүй байж
болох талаар таны яриаг уншигчиддаа
хүргэмээр байна.
-Хүн
амьдралдаа хоёр удаа шүдэлдэг. Эцэг
эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндийг шүднээс
нь эхэлж анхаарах хэрэгтэй.
Манайханд нийтлэг нэг дутагдал байдаг. Тэр нь сүүн шүдийг "уначих юм чинь" гээд тоодоггүй. Барилгаар бол шүд хүний биеийн фундамент шүү дээ. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр нэг шүднээс болж хүний олон эрхтэн өвчлөх тохиолдол байдаг. Ер нь хүүхэд ч гэлтгүй хүний нэг номерын эрхтэн нь шүд. Цоорсон шүд их хэмжээний бактери агуулдаг. Амны хөндийд цооролттой нэг шүд байхад бусад шүд, эрхтнийг өвчлүүлж, сулруулдаг. Шүдэнд хар, шар толбо үүссэн даруйд нь эмчид хандах хэрэгтэй. Тэгвэл амны хөндий өвчлөхгүй.
-Амны
хөндийн ариун цэврийг сахих хамгийн
энгийн аргыг хэлж өгөхгүй юу. Сода, бусад
уусмалаар зайлах сайн гэдэг ч бас сөрөг
талтай гэх юм?
-Чихэр
идэж болохгүй гэж эцэг эхчүүд хүүхдүүдээ
хорьдог. Хорих тусам хүүхэд улам идэхийг
хүсдэг. Харин тэрний оронд чихэр идсэнийх
нь дараа амыг нь зайлуулж сургах хэрэгтэй.
Шөнө ч байсан зайлуулах ёстой. Амаа
зайлна гэхээр манайхан ямар нэгэн элдэв
бодис уусмал бэлтгэх тухай боддог.
Тэгвэл буцалсан ус, хар цайгаар зайлж
болно. Манайхны нэг дутагдал бол унтахад
нь юм уу өглөө босонгуут шүдийг нь
угаалгадаг. Тэгвэл хүн юм идсэний дараа
заавал амны хөндийгөө цэвэрлэж байх
ёстой. Содын уусмал, бруцеллинээр зайлж
болно. Тогтмол буюу удаан хугацаагаар
энэ уусмалаар зайлах нь амны хөндийд
байх ёстой хамгаалах чанарын бичил
элементийг устгах талтай. Иймд 7-14 хоногийн
хугацаатай зайлж болно.
-Хүний
эрхтэн бүхэн л чухал. Түүн шиг бүх шүд
өөрийн гэсэн онцлогтой ч хамгийн их
үүрэгтэй, анхаарч хайрлах ёстой нь аль
шүд вэ?
-Хамгийн
чухал нь VI,VII дугаар шүд буюу араа.
Ялангуяа VI шүд бол хүний амьдралд ганцхан
удаа л ургадаг, ерөөсөө солигддоггүй,
маш чухал тулгуур шүд. Хамгийн эрт
ургасан болохоор цооролт ч их үүсдэг.
Хүмүүс цооролт үүсэхээр нь авахуулчихдаг.
Энэ буруу. Үүдэн шүд хоол тэжээлийг
таслах, жижиглэх, харин араа шүд бутлах
үүрэгтэй. Шүд тэр тусмаа VI шүд хүний
хоол боловсруулах эрхтэнд ч нөлөөлнө
гэсэн үг.
-Шүдний
өвчнөөр хүүхдүүд өвчлөх нь их гэсэн
судалгаа гарсан байдаг. Үүнийг эцэг,
эхчүүд мөнгө төгрөгтэй холбож үздэг.
18 нас хүрээгүй хүүхэд үнэгүй эмчилгээ
хийлгэх ёстой юу?
-Төрөөс
18 нас хүрээгүй хүүхдийн эрүүл мэндийн
даатгалыг хариуцаж байгаа шүү дээ. Тийм
болохоор өөрийн оршин суудаг дүүргийнхээ
харьяа эмнэлэгт үнэгүй эмчлүүлэх эрхтэй.
-Шүд
нь цоорсноос болж цусанд халдвар орж
нас барсан тохиолдол гарсан талаар яриа
гарч байсан. Үнэхээр шүд цоорвол үхэлд
хүргэх аюултай юу?
-Шүд
цоорсноос хойш удаан хугацаагаар явсаар
байгаад идээт үрэвсэл болсон тохиолдолд
цусанд халдвар орно. Тийм тохиолдол
гарсан байхыг үгүйсгэхгүй. Эцэг эхчүүд
хүүхдийнхээ шүдийг өвдөхөөр нь өөрсдөө
аргалчих гээд уйлуулж, орилуулаад хэд
хонодог. Тэгээд хавдаад буглаад ирэхээр
нь эмчид ханддаг. Энэ маш буруу, та
хүүхдийнхээ эрүүл мэндээр наадаж байна
гэсэн үг. Шүд цооролттой байна гэдэг
бөөн халдвартай байна гэсэн үг.
Нөгөөтэйгүүр хүүхдүүд ч эмчид ирэхээсээ
айдаг. Энэ нь эцэг эхчүүд хүүхдээ "Эмчид
аваачиж тариулна шүү" гэж айлгадагтай
холбоотой. Өвтгөж, орилуулаад эмчилдэг
тэр үе аль эрт ард үлдсэн. Тайвшруулах,
өвтгөдөггүй тариа хийсний дараа эмчилгээ
хийдэг.
-Сүүлийн
үед янз бүрийн оо гараад байгаа. Бид
ямарыг нь хэрэглэвэл тохиромжтой вэ?
-Гадаадаас
янз бүрийн оо ирдэг ч "Монос"
компанийн оруулж ирж байгаа "Сенсаден"
гэдэг оо манай нөхцөлд их тохиромжтой.
Буйлны үрэвслийн, шүд цооролтын эсрэг,
цайруулах гээд олон янзын ооноос аль
нь өөрт чинь тохирох вэ гэдгийг мэргэжлийн
эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэх нь үр
дүнтэй.
-Шүд
цайруулах гэснээс зарим хүмүүсийн шүдэн
дээр шар өнгөр тогтсон байдаг. Тэр
арилдаг уу?
-Шүдний
бүтцээс хамаардаг. Шүд нь органик,
органик бус гэсэн бодисоос тогтдог.
Шүдний хатуулгаас үүссэн байвал
арилахгүй. Гэхдээ сүүлийн үед пааландах,
бүрээс хийх зэргээр арилгаж байгаа.
-Танай
эмнэлгийн барилга нэлээд эртнийх.
Таазнаасаа хагаралт өгчихсөн харагдаж
байна.
-Би
үүнийг асуугаасай гэж бодож байлаа.
1961 онд ясли-цэцэрлэгийн зориулалтаар
баригдсан. 1996 оноос
эмнэлэгийн зориулалтаар ашиглаж байгаа.
Зөөврийн устай байсныг нь өнгөрсөн жил
"хаана, ажиллахгүй" гэж байж XI сард
төвлөрсөн системд холбуулсан. Хотын
төвд ийм эмнэлэг байна гэхэд хүн итгэхгүй
л дээ. Эрүүл мэндийн яам олон сайдын
нүүр үзсэн хэдий ч энд ирсэн сайд нэг ч
үгүй.
-Мэргэжлийн
хяналтаас үзлэг шалгалт ирж байгаагүй
юм уу?
-Шалгасан,
үзсэн. Бид 80 мянган хүнд үйлчилж байгаа
болохоор хаачихаж болохгүй юм билээ.
Орчин нөхцөл муу байлаа гээд бид зүгээр
суугаагүй, дүүргийнхээ тэргүүний хамт
олноор шалгарсан. Харин үйлчлүүлэгчид
биднийг муу даа л энд байгаа юм шиг
боддог нь даанч харамсмаар. Гэхдээ
ухамсартай нэг нь ойлгодог юм.
С.Туул
Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг 1988 онд стоматологич мэргэжлээр төгсч, хот хөдөөд 21 жил ажилласан энэ эмчийг Х.Ариунаа гэдэг. Тэрбээр өдгөө Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгийн II амбулаторийн эрхлэгчээр ажилладаг.
-Сүүлийн
үед бүтэхгүй асуудлыг "шүдний өвчин"
гэж ярих болсон. Шүдний өвчин гэж юуг
хэлдэг, яавал энэ өвчнөөр өвдөхгүй байж
болох талаар таны яриаг уншигчиддаа
хүргэмээр байна.
-Хүн
амьдралдаа хоёр удаа шүдэлдэг. Эцэг
эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндийг шүднээс
нь эхэлж анхаарах хэрэгтэй.
Манайханд нийтлэг нэг дутагдал байдаг. Тэр нь сүүн шүдийг "уначих юм чинь" гээд тоодоггүй. Барилгаар бол шүд хүний биеийн фундамент шүү дээ. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр нэг шүднээс болж хүний олон эрхтэн өвчлөх тохиолдол байдаг. Ер нь хүүхэд ч гэлтгүй хүний нэг номерын эрхтэн нь шүд. Цоорсон шүд их хэмжээний бактери агуулдаг. Амны хөндийд цооролттой нэг шүд байхад бусад шүд, эрхтнийг өвчлүүлж, сулруулдаг. Шүдэнд хар, шар толбо үүссэн даруйд нь эмчид хандах хэрэгтэй. Тэгвэл амны хөндий өвчлөхгүй.
-Амны
хөндийн ариун цэврийг сахих хамгийн
энгийн аргыг хэлж өгөхгүй юу. Сода, бусад
уусмалаар зайлах сайн гэдэг ч бас сөрөг
талтай гэх юм?
-Чихэр
идэж болохгүй гэж эцэг эхчүүд хүүхдүүдээ
хорьдог. Хорих тусам хүүхэд улам идэхийг
хүсдэг. Харин тэрний оронд чихэр идсэнийх
нь дараа амыг нь зайлуулж сургах хэрэгтэй.
Шөнө ч байсан зайлуулах ёстой. Амаа
зайлна гэхээр манайхан ямар нэгэн элдэв
бодис уусмал бэлтгэх тухай боддог.
Тэгвэл буцалсан ус, хар цайгаар зайлж
болно. Манайхны нэг дутагдал бол унтахад
нь юм уу өглөө босонгуут шүдийг нь
угаалгадаг. Тэгвэл хүн юм идсэний дараа
заавал амны хөндийгөө цэвэрлэж байх
ёстой. Содын уусмал, бруцеллинээр зайлж
болно. Тогтмол буюу удаан хугацаагаар
энэ уусмалаар зайлах нь амны хөндийд
байх ёстой хамгаалах чанарын бичил
элементийг устгах талтай. Иймд 7-14 хоногийн
хугацаатай зайлж болно.
-Хүний
эрхтэн бүхэн л чухал. Түүн шиг бүх шүд
өөрийн гэсэн онцлогтой ч хамгийн их
үүрэгтэй, анхаарч хайрлах ёстой нь аль
шүд вэ?
-Хамгийн
чухал нь VI,VII дугаар шүд буюу араа.
Ялангуяа VI шүд бол хүний амьдралд ганцхан
удаа л ургадаг, ерөөсөө солигддоггүй,
маш чухал тулгуур шүд. Хамгийн эрт
ургасан болохоор цооролт ч их үүсдэг.
Хүмүүс цооролт үүсэхээр нь авахуулчихдаг.
Энэ буруу. Үүдэн шүд хоол тэжээлийг
таслах, жижиглэх, харин араа шүд бутлах
үүрэгтэй. Шүд тэр тусмаа VI шүд хүний
хоол боловсруулах эрхтэнд ч нөлөөлнө
гэсэн үг.
-Шүдний
өвчнөөр хүүхдүүд өвчлөх нь их гэсэн
судалгаа гарсан байдаг. Үүнийг эцэг,
эхчүүд мөнгө төгрөгтэй холбож үздэг.
18 нас хүрээгүй хүүхэд үнэгүй эмчилгээ
хийлгэх ёстой юу?
-Төрөөс
18 нас хүрээгүй хүүхдийн эрүүл мэндийн
даатгалыг хариуцаж байгаа шүү дээ. Тийм
болохоор өөрийн оршин суудаг дүүргийнхээ
харьяа эмнэлэгт үнэгүй эмчлүүлэх эрхтэй.
-Шүд
нь цоорсноос болж цусанд халдвар орж
нас барсан тохиолдол гарсан талаар яриа
гарч байсан. Үнэхээр шүд цоорвол үхэлд
хүргэх аюултай юу?
-Шүд
цоорсноос хойш удаан хугацаагаар явсаар
байгаад идээт үрэвсэл болсон тохиолдолд
цусанд халдвар орно. Тийм тохиолдол
гарсан байхыг үгүйсгэхгүй. Эцэг эхчүүд
хүүхдийнхээ шүдийг өвдөхөөр нь өөрсдөө
аргалчих гээд уйлуулж, орилуулаад хэд
хонодог. Тэгээд хавдаад буглаад ирэхээр
нь эмчид ханддаг. Энэ маш буруу, та
хүүхдийнхээ эрүүл мэндээр наадаж байна
гэсэн үг. Шүд цооролттой байна гэдэг
бөөн халдвартай байна гэсэн үг.
Нөгөөтэйгүүр хүүхдүүд ч эмчид ирэхээсээ
айдаг. Энэ нь эцэг эхчүүд хүүхдээ "Эмчид
аваачиж тариулна шүү" гэж айлгадагтай
холбоотой. Өвтгөж, орилуулаад эмчилдэг
тэр үе аль эрт ард үлдсэн. Тайвшруулах,
өвтгөдөггүй тариа хийсний дараа эмчилгээ
хийдэг.
-Сүүлийн
үед янз бүрийн оо гараад байгаа. Бид
ямарыг нь хэрэглэвэл тохиромжтой вэ?
-Гадаадаас
янз бүрийн оо ирдэг ч "Монос"
компанийн оруулж ирж байгаа "Сенсаден"
гэдэг оо манай нөхцөлд их тохиромжтой.
Буйлны үрэвслийн, шүд цооролтын эсрэг,
цайруулах гээд олон янзын ооноос аль
нь өөрт чинь тохирох вэ гэдгийг мэргэжлийн
эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэх нь үр
дүнтэй.
-Шүд
цайруулах гэснээс зарим хүмүүсийн шүдэн
дээр шар өнгөр тогтсон байдаг. Тэр
арилдаг уу?
-Шүдний
бүтцээс хамаардаг. Шүд нь органик,
органик бус гэсэн бодисоос тогтдог.
Шүдний хатуулгаас үүссэн байвал
арилахгүй. Гэхдээ сүүлийн үед пааландах,
бүрээс хийх зэргээр арилгаж байгаа.
-Танай
эмнэлгийн барилга нэлээд эртнийх.
Таазнаасаа хагаралт өгчихсөн харагдаж
байна.
-Би
үүнийг асуугаасай гэж бодож байлаа.
1961 онд ясли-цэцэрлэгийн зориулалтаар
баригдсан. 1996 оноос
эмнэлэгийн зориулалтаар ашиглаж байгаа.
Зөөврийн устай байсныг нь өнгөрсөн жил
"хаана, ажиллахгүй" гэж байж XI сард
төвлөрсөн системд холбуулсан. Хотын
төвд ийм эмнэлэг байна гэхэд хүн итгэхгүй
л дээ. Эрүүл мэндийн яам олон сайдын
нүүр үзсэн хэдий ч энд ирсэн сайд нэг ч
үгүй.
-Мэргэжлийн
хяналтаас үзлэг шалгалт ирж байгаагүй
юм уу?
-Шалгасан,
үзсэн. Бид 80 мянган хүнд үйлчилж байгаа
болохоор хаачихаж болохгүй юм билээ.
Орчин нөхцөл муу байлаа гээд бид зүгээр
суугаагүй, дүүргийнхээ тэргүүний хамт
олноор шалгарсан. Харин үйлчлүүлэгчид
биднийг муу даа л энд байгаа юм шиг
боддог нь даанч харамсмаар. Гэхдээ
ухамсартай нэг нь ойлгодог юм.
С.Туул